×
Геополитик, Наймдугаар сар 2012
Египет улс гадаад бодлогын урьтал асуудлууддаа засвар өөрчлөлт хийнэ. Лалын бус шашинтай анхны оронд хийх айлчлалаа тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси Хятад улсад хийнэ /8-р сарын 28-30/. Ихэнхдээ тэр АНУ болон өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг урьтал болгож байсан Египетийн өмнөх эрх баригчдын айлчилдаг уламжлалыг эс даган мөрдлөө. Мухаммед Мурсигийн айлчлал нь төрийн статустай юм.
Тегераны 16 дахь удаагийн ДХУ эхлэх хүртлээ шуугиан тарьсаар байв. Эдгээр нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон тус ДХУ-д уригдан оролцох зочдын нэрсийн жагсаалтыг тойрсон дуулиан шуугиан байлаа. ДХУ Ираны нийслэлд 8-р сарын 26-нд эхэлсэн боловч, уулзалтын төлөөлөгчид даваа гаригт ажилдаа орлоо. Хөдөлгөөний ДХУ-ын үйл ажиллагаанд Пан Ги Мун юутай ч оролцоно.
АНУ дэлхийн пуужингийн давшилтаас хамгаалах системийг /ПДХС /байгуулах асуудлаар ээлжит алхамаа хийж байна. Одоо ПДХС-ийг Ази болон Алс-Дорнодод хурдацтай байрлуулах асуудал яригдаж байна. АНУ Японы өмнөд хэсгийн арлуудын нэг дээр одоогийн пуужингийн дайралтыг анхааруулах шинэ радарыг байрлуулах төлөвтэй байна. Магадгүй бас үүн дээр нэмж Зүүн-Өмнөд Азийн орнуудад байрлуулах гэж байж болох. Энэ тухай The Wall Street Journal сонин мэдээлэв.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн дотоодын томоохон сөрөг хүчин болох Үндэсний зохицуулах хорооны энхийн санаачилгыг сайшаав. Энэхүү санаачилга нь мөргөлдөөний талууд нэн даруй галаа зогсоож, улс төрийн хоригдлууд болон барьцаанд байгаа хүмүүсийг суллах болон засгийн газар, сөрөг хүчний бүх бүлгүүдтэй яаралтай яриа хэлэлцээ хийхэд оршиж байгаа юм.
Бүс нутагт америкийн цэргийн байршлыг өргөжүүлэх хүрээнд АНУ-ын тэнгисийн явган цэргүүдийг тус улсын нутаг дэвсгэр дээр байрлуулахад Хятад улсыг Австралийн эрхийг хүлээн зөвшөөрөхийг уриалав. Энэ тухай Австралийн ГХЯ-ны тэргүүн Боб Карр Australian Financial Review сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Сайд хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Хятадын эсрэг чиглэгдээгүй.
Хятадын барилгачид тус улсын баруун-өмнөд хэсгийн Юнь-нань дүүргэд Юйси-Мэнцзы төмөр замын сүүлийн хэсгийг барьж дуусч байна. Энэ төмөр зам нь АСЕАН-ы орнуудыг холбох Паназийн төмөр замын хэсэг нь болно. Энэ хэсгийн замыг барьж байгуулахад 4,5 тэрбум /707 сая долл./ юань зарцуулжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулдагийн учир нь гэвэл, замыг маш хүнд түвэгтэй газраар тавьжээ.
ЗСБНХУ аль хэдийн задран бутарсан ч гэлээ, зөвлөлтийн спортын ялалт бий юм. Лондонгийн Олимпийн наадмаас хуучин зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын авсан медалиудыг нэмж тоолж үзсэн стэгүүлчид ийм дүгнэлтийг хийжээ. Үүний дүнд 163 шагнал нь Хятад, АНУ-ын хувьд байж болохгүй. Олимпийн наадмын хаалтын дараа британий ХМХ-үүд өөрсдийгөө зугаацуулан ийн дүгнэжээ.
