×
Орос улсад болсон үйл явдлууд, Зургаадугаар сар 2011
    Орос улсын төрийн дээд шагналыг гадаадын арван иргэн хүртлээ. Уг шагналыг Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  гардуулахдаа шагнал хүртэгчдэд талархан ”орос хэл, оросын соёлыг дэлгэрүүлэх үйлсэд болон эдийн засаг, улс-төр, хүмүүнлэг,   соёлын салбарын хөгжилд  оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна”гэж хэллээ.
  "Ухаалаг" шинэ эрчим хүчний сүлжээ ойрын жилүүдэд Орос улсад бий болно гэж Эрчим хүчний нэгдсэн системийн холбооны сүлжээний компанийн захиргааны дарга Олег Бударгин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр  мэдээлэв. Зөвхөн энэ онд Холбооны сүлжээний компаниас энэ чиглэлийн тулгуур боловсруулалт бүтээж нэвтрүүлэхэд 3 тэрбум рубль буюу 100 сая гаруй долаар зарцуулна.
   Инновацийн загварууд болон тэдгээрийг Орос улсад хэрэгжүүлэх асуудлыг Санкт-Петербургад Олон улсын эдийн засгийн форумын хүрээнд хэлэлцэж төдийгүй фоумд оролцогчдод олон боловсруулалтын ажиллагааг үзүүлсэн байна. «Роснано» корпораци жижиглэн худалдаалахыг орчин цагийн цахим баазад шилжүүлэх технологиа үзүүлжээ. Бүх төрлийн бүтээгдэхүүн нь RFID радио үелэлзлийн тэмдэгтэй байж бэлэн мөнгөөр төлөхгүй дэлгүүр гэгчийн тухай өгүүлж байна.
   Ерөнхийлөгч Дмитрий Медведев Петербургийн эдийн засгийн их чуулганы дүнгийн талаар Financial Times сонинд томоохон ярилцлага өгчээ. Ерөнхийлөгчид тавьсан хамгийн гол асуулт нэг их сонин  байсангүй. Яагаад гэвэл  энэ асуултыг Дмитрий Медведевт нилээд хэдэн удаа тавьж байлаа.
Өнөөдөр Санкт-Петербургэд олон улсын хөгжмийн “Петербург-Рим. Нийслэлүүдийн цаг үе” наадам ажлаа эхлэнэ.  Энэ арга хэмжээ нь тус улсад солибон явагдаж байгаа “ Орос-Итали” онд зориулагдсан ажээ. Энэхүү тоглолтын гол баатруудын нэг –Перголези –Спонтини залуучуудын сангийн найрал хөгжим /Итали/ юм.  Тухайлбал, Россини, Верди болон Пуччини энд тоглогдох болно.
Фронтыг өргөжүүлж байна Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путины санаачлагаар 5-р сарын эхээр байгуулагдсан Бүх Оросын ардын фронт /БОАФ/шинэ шинэ дэмжигчдээрээ хүрээгээ тэлж байна. Одоогийн байдлаар түүнд 450 олон нийтийн байгууллага нэгдээд байна. Шинэ соргог, сонирхолтой саналуудтай, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл зориг, чадалтай хүмүүсийг төрийн албанд татан оруулах нь энэ шинэ нэгдлийн үндсэн зорилго юм.
Итали улсад 1982 онд  болсон, олон  улсын эмч нарын их хуралд оролцсон,оросын  мэс засалч Гавриил Илизаровын тухай    өгүүлэлүүдийг « Оросод хийсэн 2-р дахь хувьсгал» « Мэс  заслалын Микеланжело»  гэсэн  гарчигтайгаар тус  улсад тэр  үед  нийтэлсэн  билээ.
Орост зохион явуулдаг х өгжимчдийн  томоохон Чайковскийн нэрэмжит Олон улсын тэмцээн өн өөд өр нээгдэнэ. 14 дэх тэмцээн анх удаа Москва Санкт-Петербург хоёр хотод нэг зэрэг явагдана.
