×
Орос улсад болсон үйл явдлууд, Тавдугаар сар 2011
Партизаны тэмцэл бол тоо томшгүй дайсантай хайр найргүй  байлдан дайтах шилдэг арга барил гэдгийг түүх аль хэдийнэ нотлон харуулсан юм. Оросын Хойд Кавказ болон Ставрополийн хязгаар  Афганистаны мансууруулах бодисны наймаачдын гол цохилтын төв болсон. Ставрополийнхан энэ аймшигт аюулыг эсэргүүцэж, хязгаарын гүнд оршин суудаг мансуурулах бодисонд донтогчдыг эмчлэн,нийгэмд буцаах олон нийтийн төвүүдийг хамтран байгуулжээ.
    Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 400 сая доллар гаргана. Орос улсын ЗГ-ын энэхүү  тэтгэлэгийг  2013 он хүртэл олгож байх юм. Улсын энэхүү тэтгэлэгийн  хөтөлбөр нь суурь судалгааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж дээрх тэтгэлэгийн эздийн нэг-Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн төгсөгч, америкийн их сургуулийн профессор Искандер Ахатов ярьж байна.
 Дунд бизнес болон юуны түрүүнд инновацийн чиглэлээр үр дүнд хүрсэн үйлдвэр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь Орост байгуулж буй Стратегийн санаачилгын агентлагийн гол зорилго юм гэж ерөнхий сайд Владимир Путин өөрийнх нь санаачилгаар хэрэгжүүлж буй бүх оросын шинэ төслийг албан ёсоор танилцуулах арга хэмжээн дээр мэдэгдлээ.
Сурагчидад мансууруулах бодисны шинжилгээ хийх ажил оросын Москва, Челябинск хотуудад нэгэн зэрэг эхэллээ. Энэ ажиллагаа сайн дурынх бөгөөд хэд хэдэн сургуулийн сурагчид өөрсдийн хүсэлтээрээ оролцлоо.  Мансууруулах бодисны шинжилгээ хийх аргачлалыг ОУ-ын Мансууруулах бодистой тэмцэх хороо боловсруулсан байна.
Хүүхдүүд бол бидний ирээдүй мөн. Хүүхдүүдэд л элбэрэл хайр, анхаарал халамж шаардагдаж байна  гэж дэлхийн нэрд гарсан оросын удирдаач, хийлч Владимир Спиваков үзэж байна. Хөгжимчин «Москва анд нөхөдөө угтаж байна» Олон улсын хүүхдийн наадмыг 5-р сарын 21-нд нээв. Наадам 6-р сарын 2-нд хүртэл үргэлжлэнэ.
Сонгууль болохоос хагас жилийн өмнө оросын парламентын улс төрийн тавцан дээр намуудын хоорондох өрсөлдөөн шүрүүсч эхэллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар  зүгээр нэг үзүүлэх сургууль биш сонгогчдыг татахын тулд бодитойгоор тэмцэлдэж эхэллээ.  Сүүлийн арван жилд анх удаагаа нэр төртэй, томоохон бизнесменүүд улс төрийн ашиг сонирхол, төлөвлөгөөгөө танилцуулж эхэллээ.
Д.Медведев Сколковод хэвлэлийн бага хурал хийлгэсэн явдал өнгөрч байгаа долоо хоногийн гол үйл явдал байлаа. Түүнд оросын болон гадаадын 800 гаруй сэтгүүлчид оролцлоо. Хоёр цагын дотор төрийн тэргүүн 40 гаруй асуултад хариуллаа. Тэрээр зөвхөн асуултад хариулаад зогссонгүй үйл явдлын хөтлөгч нь байлаа.
5-р сарын 21 нд Орос улсад 20 –р зууны  нэрт эрдэмтэн, хүмүүнлэгийн болон нийгмийн нэрт зүтгэлтэн акaдемич Андрей Сахаровын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна. Эх орны болон түүхийн хурц биет хүн ,  физикийн суут эрдэмтэн, хүний эрхийн цогтой тэмцэгч, Нобелийн шагналтан. Түүний нэр -эрдэмтний бүтээлийн үр дагаврын хариуцлагатай нэгэн адил утгатай.
Орос улсын Номхон далайн усан цэргийн флот нь байгуулагдсныхаа 280 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.  Владивосток /Орос улсын Алс дорнод/ хотод эхэлсэн байр ёслолын ажиллагаа нь Андреевын болон Орос улсын далбааг өндөрт хийсгэснээс эхлэв.  Дараа нь “Номхон далайн Флотын байлдааны алдрын” дурсгалын цогцолборт цэцэг өргөв.
