×
Орос улсад болсон үйл явдлууд, Дөрөвдүгээр сар 2011
Орос улсын нийслэл “Эрүүл аж төрөх ёс болон халдваргүй өвчнүүд  ”сэдвээр эрүүл мэндийн олон улсын бага хурлыг  зохион явуулсан анхны хот боллоо. Энэ арга хэмжээ  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ивээл дор зохиогдсон төдийгүй,  хуралд ДЭМБ тэргүүн Маргарет Чен болон 160 орны  800 гаруй мэргэжилтэн оролцож байна.
Орос улс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажлаа эрчимжүүлж байна. Энэхүү туслалцаа, дэмжлэгийг авахаар газар тариалангийн томоохон төдийгүй, жижиг фермерүүд ч санаархаж болох юм. Энэ тухай ЗГ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр ярьсан төдийгүй өнгөрсөн оны газар тариалангийн дүнг гаргаж, энэ жилийн төлөвлөгөөг хэлэлцэв. 2010 онд Орос улсын газар нутаг багагүй бэрхшээл үзсэн.
Өнөөдрөөс эхлэн  “ Георгиевын тууз” сайн үйлсийн ажиллагаа эхлэж байна. Орос улсын хотуудын гудамж талбайд сайн дурынхан улбар шар-хар өнгө хосолсон зураасан туузыг тарааж, хүссэн хүмүүст Эх орны Дайны тухай ярьж өгөх юм. Туузнаас гадна хүмүүс автомашиндаа “Баярлалаа”, “Бид үүрд санах болно”дурсгалт наалтуудыг нааж болох юм.
Оюуны өмчийн эрхийг хамгаалагчид ойрын үед эрхээ хамгаалах институттэй болно. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын хөндлөнгийн шүүхийн системийн хүрээнд оюуны өмчийг хамгаалах тусгай шүүх  байгуулах саналыг гаргаж, түүнийгээ Сколковогийн шинэтгэлийн төвд байрлуулахыг уриалсан. Энэхүү саналыг шинжээчдийн нийгэмлэгтэй  хамтран боловсруулах үүргийг төрийн тэргүүн  ерөнхийлөгчийн тамгын газар даалгав.
Украины цөмийн эрчим хүчний  анхны хараацай -Чернобылийн АЦС нь  25 жилийн өмнө дэлхийн техногенны түүх болж үлдэсэн юм. Тус станцын IV эрчим хүчний блокод дэлбэрэлт болж, Хиросимад хаясан бөмбөгийг  500 дахин нугалахаар чанартай тэнцэх тийм цацрагийн хордолт олон сая хүний амьдралыг ормоор нь өөрчилсөн юм.
Борис Ельцин, Владимир Путин болон Дмитрий Медведев – Оросын эртний гурван үеийн хөгжлийн болон залуу улсын гурван ерөнхийлөгч.  20 жилийн өмнө буюу 1991 оны 4-р сарын 24-нд Оросын Холбооны Улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон юм.  Энэхүү  албан тушаал нь тус улсын хамгийн дээд албан тушаал төдийгүй, гүйцэтгэх засгийн  тэргүүн байх юм.
Жирийн хог дулааны эх үүсгэвэр болно. Сибирийн орос эрдэмтэд түлшний оронд ахуйн хог хэрэглэж ажилладаг уурын зуухны төсөл зохиожээ. Хэрвээ бага зэрэг шинэчлэл хийх юм бол “академик шатаалт” мини  ЦС болох боломжтой.
Удахг ү й оросын иргэд өө р б ү х баримт бичгийг сольж мэдэх иж б ү рэн электрон карттай болно. 1-рт иж б ү рэн карт хувь х ү ний ү нэмлэх болох юм. 2-рт эмнэлгийн даатгах баримт бичиг, оюутны ү нэмлэх, зорчих билет зэргийг сольно.
Энэтхэг улсын ТЦХ-ний байлдааны 5 хөлөг онгоцны бүрэлдхүүнтэй отряд 4-р сарын 18-нд Владивостокт найрамдалт айлчлалаар Владивостокт ирсэн бөгөөд өнөөдөр Приморьегоос гарч Филиппин улсыг зорилоо. Энэтхэгийн далайчид тус хотод байх хугацаандаа ОУ-ын Номхон далайн флотын удирдлагтай уулзаж Дэлхийн 2-р дайны үед амь үрэгдсэн зөвлөлтийн далайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Үнэн алдартны Улаан өндөгний баярын өмнө бараг 2000 жилийн турш ямар нэгэн шидэт аргаар асдаг Ариун галыг өнөөдөр Иерусалимын Христос бурханы дахин амьдарсан сүмээс ОУ-ын гол сүм Аврагч Христосын сүмд Улаан өндөгний баярын мөргөл эхлэхийн өмнө авч ирнэ. Иерусалимд Христос бурхан дахин амьдарсан ням гаригийн өмнө Ариун гал өөрөө асдаг нууцийг одоо болтол хэн ч тайлаагүй байна.