Олон улсын 15 дахь эдийн засгийн форумд оролцогчид болон зочдыг хүлээж авахад Санкт-Петербург хот бэлэн болоод байна. Энэ удаа зочид буудлын дэд бүтэцэд гол анхаарал хандуулах болно. Шинжээчдийн үнэлгээгээр зочид буудлын дэд бүтэцийн хөгжлөөрөө Санкт-Петербург хот оросын хотуудаас түрүүлж байна. Аялал жуулчлалыг стратегийн чиглэл гэж хүлээн зөвшөөрсөн байна. Зочид буудал барих тусгай хөтөлбөрийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
Жил бүрийн 6-р сарын 12-н манай орны хамгийн “залуу” улсын баяр – Орос улсын өдөр билээ. 1990 оны энэ өдөр ОХУ-ын ардын депутатуудын анхдугаар их хурал дээр ЗСБНХОУ-ын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан билээ. ОХУ нь ЗХУ-ын бүрэлдхүүнээс гарахгүй гэсэн нэгэн том гажуудал энэ баримт бичигт байсан юм.
  Оросын эрдэмтэд  Арктикийн хамгаалвал зохих тэнгис, эрэг хавийн нутгийг газрын зураг дээр тэмдэглэв. Гараг дэлхийн хойд бүс нутгийн биологийн  төрөл зүйлийн  Атлас Орос улсад бий боллоо. Хэвлэл ан амьтан, ургамал, тэдний нутагшсан болон тархсан газрын 20 гаруй зураг агуулж байна.
    «Цөмийн эрчим хүчийг хөгжлийн  завсарлага буюу үргэлжлэл» –  6-р сарын 6-8 ны өдрүүдэд Москвад болох Олон улсын  “Атомэкспо-2011”  чуулганы гол сэдэв юм. Уг арга хэмжээнд дэлхийн цөмийн тэргүүлэх орнууд оролцох  юм, үүнд: Япон, Франц, Унгар, Аргентин болон ОХУ.
  «Оюуны хүчин чадал маань бүрэн төгс хөгжсөн учир бүтээж чадна» гэж оросын аугаа их яруу найрагч Александр Пушкин «Михайловское» эдлэндээ байхдаа хэлсэн билээ. Одоогоос 100 жилийн тэртээ 6-р сарын 6-нд яруу найрагчийн төрсөн өдрөөр  Михайловскад утга зохиолын музейг нээжээ. Одоо Орос улсад мөн өдөр Пушкиний өдрийг тэмдэглэдэг.
Москвад болдог дэлхийн симфон найрал хөгжмийн наадам, 6-р сарын 12-нд тэмдэглэдэг “ОУ-ын өдөр” улсын баярын уламжлалт удиртгал болдог боллоо. Энэ жилийн  зургаадах наадам 6-р сарын 3-нд Румын улсын Жорж Энескугийн нэрэмжит найрал хөгжмийн тоглолтоор эхэллээ. Нийслэл хотын цагаан гантиган түүхэн Баганат танхимт энэ концерт ерөнхий удирдаач Хория Андреескугийн удирдлагаар цууриатах болно.
   Засгийн газрын гол зорилго бол ОХУ-ын эдийн засгийн тоон бус чанарын өөрчлөлт юм гэж ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Бизнес орчинд чиглэгдсэн сэтгүүлд тэрээр томоохон ярилцлага өгөхдөө хөрш орнуудтай интеграцчлагдахад их мөнгө зарах шаарлага байхгүй, хүйтэн дайны тухай сэдвийг  бүрмөсөн хаах хэрэгтэй гэж тайлбарласан байна.
  Орос улсад сэтгүүлчдийн ажлын нөхцөл улам аюулгүй болж байна гэсэн дүгнэлт «Сэтгүүлчдийг хамгаалах хороо» олон улсын засгийн газрын бус  байгууллагын илтгэлд хийжээ. Шинжээчдийн мэдээлснээр бол 1999 оноос хойш анх удаа 2010 онд Орос улсад нэг ч сэтгүүлч  ажил үүргээсээ болж амь үрэгдээгүй юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
3
5
7
8
10
11
13
16
18
22
24
26
27
28