×
Геополитик, Наймдугаар сар 2011
    Орос улс  БНАСАУ-тай цэргийн харилцаа холбоогоо  сэргээж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Дорнын цэргийн  тойргийн  далайчид анхных болж байна.  Энэ цэргийн тойргийн командлагч адмирал Константин Сиденко, Солонгосын Ардын армийн  ерөнхий штабын дарга Ли Ен Хо нар хамтын ажиллгааны анхныхаа зөвлөгөөг явууллаа.
   Өнөөдөр 8-р сарын 26-нд Абхаз, Өмнөд Осетид тусгаар тогтнолын гурван жилийн ойг тэмдэглэх гэж байна. 2008 оны 8-р сард гүржийн арми   Өмнөд Осет рүү ширүүн дайралт хийсний дараа Орос улс хариу хатуу  цохилт өгч, тус улсын тусгаар тогтнолыг анх хүлээн зөвшөөрсөн юм.
   Стамбулд Сирийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах үйл ажиллагаагаа зохицуулахын тулд  “Үндэсний зөвлөл” байгуулжээ.  Сөрөг хүчнийхний Тунхаглалд “одоогийн дэглэмийг усдатал  нэгдэл нь ажиллах болно” “гэжээ. Ийм мэдэгдлүүд нь өрнөдийнхний дэмжлэггүйгээр боломжгүй юм гэж Оросын шинжээчид үзэж байна.
    “Үндэстэн хоорондын мөргөлдөөн, мульти соёлын (мультикультурализм) бодлого, шилжилт хөдөлгөөөний тулгамдсан асуудал"  - Ярославлийн Олон улсын гуравдахь чуулганы  сэдвүүд. 9-р сарын 7,8 өдрүүдэд болж өнгөрөх юм. Сэдвүүдийн сонголт энэ жил маш их сонирхол татаж байгаа гэж  зохион байгуулагчид тэмдэглэж байна. Ярославль нь гурав дахь удаагаа улс-төрийн чуулганыхныг хүлээн авч байгаа юм.
   Ардчиллаас нүүрсний аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хүртэл болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг боловсруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Улаанбаатарт хийсэн нэг өдрийн айлчлалаар хэлэлцжээ. Зүүн Азийн  гурван орноор аялаж байгаа  Байдены  энэхүү айлчлал  Хятад, Монголд улсуудад болсон бөгөөд Япон улсад өндөрлөх юм.
   АНУ-ын дэд  ерөнхийлөгч Жозеф Байден  энэ албан туушалд томилогдсныхоо анхны айлчлалаа  Зүүн Азийн орнуудаар хийхийн зэрэгцээ  Хятад, Япон, Монголд айлчилна.  Шинжээчид үүнийг тайбарлахдаа Азийн гурван оронд очиж байгаа нь Барак Обамагийн  бүс нутагт америкийн оролцооо болон нөлөөг өргөжүүлэх  стратегийг хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна.
НҮБ-ын АЗ-өөс гарах шйдвэрүүд нь Ливийн тогтоолтой  ижил байж болохгүй юм. Башар Асадын Засгийн газрын эсрэг тогтоол гаргах нь тус улсын байдлыг тогворжуулж чадахгүй. Энэ тухай Оросын ГХЯ-ны Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн Удирдах газрын тэргүүн Сергей Вершинин мэдэгдлээ.
   Мягмар гаригт НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлархи хуралдаан хаалттай үргэлжилж байна.  Хэлэлцэж байгаа сэдвүүдийн дотор  засгийн эрх баригчдын эсрэг жагсаалд оролцогчид руу зэр зэвсэг хэрэглэсэн  талаар тогтоолын төсөл  оржээ. Энэхүү баримт бичгийг боловсруулахад Франц, Их Британи, Герман, Португал  улсууд  оролцсон бөгөөд АЗ даваа гаригийн хуралдаан дээр тараажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
25
27
28
29
30