Жилийн эцэст Оросын зэвсэгт хүчинд  агаар-сансрын  хамгаалалтын  цэргүүд бий болох юм.Шинэ төрлийн цэрэг анги нэгтгэл бий болж байгаа тухай  болон түүний бүрэлдэхүүний талаар, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалалт, аюулгүй байдлын хуралдаан дээр  Сансрын цэргийн хүчний командлагч Олег Остапенко итгэл тавилаа.
 Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн бусад орнуудаас тусгаарласан төмөр хөшиг зөвлөлтийн  ихэнх хүмүүсийн сэтгэхүйд гадагшаа явах бодит  эрхтэй болсон тэр үед л  нурж унажээ. Энэ нь яг 20 жилийн өмнө  болжээ.  1991 оны 5-р сарын 20-ны өдөр ЗХУ-ын иргэд нь гадаад орнуудад чөлөөтэй зорчих  Хууль баталсан юм.
Тамбов муж нано технологийн төв боллоо. Оросын томоохон хүрээлэн, үйлдвэрүүдийг нэгтгэсэн «Наномир»  бүс нутаг хоорондын нэгдлийг Тамбовын улсын их сургуулийн дэргэд байгуулжээ. Авьяас билигтэй олон эрдэмтэд оросын хөдөө нутгийг алдаршуулсан. Тамбов мужид ажиллаж амьдарч байсан биологич Иван Мичуринийг  дурдахад хангалттай биз. Улсаас Тамбовын УИС-ийн дэргэд нано технологийн төвийг байгуулахад багагүй хөрөнгө гаргав.
 Орос улс  байгалийн  гамшиг, эрс хувирал, техникийн  сүйрлийн хор уршигтай тэмцэх болон нэн чухал барилга байгууламжуудыг террорын аюулаас хамгаалах тусгай техник хэрэгслийн цоо шинэ загваруудыг  5-р сарын 17-20- Москвад ажиллах « Аюулгүй байдал-2011» олон улсын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Дэлхийн 15 улсын 500 гаруй компани түүнд оролцож байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев лхагва гаригт болсон  хэвлэлийн бага хурал дээр Орос улс нь АНУ-НАТО-той  хамтран ПДХС-ийг байгуулах тухай байр суурьтай байгаа тухайгаа мэдэгдэв. Хэрвээ барууны орнуудтай ПДХС-ээр тохирч чадахгүй бол Орос улс нь өөрийн гавшгай цөмийн чадвахийг хөгжүүлэн эрчимжүүлэх болно гэв. Хэрвээ хамтын ажиллагааны загварыг бий болгож чадахгүйд хүрвэл бид хариу арга хэмжээ авахаас аргагүй юм.
 Олон улсын Музейн өдрийг өнөдөр тэмдэглэж байна. Оросын музейн ажилтнууд түүнийг өөрийн баяр хэмээн зүй ёсоор үздэг. Олон улсын музейн зөвлөлийн дэргэдэх зөвлөлтийн төлөөлөгчдийн газрын санаачилгаар 1977 онд мөн өдрийг  тогтоож, тусгай уриан дор жил бүр тэмдэглэж байна. Энэ онд Музейн өдрийг «Үзмэрүүд түүхийг тусган харуулж байна» гэдэг уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдрүүдэд буддийн шашны дацан, хийдүүдэд  Бурхан багшийн их дүйцийн өдрийг өргөн тэмдэглэж байна. Энэхүү өдрийг Будда Шакъямуны  хорвоогийн амьдралын дурсгалд зориулан тэмдэглэх болжээ. Орос улсад буддизм нь албан ёсны шашны нэгээр тоооцогддог бөгөөд  Халимаг, Буриад болон  Тувагийн бүс нутгуудад өөрийн гол шашин гэж үздэг байна. Эдгээр улсуудад Бурхан багшийн дүйцсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм.
«Ирвэсийн  нутаг» байгалийн нөөцийн газрыг  6-р сарыг дуустал Приморийн хязгаарт байгуулна.Орост Алс Дорнодын ирвэсийн тоо толгой эрс багасаж, 40 орчим ирвэс үлдээд байна. Алс Дорнодын ирвэс Приморийн хязгаарын өмнөд хэсэгт л нутагшсан. Тэнд 40 орчим ирвэс байна. Мөн 10 гаруй ирвэс Хятад, Солонгосын хил орчмын бүст байгаа.
Дэлхийн хамгийн гоё метро гэдэг нэртэй Москвагийн метро 76 жилийн ойгоо тэмдэглэж байна. Баяр ёслолын ажиллагаа урьд шөнө эхэлсэн ба “Музейн шөнө” ажиллагаатай хамтран тэмдэглэжээ. Шөнийн 2 цагт хуучны станциудын нэг болох “Кропоткинская” станцид Михаил Рахлевскийн удирддаг Kremlin цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг сонгодог хөгжмийн концерт тоглосон байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
2
10
12
16
24
25
27
29
31