×
Геополитик, Тавдугаар сар 2012
Индонезийн ерөнхийлөгч  Сусило Бамбанг Юдхойоно мэдэгдэлдээ, европын эдийн засгийн хямрал   нь Зүүн-өмнөд Азийн орнуудад  хүчтэй  нөлөөлж болох юм гээд евро бүсийн загварыг хуулбарлахаас бүс нутгийг сэрэмжлүүлэв. Орчин үеийн Европын эдийн засгийн ядуурлууд нь  АНД-н орнуудын /АСЕАН/ хувьд сургамж болох ёстой.
Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүд  Сирид байгаа НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааны тайланг сонсох юм. Хэдэн улс Сирид  хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох асуудлыг тавьж болзошгүй. Өрнөдийн орнуудаас энэ хаалттай хуралдааны өмнө  Дамаскын эсрэг дипломат арга хэмжээ уялдуулан зохицуулж авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Хомсоос холгүй Эль-Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш  Сири улсын тойрны хямрал хурцдав.
Хятад улс цохилтын ба шумбагч хөлөг эсэргүүцэх боломжтой «Төсөл 056» хөлөг онгоцоо усан замд гаргав. Энэ шинэ хөлөг онгоц тэнгис дэх маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар хятадын ашиг сонирхолыг хамгаалахад гоц таарна гэж цэргийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятад Цэргийн төв зөвлөлийн  дэд дарга хурандаа-генерал Го Босюны Японд хийх айлчлалыг болиулав.
Осама бин Ладеныг баривчлахад тусласан хэмээн үзэж буй пакистаны эмч Шакиль Афридийг шоронд хорив. Пакистаны эрх баригчид түүнийг төрийн хэргээс урван тэрслэсэн хэмээн үзэж, 3500 доллароор торгож, 33 жилээр шоронд хорихоор шийдвэрлэв. АНУ өөрийн зүгээс  ийм шийдвэрийг эсэргүүцэж, түүний хэргийг шүүхэнд шилжүүлэх учир үндэс алга гэж үзэж байна.
Чикагод болсон НАТО-гийн ДХУ дээр чухал байр суурийг “ухаантай хамгаалалт” эзлэж байлаа. НАТО-гийн орнууд нь энэхүү шинэ хөтөлбөрийн туслалцаатайгаар өөрийн чадавхаа эдийн засгийн хямралын нөхцөлд хадгалах төдийгүй нэмэгдүүлэхээр найдаж байна. Ингэхдээ бүр НАТО нь цэргийнхээ зарлагуудыг бүхийл зүйлүүдээр  бууруулах болно гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэхгүй байгаа.
НАТО-гийн 25 дахь дээд хэмжээний уулзалт Чикагод болж дуусав. Уулзалтын 2 дахь өдрийг Афганистан болон эвслийн ажиллагаанд тус дөхөм үзүүлж буй орнуудтай түншлэх асуудалд зориулсан байна. Умард Атлантын эвсэл Чикагод хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дунд сэтгэл ханамжтай байна. Уулзалтаа бараг түүхийн хэмээн нэрлэжээ. Европт ПДХ системийг байгуулах үйл ажиллагааны анхны үе дууссан гэж уулзалтад оролцогчид мэдэгдлээ.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Чикагод гараандаа орлоо. Түүний хэлэлцэх хэрэг Афганистан улсад бүрэн зориулагдсан байна. Уулзалтын эхний өдөр эвслийн тэргүүн “Ухаалаг хамгаалалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн тухай болон ОУ-ын саналыг үл харгалзан ПДХ системийн төслөө хөгжүүлж байгаа тухайгаа зарлалаа.
Өмнөх “их наймын” уулзалтыг бодвол энэ удаагийн уулзалт агуулга сайтай, асуудалгүй боллоо гэж Кэмп-Дэвидэд болсон уулзалтыг оросын ерөнхий сайд Д. Медведев тодорхойллоо. Төрийн болон засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцэх хэргийн гол асуудал нь эдийн засаг байлаа. Дүнгийн хэвлэлийн бага хурлын үеэр Д. Медведев Грекийг аврах төлөвлөгөөг Маршалын төлөвлөгөөтэй зүйрэллээ.
