×
Геополитик, 18 Зургаадугаар сарын 2013

Сирийн асуудлыг энхийн журмаар зохицуулах асуудлаар Женевт төлөвлөж байгаа олон улсын бага хурал нь сирийн засгийн газрыг үг дуугуй бууж өгөхөд хүргэх ёсгйү гэж кувейтын “Куна” агентлагт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өгсөн ярилцлагадаа мэдэгдэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох болон тус улсад мөргелдөөнийг гааруулах уршигтай ямар ч ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тухай НҮБ-ын төлөөлөгч Эдуардо Дель сэтгүүлчдэд мэдээллээ

Умард солонгос АНУ-ад ээлжит удаагаа хандан, хоёр талын дээд түвшний яриа хэлэлцээр явуулах саналыг тавьсан. Үүнийгээ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах боломж гэж үзэж болох юм. Гэвч Вашингтон болон Сеул нь Пхеньяны энэхүү алхмын цаана ээлжит заль нуугдаж байгааг олж харсан бололтой

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров энэ намар Япон улсад айлчилж болзошгүй гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ нарын G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн уулзалтын дүнгээр энэ тухай мэдээллээ

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийхдээ Иранд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ираны цөмийн асуудал шийдвэрлэгдэхэд дөхөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв

Сирийн хямрал Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын анхны өдрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдвийн нэг боллоо. Оросын Ерөнхийлөгч эл асуудлыг Франц, АНУ, Япон улсуудын удирдагчидтай хоёр талын уулзалтаар төдийгүй найман улсын бүх төрийн тэргүүнтэй үдийн хоолны үеэр авч үзэж хэлэлцэв

Японы Ерөнхий сайд Синзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхдээ улс төр, соёлын салбар болон аюулгүй байдал, найрамдах гэрээний асуудлаар санал үр бүтээлтэй солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв

ОХУ АНУ хоёр Женевэд Сирийн асуудлаар хэлэлцээ хийх үйл явцад шижим түлхэц үзүүлэхээр тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой хийсэн хэлэлцээнийхээ дунгээр мэдэгдэв

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар орос-америкийн дээд хэмжээний уулзалт 9-р сарын 3-4-ний өдрүүдэд Москвад хийхээр тохиролцов. Путин Обама хоёрын Лох-Эрнед G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн уулзалтын дүнгээр гарын үсэг зурсан хамтрасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
10
13
14
15
16
19
21
22
23
24
25
26
27
28
29
30