 Москвад 4-р сарын 23-нд буюу өнөөдөр энэ жилийн анхны  хаврын бүх хотыг хамарсан субботник болж байна. Нийслэл хотын оршин суугчид парк болон хашаа хороогоо цэвэрлэж, мод тарьж байна. Москва хотын засаг даргын тамгын газрын тооцож байгаагаар субботникт ойролцоогоор сая гаруй хүн оролцох юм байна. Засгийн газрын гишүүд болон нэртэй жүжигчдийг татан оролцуулна гэж түшмэдүүд амлаж байна.
Гадаадад байдаг эх орон нэгтнүүдээ дэмжих санг ОУ-д байгуулж байна. Энэ сан 2012 оноос ажлаа эхлэх болно. Энэ төслийн гол зорилго нь эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг шийдэх, орос хэлтэй нутгийн зөвлөлд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зэрэг болно. Өнөөдөр Москва тэдэнд зөвхөн сэтгэл санааны ч биш материаллаг тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОУ-ын ГХЯ-ны департаментийн захирал Александр Чепурин мэдэгдлээ.
2020 онд Орос улс ДНБ-ий хэмжээгээрээ Франц, Итали улсуудыг ардаа орхиж дэлхийн тэргүүн таван гүрний нэг болно. Ерөнхий сайд В.Путин ингэж мэдэгдлээ. Тэрээр Төрийн Думд засгийн газрын ажлын жил тутмын тайлангаа тавьсан юм. Төрийн Думд сайд нарын танхим тайлангаа тавих нь шинэ уламжлал юм. Зөвхөн 3 жилийн өмнө 2008 оны 12-р сард зохих өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулсан юм.
Орос улс хямралаас хойшхи үеийн үсрэлтээ хийсэн гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин хэллээ. Үндэсний эдийн засаг даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралыг даван тууллаа гэж тэрээр Төрийн Думын хуралдаан дээр хэллээ. Засгийн газар үүнийг үндэслээд нийгмийн хөгжил ба эдийн засгийн өргөн хэмжээний хөтөлбөр болон эдийн засгийг шинэчлэх шинэ төлөвлөгөөг боловсруулж байна.
Оросын агаарын тээвэрт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн хувийг нэмэгдүүлэх боломжтой болоод байна. Орос  улсын засгийн газар нь Агаарын  хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.  Хэрэв тэдгээр нь батлагдах юм бол, гадаадын хөрөнгө оруулагчид эх орны агаарын компаниудын үнэт цаасны хяналтын багцыг эзэмших эрхтэй болох юм.
Сургуулийн сурагчдыг мансууруулах бодис хэрэглэдэг эсхийг шалгах эрх олгох холбооны хууль батлах шаардлагатай гэдэгт  ерөнхийлөгч  Д.Медведев итгэлтэй байна. Өнөөдөр сибирийн Эрхүү хотод болсон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааныг залуучуудын дунд мансууруулах бодист донтох явдлыг урьдчилан сэргийлэх асуудалд зориуллаа. Мансууруулах бодист донтох асуудал үндэсний аюулгүй байдалд бодит аюул болж байгаа учир хамгийн хатуу ширүүн арга хэмжээ авахаар шийдсэн байна.
ОУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ. Энэ сэдэв оросын мэлээлэлийн орон зайг дүүргэх шиг боллоо. 2012 оны ерөнхийлөгчийн суудлын төлөө тэд тэмцэх тэмцэхгүй талаар ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын мэдэгдэл олон нийтийн болон ХМХ-ийн анхаарлын төвд байлаа. Харин асуулт нээлттэй хэвээрээ үлдлээ. ОУ-ын улс төрийн амьдралыг далдуур үймүүлж орхилоо.
ОХУ-ын Олон нийтийн танхим авилгалтай тэмцэх бодлогыг  орчин цагийн Орост үр бүтээлтэй болгох тухай илтгэлийг ерөнхийлөгчийн далгавраар бэлтгэж байна. Иргэний хяналт бол энэ үзэгдэлтэй хийх тэмцлийг амжилттай болгох нөхцөл болзол хэмээн ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Сүүлийн үед авилгалтай хийх тэмцэл Орос улсад гол зорилтын нэг болсон. Авилгалтай тэмцэх тухай хуулийг батлаж, үндэсний стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.
“Сколково” шинэтгэлийн хотын төслүүд нь оросын иргэдийн нүдэн дээр илт “брэнд” болсон байна. Ийм дүгнэлтийг олон нийтийн дунд санал асуулга явуулсан Бүх оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн судлаачид гаргажээ.
Хөдөө аж ахуй ойрын үед оросын эдийн засгийн нэг ёсны гол хөдөлгүүр болж  мэднэ. ОХУ-ын засгийн газрын даалгавраар улс орноо хөгжүүлэх эдийн засгийн шинэ загварыг боловсруулж буй Эдийн засгийн дээд сургуулийн мэргэжилтнүүд ийм гэнэтийн дүгнэлт хийжээ. Дэлхийн газар эдэлбэрийн 10 хувь болон бүх хар хөрсний тэн хагас нь Орос улсад ногдож байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
1
3
9
10
11
12
13
15
25
30