×
Орос улсад болсон үйл явдлууд, 2011
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн телевиз байгуулахыг санал болголоо. Энэ санал санаачлагыг улс төрчид, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид шүүрэн авлаа. Бүгдээрээ энэ санаачлагын төлөө байгаа бөгөөд хэрхэн байгуулах тухай асуудал дээр аль хэдийнээс маргалдаж эхэлжээ. Улсаас хамаарахгүй, хувь хүний гарт орохгүй олон нийтийн телевизийг ОУ-д байгуулья гэсэн санаа анх удаа ч гарч байгаа юм биш.
“Гудамжинд жагсагчдын тоо хамгийн цөөнх ч, тэдний санал бодлоос татгалзаж хэрхэвч болохгүй юм. Тэгээд ч үүний дараа эрх баригчдын зүгээс эрүүл хариу гаргасан” гэж Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд тэргүүн Владислав Сурков орон даяар Төрийн думын сонгуулийн дараах дүнг эсэргүүцсэн жагсаалын тухай “Известия” сонинд өгсөн ярилцлагдаа дурьджээ.
Европын хүний эрхийг хамгаалах шүүх оросын нийслэлийн Дубровка дахь   москвагийн театрын төвд гарсан алан хядах ажиллагаанд хохирогсдын болон тэдний төрөл төрөгсдийн нэхэмжлэлийг бараг бүрэн хангажээ. Холбооны аюулгүй байдлын газраас /ФСБ/ эмгэнэлт явдал гарсны дараа хэрэглэсэн үл мэдэгдэх хийн дараа хохирогчдод  эмнэлгийн тусламжийг тэнцэртэй хүргэж чадаагүй гэж Шүүх шийдвэртээ дурьджээ.
Дэлхийн  газрын зураг дээр эдийн засгийн шинэ нэгдэл бий боллоо. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон  Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Казахстаны тэргүүн Норсултан Назарбаев нар Евразийн эдийн засгийн орон зай дахь  гурван улсын нутаг дэвсгэрийн дотоод дүрмийг тогтоосон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Гадаадын  жуулчид Орос улсад юм худалдан авахдаа илүү үнэ төлөхгүй байх болно. Шинэ жилээс Москва,  Санкт-Петербург, Сочи хотууд  TAX-FREE системд шилжинэ. Нэмэгдсэн өртөгийн татварыг /НӨТ/буцаан авахын тулд  нийт 300 еврогоос доошгүй бараа таваар авсан байх ёстой юм.
Владимир Путин оросын иргэдийн тавьсан  асуултанд хариулж байна.  Ерөнхий сайдын иргэдийн асуултанд хариулах телевизийн болон радио шууд нэвтрүүлэг өнөөдөр  эхэлсэн юм. Энэ нь түүний арав дахь удаагийн “шууд нэвтрүүлэг” юм. Өмнөх нэвтрүүлгүүдийн нэгэн адил засгийн газрын тэргүүнтэй  улс орны янз бүрийн өнцөг булангаас  холбогдоно.
Москвагийн олон  улсын  хүний эрхийн сэдвийн  ”Сталкер” кино наадамд оролцогчид тус наадмыг нүнжигтэй сэтгэлтэй хүмүүсийн наадам гэж нэрлэдэг.  Уламжлаал ёсоор түүний нээлт 12-р сарын 10-нд буюу НҮБ ын  Бүхнийтийн хүнйи эрхийн тунхаглалыг  баталсан өдөр нээлтээ хийдэг  юм. Энэ жил түүний хөтөлбөрт дэлхийн олон орны 123 кино оролцоно.
Өвлийн өвгөн, Цасан охидын бух оросын 5-р их хурал энэ сарын 10-14- Хант-Мансийскад болох тухай их хурлыг зохион байгуулах хорооноос Интерфакс агентлагад мэдээлжээ. Оросын янз бурийн хотын 120 гаруй Өвлийн өвгөн их хуралд оролцох мэдүүлэг ирүүлээд байна. Оросын гол Өвлийн өвгөн Их Устюг дэх өргөөнөөсээ уламжлал ёсоор ирнэ.
ЕХ-ны орнуудын нисэх онгоцны компаниуд  Сибирийн дээгүүр нислэг хийхдээ татвар төлөхгүй гэж ЕХ-ны зөвлөл мэдээлэв. Энэ нь хоёр талд ашигтай хэмээн шинжээчид үзэж байна. Нисэх хүчний тээвэрлэгчид их хэмжээний хөрөнгө хэмнэх хийгээд Орос улс навигацийн хураамжаар хөрөнгө олж, аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Орос улс ба ЕХ ийн татварыг хүчингүй болгох тухай хэлэлцээр бүр 2006 онд байгуулсан билээ.
  Энэ баяр хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй байж чадахгүй. Эхчүүдийн өдрийг ОУ-д 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Бидний амьдралын гол хүн эх хүний ач тусыг өндөрт өргөхийн тулд 1998 онд энэ баярыг тэмдэглэхээр шийдсэн юм. Энэ баяр нь “Бүхний төлөө ээж тандаа баярлаж явдаг шүү гэж” хэлэх бас нэгэн боломж олгож байгаа юм.
