×
Геополитик, Хоёрдугаар сар 2013
АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа шийдвэрлэх ёстой. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг заргын өргөдөл шүүхэд шилжүүлжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай микроблогдоо мэдэгджээ.
Дэлхийн хамтын нийгэмлэгээс умард солонгосын ээлжит цөмийн туршилтад хэрхэн хандахыг урьдчилан тааварлаж болох байсан. Дипломат ажилтнууд хатуу үг хэлж, шинэ хориг арга хэмжээ авна гэж БНАСАУ-ыг айлган сүрдүүлж байна. Гэсэн ч ийм улигт үйл ажиллагаа ямар ч нөлөө бараг үзүүлэхгүй байна. Умард Солонгос 2006 оноос хойш олон улсын хоригийн бай байсаар байна.
Япон улс Хятадын аль эрт амжилттай эзэмшиж байгаа салбарт нэвтэрч байна. Азийн хоёр луу нөөцийн төлөө хатуу өрсөлдөж байна. Ийнхүү оросын шинжээчид Токиогийн япон-казахстаны ажил хэрэгч ДХУ-ын дүнг үнэлсэн юм. Хамтын ажиллагааны салбарт 9 гэрээ байгуулав. Дашрамд хэлэхэд, Хятад улс эл салбарт казахстаны зах зээлд анхдагч нь маргаангүй юм. Япон нь Хятад улсад шинэ дуудлага шидэв.
Орос улс НАТО болон АНУ-тай ПДХ системийн асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. ПДХ системийн хөгжлийн зарим талыг хэлэлцвэл зохино гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссентай хийсэн уулзалтынхаа дүнгээр мэдэгдэв. Энэ сэдэв Москва НАТО-гийн хоорондын харилцаанд саад тотгор болсоор байна гэж Сергей Лавров Брюссельд уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэжээ.
Умард-Солонгосын ээлжит цөмийн туршилт нь сөргөлдөөнтэй байдлыг бий болгов. Нэг талаас дэлхий дахин нь НҮБ ын тогтоолыг зөрчсөн Пхеньяны үйл ажиллагаанд ямарч хариу өгөхгүй байх боломжгүй юм. Нөгөө талаас гэвэл, хоригуудыг чангатгах, бүс нутгийн цэргийн идэвхижилтийг нэмэгдүүлэх үүднээс америк-японы ПДХ системийг дэлгэрүүлэх нь бүс нутгийг арай аюулгүй болгоно гэж үгүй юм.
Вашингтон СДЗ-ийн тухай гэрээгээр батласан хувь хэмжээгээс илүү хэмжээгээр цөмийн санг хорогдуулахыг Москвад санаачлах бодолтой байна.Гэсэн ч Орос улс энэ үйл явцыг гадаад бодлогынхоо эн түрүүнд гарах урьтлал хэмээн үзэхгүй байна гэж шинжээчид өгүүлжээ.

Орос улс бусад улс оронтой үр бүтээлтэй адил тэгш хамтран ажиллахгүй бол хөгжиж чадахгүй гэж ерөнхийлөгч Владимир Путин оросын дипломат ажилтнуудад төрийн шагнал гардуулах ёслол дээр мэдэгдэв. Өчигдөр 2-р сарын 11-нд Орос улсад Дипломат ажилтны өдрийг тэмдэглэв. ОХУ-ын ГХЯ-аас үйл ажиллагаандаа удирдлага болгох үндсэн зарчмуудыг гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлал тодорхойлсныг Путин дурдав.

НҮБ-ын АЗ-ийг шинэчлэх цаг аль хэдийнэ болсон. Гэвч энэ үйл явц хэдийд эхлэхийг хэн ч мэдэхгүй байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Ромд ГХ-ийн сайд нарын эл сэдвээр хийсэн уулзалтыг тайлбарлан хэлэв. АЗ-ийн шинэтгэл хэзээ нэгэн цагт эхлэсэн ч нэлээд сунжирна гэж шинжээчид үзэж байнва. Учир нь АЗ-ийн өнөөгийн байнгын гишүүдийн ашиг сонирхол харшалдах юм.
Япон болон Хятадын дээд удирдлагын Сенкаку /Дяоюйдао/ арлуудын маргааны улмаас хоёр талын харилцаанд учирсан шархаа эмчлэх гэсэн төлөв давахад хүнд бэрхшээлтэй саад тотгортой учирч магадгүй. Энд Хятадад олон жил бугласан японы эсрэг үзэлтэй холбоотой. Тэгээд ч япончуудын хятадуудад хандадаг харилцаа тийм ч сайнгүй шүү дээ. Японы соёл иргэншил нь хятадаас ихийг зээлдэсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
2
3
4
5
6
7
9
10
11
14
15
16
17
18
22
23
24
25
27
28