×
Орос улсад болсон үйл явдлууд, Долоодугаар сар 2011
   Энэ өдрүүдэд Оросын өнцөг бүрээс урьд өмнө судлагдаагүй  пермийн ер бусын бүс  “М-гурвалжинг” судлахаар эрдэмтэд цугларч байна. Жил бүр болдог танин мэдээгүй объектыг судлаачдын бага хурал энд зохион явагдана. Орос улсад ер бусийн цаг ууртай арав орчим   бүс нутаг байдаг аж.
    Оросын төв хэсэгт  тогтсон нохой гаслам халуун төрөл бүрийн онцгой байдлын шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Хэм заагч Цельсийн  +30 -аас буухгүй сар гаруй болж байна. Онцгой байдлын яамны гаргасан урьдчилсан мэдээгээр  нилээд хэдэн  бүс нутгуудад ойн болон хүлэрийн түймэр гарч магадгүй байна.
    Хямралын уршгийг арилгаж буй зарим хөгжингүй  улсыг бодоход одоо Орос улсад хөрөнгө оруулалт илүү амар болсон гэж "Оросын эрсдэл" компанийн шинжээчид үзэж байна. Тус компани улс орныхоо эрсдэлтэй зах зээлийн томоохон этгээд болжээ.
   Буриадын улсын  дуурь, бүжгийн  театрт  дөрвөн өдрийн турш хүндэтгэлийн найрал хөгжмийн  болон сонгодог дуурийн   концертын хөтөлбөрийн  оронд монголын морин хуурын аялгуу, алтайн хэнгэрэг, якутын кырымпы, тувагийн  варган болоод хосгүй гайхамшигт хөөмий эгшиглэж байна.
   2011 онд  Орос улсад  2,5 сая автомашин худалдах ёстой. Энэ нь өсөлтийн 40 хувь болно гэж PricewaterhouseCoopers компани оросын автомашины зах зээлийн хөгжлийг таамнажээ. Оросын оршин суугчид зөвхөн эхний хагас жилд шинэ машин худалдан авахад бараг 1 тэрбум доллар зарцуулжээ. Жилийн худалдааны өсөлт 2010 оны үзүүлэлтээс 20 хувиар давах байсан.
   Оросын оршин суугчид ХХ зууны эхэн , дунд үеийн аймшигт хэрэг явдлыг давтуулахгүйн тулд сургамжий нь мартах ёсгүй гэж Оросын үнэн алдартны сүм хийдийн тэргүүн хамба Кирилл  Мордовид анхны айлчлал хийхдээ уриалав. Тухайн үед чухам энэ  БНУлсын томоохон хоёр гянданд улс төрийн шалтгаанаар маш олон хүнийг хорисон билээ.
   Оросын квантын төв «Сколково» инновацийн хотхоны анхны түншийн нэг боллоо. Тус төв улс орноо ХХ  зуунд хөгжүүлэх технологийн суурь тавих зорилттой. Квантын технологи өнгөрсөн зууны сүүлээр бий болсон компьютерийн адил үр нөлөө соёл иргэншилд үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Квантын физикийн нээлтүүд дэлхий ба түүний эдийн засагт удаа дараа эргэлт гаргасан билээ.
   Орос улс АЦС-ын шинэ төрлийг барьж байгуулахад бэлэн боллоо. Эхний эрчим блок нь хар тугалга-ягаанжингийн дулаан тээгчтэй хурдан нейтронууд нь Улъяновск мужид суурьлуулахад бэлэн болоод байна. Хурдан нейтронтой тогоонууд нь хамгийн аюулгүйд тооцогддог ажээ. Хурдан нйтеронуудыг ашигласан  туршилтын төхөөрөмжүүд нь  өнгөрсөн зууны 50-иад онд бий болсон бөгөөд хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод төсөл нь зогссон юм.
Японы уламжлалт ба орчин цагийн соёлын хамгийн удаан үргэлжлэсэн  Х1 наадам өнөөдөр Санкт-Петербургад дуусч байна. 3-р сарын эхээр гараа авсан наадам «Флер»  икебаны (баглай цэцэг зохиох урлаг) үзэсгэлэнгээр төгсөх юм. Үзвэрийн хүрээнд сонирхуулсан гучаад арга хэмжээ Японы түүх, өнөөгийн байдалтай илүү сайн танилцах боломж оросын оршин суугчдад олгов.
Зун цаг Орос улсад –угсаатны наадмын цаг гэлтэй. Фолк-хөгжим юм уу ардын бүжгийн хамтлагууд нэг хотоос, нөгөө хот руу арай ядан амжиж ирцгээж байна. Учир нь гэвэл манай улсын хамгийн “наадамч”мужийн  нэгд – богинохон зуны улиралтай  байгалийн сайхан нутагтай  Сибирь болон Өвөрбайгалийн өвөрмөц  олон ястаны нутаг зүй ёсоор ордог юм.
    Олон улсын 2 дахь кино форум өнөөдөр Санкт-Петербургад дууслаа. Түүний хөтөлбөрт багтсан хоёр тэмцээн ямар үр дүнд хүрсэн ч арилжааны киноны талаар хатуу байр суурь баримталж, хүч чадал, үр нөлөөгөө кино урлагийг сэргээхэд  чилүүлсэн нь форумын гол дүн боллоо.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
1
3
4
7
10
11
13
14
20
22
23
24
27
29
30
31