Өнөөдөр Оросын нийслэлд Москва хотод хуучин үеийн трамвайнуудын үзэсгэлэн ажиллана. Энэ арга  хэмжээ нь анхны алдарт  “А” /”Аннушка”/ трамвайны 100 жилийн ойд зориулагджээ. “А” үсэгний хэвтэй анхны трамвай 1911 оны 11-р сард  явж эхэлжээ.
Оросын төлөөлөгчид «Екатеринбург ЭКСПО-2020» төслийг Парист Олон улсын үзэсгэлэнгийн товчооны 150 дахь ерөнхий бага хурал дээр танилцуулав. Ази Европын уулзар дээр оршдог энэ хот бас  үзэсгэлэнг зохион явуулахыг эрмэлзсэн Тайландын Аюттхая, Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай, Туркийн Измир, Бразилийн Сан-Пауло зэрэг хотоос хэд хэдэн давуу талтай байна.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 3-р сарын 4 нд болно. Өнөөдөр Орос улсын парламентын  Холбооны зөвлөлийн дээд танхим  ийм шийдвэрийг  гаргалаа. Оросын Үндсэн хуулиар, Холбооны Зөвлөл нь ерөнхийлөгчиййн сонгуулийн товыг 100  илүүгүй хоногийн өмнө бөгөөд санал хураалт явуулах хүртэл 90 ээс доошгүй  хоногийн хугацаанд тогтосоон байх ёстой юм.
    Орос улсын Халимагт  Буддын шашны ариун шүтээн – Будда бурхан Шакъямуны чандар мөнхөд хадгалагдаж байх болно. Халимагийн нийслэл Элст хотын Буддын шашны төв хийдэд тус улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов ариун шүтээнийг шилжүүлж өгчээ. Шри-Ланка улсын лам нар энэхүү эртний түүхэн шүтээнийг Буддын шашны үйл ажиллагааг дэмжиж буйг илэрхийлж Халимаг улсад  хүлээлгэн  өгчээ.
    “Тэр бүгдийг өөр дээрээ үзээд, түүгээрээ цоорсон”гэж Александр Пушкин оросын агуу соён  гэгээрүүлэгч Михаил Ломоносовын  тухай бичиж байжээ.  11-р сарын 19- нд хүн төрөлхтөн түүний мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэж  байна.
   Оросын засгийн газрын  баталсан 93 нэрсийн жагсаалтанд  анхан шатны болон тусгай дунд боловсрол болоод урьтал  мэргэжлүүд оржээ.Түүнд ихэнхдээ техникийн тусгай мэргэжлийн цөмийн, сансрын болон компьтютерийн технолог, эрчим хүчний үр ашгийн болоод эм зүйн салбарууд багтав. Шалгарагсдын дунд тогооны болон  уурын  турбины машинистууд, трасформатор угсрагч, программистууд байна.
   Орос улсын одоогийн удирдлагын систем шавхагдашгүй ч, тэр нь хувьслын замаар өөрчлөгдөх ёстой. Энэ тухай Оросын ерөнхий сайд Владимир Путин Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын төлөөлөгчидтэй Москвад хийсэн уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Валдай” клуб байгуулагдаад долоон жил болж байгаа бөгөөд түүний гишүүнээр оросын болон гадаадын тэргүүлэх улс-төрчид болон шинжээчид ордог юм.
    Дэлхийн аялал жуулчлалын  байгууллагын  таамгаар Орос улс  2020 онд дэлхийн хамгийн алдартай арван орны тоонд орох бөгөөд 40 сая хүртэл гадаадын зочин хүлээж авах нь. Холбооны улсын 2018 оны Жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр үүний нэгэн адил сэтгэл хөдлөм  байх аж. Түүний төсөв 332 сая рубль /10 сая доллароос илүү/юм.
    Орчин үеийн хүүхдүүдийн бие бялдрын  болон оюуны хөгжил өнгөрсөн урьд үеийнхэнтэй харьцуулахад нилээд хоцорч байгаа аж. Өсвөр насныхны тулгамдсан асуудлууд сэдвээр зохион явуулсан бага хуралд оролцогчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Оросын  Забайкалийн хязгаарын Чита хотод болсон уг хуралд багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон эмч нар уригдан оролцжээ. Тэнд Монгол улсын мэргэжилтнүүд бас оролцжээ.
     Гитлерийн цэргүүдэд бүслэгдсэн Москва хотод 1941 оны 11-р сарын 7-нд Улаан армийн парад болсон юм. Ингэснээрээ нийслэл хот баттай оршиж байна гэдгийг харуулсан юм. Нийслэл хотоос хэдхэн километрийн зайд байсан фронт руу цэргүүд парадаас шууд явж байлаа. Яг энэ өдөр германын цэргийн командынхан Москваг эзлэхээр төлөвлөж байсан юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31