Чикаго хотод НАТО-гийн ДХУ-ыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болов.Гудамжинд хэдэн зуун даяарчлалыг эсэргүүцэгчид гарч жагсав. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, энэ бол дөнгөж эхэн нь аж. Ням гаригт ДХУ-ын нээгдэх өдөр жинхэн эсэргүүцлийн жагсаалууд болох нь. Ням, даваа гаригуудад НАТО-гийн  ДХУ-ын нээлтийг  хүлээн Чикаог одоо нам гүм байна.
«Их найман» бүлгийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт АНУ-д нээгдлээ. Дмитрий Медведев ОХУ-ыг мөн уулзалтад төлөөлж байна. Ерөнхий сайд Вашингтонд хүрэлцэн очоод тэндээс нисдэг тэргээр Кэмп-Дэвидэд АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд очжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт албан бус шинж чанартай. Дмитрий Медведев Москвад дагалдан явах хүмүүстээ энэ тухай мэдээлжээ.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа АНУ-ын ирэх оны цэргийн зардлын тухай хуулийн төсөлд багтсан гэж конгрессын гишүүн Деннис Кусинич сэтгүүлчдэд мэдээлэв. Баримт бичгийн дагуу нэлээд удаан үргэлжлэх цэргийн кампанит ажиллагааг эхлүүлэхийн тулд  нисэх хүчин ба тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлийг бүс нутаг руу явуулна. АНУ-ын 2013 оны цэргийн зардлын тухай хуулийн төсөл Иранд цэргийн ажиллагаа явуулах заалтыг агуулсан байна.
НАТО Төв Азид байр сууриа бэхжүүлж байна. Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистан улсууд  5-р сарын 20,21-нд Чикагод Афганистанд зориулсан эвслийн гишүүн орнуудын тусгай чуулганд анх удаа оролцоно. Брюссель эдгээр улстай түншлэлийг өргөжүүлэх бодолтой байна. НАТ0 Афганистаны ойр хавийн улсуудад цэргийн анги нэгтгэлээ байрлуулах төлөвлөгөөтэй байна.
Азид газрын зураг зүйн дайн хийж байна. Пхеньян Олон улсын усан газар зүйн байгууллагад хандан Японы тэнгисийг Дорнод Солонгосын гэж нэрлэхийг уриалжээ. Түүнчлэн Сөүл тус тэнгисийг Дорнодын гэхийг аль хэдийнэ шаардаж эхлэсэн. Хятад,Филиппин улсуудаас Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан үүсгэсэн Хуанъянь(Скарборо)  арлыг өөрсдий нь эх нутаг гэж тэмдэглэсэн газрын зургийг гаргажээ.
АНУ-д  бас нэгэн пуужин амдан устгадаг бааз бий болж магадгүй байна. Энэ бааз нь Ираны талаас ирсэн өндөр чадавхитай  пуужингаас тус улсын   зүүн эргийг  хамгаалах болно.   Ингэхдээ Ираны пуужин  АНУ хүртэл нисэх нь эргэлзээтэй байгаа.
Хятад улс   болон Филиппины хооронд Өмнөд-Хятадын тэнгисийн Хуанъянь /Скарборо хад/ арлаас болж сэтгэл зүйн дайн  болж байна.   Үүнд нефть, хийгээр баян тус газрын усанд  өөрийн тусгаар тогтнолыг батлах гэсэн  талуудын  сурталчилгааны болон  бусад дарамт шахалтуудын хөшүүргүүд үйлчилж байна.
Өөрөөр сэтгэгч  хараагүй иргэн Чэнь Гуанчэны хувь заяа болон хятадын хөлөг онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс руу явуулсан хэрэг явдал Бээжинд Хятад, АНУ хоёрын стратегийн ба эдийн засгийн яриа хэлэлцээнд зохисгүй нөлөөлэв. Харин яриа хэлэлцээний  ачаар дипломат хурц маргааныг бага зэрэг зөөлрөөлэв.
Москва Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай түншлэх харилцааг хөгжүүлэх санаачилгаа урагш ахиулах шинэ талбартай боллоо. Орос улс өнөөдрөөс Ази Номхон далайн парламентын форумыг даргалах болсонтой холбогдуулан оросын шинжээчид энэ тухай мэдэгдэв. 1-р сард Токиод бүс нутгийн орнуудын парламегтын гишүүд шинэ хөтөлбөрийн баримт бичгийг сайшаан дэмжсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
2
3
4
6
7
8
9
10
13
14
15
17
23
25
26
27
28