×
Орос улсад болсон үйл явдлууд, Гуравдугаар сар 2011
Эстрадын дууны “Цагаан сар” наадамд Монгол улсаас ирсэн “Хот шот” хамтлаг нэгдүгээр байр эзэллээ. Энэ наадам Буриадын нийслэл  Улаан-Үд хотод өндөрлөлөө. Монголчууд бүрэн ялалтад хүрхэд жаахан дутлаа, учир нь БН Татарстан улсын “Казан Егитляр” хамтлаг Гран-при шагналыг хүртсэн юм. Өрсөлдөгчдийн хоорондох зай ялимгүй байсан юм.
Гадаадын х үү хд үү дийн дунд зохион байгуулсан «Орос улсын тухай оросоор» орос хэлний олон улсын анхны олимпиадын д ү н Москвад гарлаа. Эд ү гээ оросын нийслэлд оршин суудаг гадаадын 300 гаруй х үү хэд  орос хэлний мэдлэгээ шалгах янз б ү рийн тэмцээнд гурван долоо хоногийн турш оролцсон юм.
Боловсролын шинэ системийн талынхан  оросын боловсролын шинэтгэлийн тойронд ширүүн маргаан үүссэн нөхцөлд шинэтгэлийн давуу талд бодит үнэлгээ өгөхийг уриалав. Боловсролын түвшингээ дээшлүүлэх замаар л  орчин цагийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдех боломжтой болно. Орост анхны дээд боловсролыг хуулиар үнэ төлбөргүй эзэмшиж болно. Дараачийн бүх боловсролыг төлбөртэй суралцан  эзэмшинэ. Гэвч өөр шудрага зам бий.
Ерөнхий сайд Владимир Путин Орос улсад  эдийн засгийн онцгой бүсүүдийг  өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хэд  хэдэн санаачилга дэвшүүлэв.Тухайлбал хөрөнгө оруулалтын нэмэлт тааламжтай нөхцлийг бүрдүүлэх юм. Засгийн газрын тэргүүн  урт хугацааны стратегийг бизнест санал болгож, эдийн засгийн онцгой бүсүүдийн үйл ажиллагааг дүгнэв. Манай орны хөгжил эдгээр бүсийн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж байна.
GlobeScan компаний явуулсан алдартнуудын рейтингийн дүнгээр 2010 онд Орос Улс нэрсийн жагсаалтын 13-рт оржээ, ингэхдээ  урьдны үзүүлэлтээс шууд 16 үзүүлэлтээр ахисан аж. Канадын нөлөө бүхий  компани болох GlobeScan нь Би-би-си  компаний захиалгаар жил бүр дэлхийн хамгийн алдартай орнуудын жагсаалтыг гаргадаг юм. 27 орны оршин суугчдын санал асуулга рейтингийн үндэс суурь нь болдог юм.
Улсын Дум хахууль өгөгч,авагчийг илүү хатуу шийтгэх хуулийн төслийг авч үзэж хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийг батлавал хахуульдагчид  хууль бусаар авсан мөнгөөсөө 100 дахин илүү их хэмжээний торгууль төр улсад төлөх юм.Шинэ хууль  улс орны хөгжлийг нэлээд саатуулж байгаа авилгалтай тэмцэх төрийн бодлогын чухал хэсэг болно.
 АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Орос улсад хийж буй айлчлал  Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх болон Жексон-Вэникийн засварыг хүчингүй болгоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт Москва найдаж байна. АНУ-ын  дэд ерөнхийлөгч их туршлагатай, конгрессын гишүүдтэй сайн харилцаатай зүтгэлтэн юм.
«Боловсролын тухай» хуулийн төслийг оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба блогууд  идэвхтэй хэлэлцэж байна.Мөн төслийг Улсын Думд энэ хавар хэлэлцүүлэхээр оруулна. Энэ баримт бичиг боловсролын шинэ дэвшилт системийг төлөвшүүлэх  хууль зүйн үндэс тавих зорилттой. Харин уран бүтээлийн их дээд сургуулийн төлөөлегчдийн онцлосноор  хуучин системийн сайн талыг буу алдаасай.
Өнөөдөр Орос Улсад  Полицийн тухай хууль хүчин төгөлдөр болж байна. Энэ хуулиар иргэд болон хэв журам сахиулагчдын хоорондын харилцаа нь түншлэлийн хэмжээнд  зохицуулагдсан. Дотоодыг хамгаалах яаманд цоо шинэ зарчмын бүтэц бий болсон нь – полиц.Түүний эгнээндтус байгууллагын зөвхөн шилдэгүүд байх  ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
2
3
4
5
6
7
8
9
11
12
14
16
18
21
22
23
25
26
27