×
Орос улсад болсон үйл явдлууд, Хоёрдугаар сар 2011
Хиймэл дагуулийн “ГЛОНАСС” системийн холбоо Владивосток хотын тээвэрт ажиллаж эхэллээ. Уг төхөөрөмжийг тус хотын 80 орчим автобус, троллейбус, трамвай болон арилжааны тээвэр хийдэг хэдэн арван машинуудад байрлуулжээ.  ГЛОНАСС системийг нэвтрүүлсэнээр диспетчерүүд хөдөлгөөний график, хурдны дэглэм болон түлшний зарцуулалтыг хянах боломжтой болж байгаа юм. Тээврийн шинэчлэлийн дараагийн шатны ажил бол зорчигчдын тасалбарыг цахим системд оруулдах явдал аж.
Тэд шүлэг уншиж, дуу дуулж, хэлний дурэм болон дуудлагаар жижигхэн шалгалтын даалгавар биелүүлж, бяцхан жүжиг тоглож байна. Энэ бүгдийг орос хэл дээр хийж байгаа юм. Москвад 2-р сарын 25-нд гадаадын хүүхдүүдэд зориулсан “Орос хэлээр ОУ-ын тухай” олон улсын орос хэлний олимпиад гараандаа орлоо.
Орос улсын хууль хяналтын байгууллагууд дээд албан тушаалтан, нэртэй бизнесменүүдийг албан тушаалаа урвуулан ашигласан болон хээл хахууль, залилангийн хэрэгт холбогдуулан шалгаад байна. Энэ нь тус улсын хээл хахуулийн эсрэг бодлого эрс  идэвхжсэнийг гэрчилж байна.  Хамгийн дуулиантай хээл хахуулийн хэрэг бол өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн  Москва орчмын нууц Казиногийн сүлжээ юм.
  Орос улсад 2 дугаар сарын 15-аас гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн  ажиллах зөвшөөрлийг олгох талаархи эрх зүйн журмыг хялбаршуулсан байна. Оросын хууль тогтоомжид «Гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн» гэсэн ойлголт анх удаа өнгөрсөн онд бий болжээ.
Нэг улсад олон соёл зэрэгцэн оршиж чадахгүй гэсэн үг яриа аюултай. Янз бүрийн үндэстэн ястны  соёл нэг улсад  зэрэгцэн оршиж болохгүй гэсэн сэдэв Орост огт таарахгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Уфад үндэсний асуудалд зориулсан Төрийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ. Тэр ч байтугай улс орон иймэрхүү асуудлын хэлэлцүүлгийг өдөөхөд хүрэх ёсгүй  гэж ерөнхийлөгч онцлов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
16
17
18
20
21
25
26