АНУ Сирийн хууль ёсны эрх баригчдыг унагах процессыг хурдасгахын тулд НАТО-гийн түншүүдтэйгээ харилцан ажиллагаагаа чангатгах төлөвтэй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон энэхүү сэдвээр Их Британи, Франц, Герман, Түрк улсуудын ижил албан тушаалын хүмүүстэй утасны дэглэмээр бага хурал хийв. Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, “сирийн сөрөг хүчнийхэнд туслах үүднээс дэглэмийн уналтыг шуурхайлах” арга хэмжээнүүдийн асуудлыг хэлэлцэв.
Орос улсын усанд  шумбагч онгоц олон улсын хууль эрхийн актуудыг зөрчилгүйгээр байлдааны бэлтгэлийн хүрээнд АНУ ын эргүүдийн орчимд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлэв. Далавчтай пуужингуудаар тоноглогдсон алсын зайны шумбагч онгоц нь Мексикийн буланд нэг сар аяласан. Энэ тухай америкийн Washington Free Beacon хэвлэл Пентагоны өндөр албан тушаалын хийгээд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн түшмэлийн хэлснийг иш татан уламжлав.
Өнөөдөр Япон улс ерөнхийлөгч Ли Мен Бакийг Японы тэнгисийн Токто /японоор Такэсима/ арлуудаар айлчилсныг эсэргүүцэж Өмнөд – Солонгос улсаас өөрийн Элчин сайдыг түр хугацаагаар татлаа. Эдгээр арлууд нь Япон, Өмнөд-Солонгосын нутаг дэвсгэрийн маргаантайд тооцогдож буй юм. Нэг сарын өмнө Токио ийм төрлийн дипломат үйл арга хэмжээг Хятадтай Дяоюйдао /японоор Сенкаку/ арлуудын нутаг дэвсгэрийн маргаанаас болж гаргасан юм.
Сирийн асуудлаархи Оросын байр суурь зайлшгүй давуу болохгүй байсан ч ёс суртахууныг л үндэслэсэн юм. Иймээс өнөөгийн нөхцөлд цорын ганц зөв байр суурь болсон гэж дэлхийд нэрд гарсан араб дахиныг судлагч академич Евгений Примаков мэдэгдлээ. Евгений Примаков тухайн үед Оросын засгийн газрыг удирдаж, ГХЯ-ыг тэргүүлж байсан.
Сөүл баллистик пуужингуудынхаа тусгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд-Солонгосын ХМХ-үүд засгийн газрын эх сурвалжаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын пуужингуудын АНУ болон Бүгд найрамдах Солонгос улсын хооронд байгуулсан Батлан хамгаалахын тухай гэрээний дагуу 300 километрээр хязгаарлагдсан. Вашингтон нь өмнөд-солонгосын баллистик пуужингуудын тусгалын радиусыг өргөтгөхөд зарчмын хувьд зөвшөөрөхөд бэлэн байна.
Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал Зүүн Азид хурцадсан явдал Япон, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс байгуулах хамтын төслийг «булшлах» аюултай болжээ. БНСолонгос улс 8-р сарын 13-нд цэргийн сургууль Токто(японоор Такэсима) арал орчимд явуулах тухай зарлав.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн зэвсэгт бүлгүүдэд туслах тусгай албаны ажилтнуудыг явуулах шийдвэр гаргасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Цагаан ордны эх сурвалжийг заан мэдээллээ. ТТГ-ын шугамаар туслахаас гадна зэвсэг үргэлж нийлүүлэх юм. Түрк улсаас сирийн босогчдод зөөвөр зенитийн цогцолборыг нийлүүлж байна. Анкара Вашингтон хоёрын ажиллагаа Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулж байна гэж шинжээчид тэмдэглэв.
Япон улс Алс Дорнодод Оросын цэргийн ажиллагаа идэвхжснийг тэмдэглээд Хятадын эзэмшлийг няцаахад бэлэн байгаага илэрхийлэв. Японы БХЯ-ны жил дутмын илтгэл үүнийг тусган харууллаа. Илтгэлийн тусгай хэдэн бүлгийг Орос, Хятад болон хоёр Солонгос улсыг оролцуулан бас зургаан улсад зориулжээ. Москва дэлхийн нөлөө бүхий туйлын хувьд байр сууриа бэхжүүлсээр байна гэж Японы батлан хамгаалах яамны Цагаан номд өгүүлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
4
5
6
9
11
12
13
14
18
19
20
21
22
25
26
29
30
31