×
Геополитик, Долоодугаар сар 2011
 Бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тогтоц Зүүн Азид шаардлагтай байна. Аюулгүй байдал бүгдэд нэгдсэн хуваагдашгүй зүйл болж ямар ч  улс мөн тогтоцыг үндэслэн төлөвшүүлэх талаар хөнгөлөлт эдлэх ёсгүй. Орос улс энэ санаачилгыг Ази Номхон далайн бүс нутгийн бүх уулзалт хуралдаан дээр хэлэлцэн дэмжүүлэх  төлөвлөгөөтэй байна. АСЕАН-аас (Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо) зохион байгуулах уулзалтуудыг юуны түрүүнд дурдая.
   Аюулгүй байдалд тулгарсан шинэ аюул сорилтын хариуд АСЕАН-аас арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж өчигдөр Жакартад холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Орос, Хятад, АНУ, Япон, Өмнед Солонгос, БНАСАУ, Австрали, Шинэ Зеланди, Канад, ЕХ-ны гишүүн орнуудын сайд нар маргааш тэдэнтэй нэгдэнэ.
   Вашингтон, Токио хоёр нь холбоотны цэргийн хүчээ  Бээжингийн эсрэг чиглүүлж байна. АНУ-ын болон Японы  БХЯ ны сайд Леон Панетта, Тосими Китадзава нар Ази-Номхон далайн орнуудын бүсийн түгшүүртэй байдлаас үүдэн  бүс нутагт цэргийн холбоогоо бэхжүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ.
   Хүүхэд үрчлэх тухай гэрээнд Орос улс АНУ-тай гарын үсэг зуран, визийн журмыг хөнгөвчлөх,Европын ПДХС-ийн тухай яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлуудаар  тохиролцов. Оросын ГХЯ-ны  тэргүүний АНУ-д хийсэн гурван өдрийн айлчлалын гол үр дүн энэ байлаа.
   Орос-америкийн харилцаа сайн хөгжиж  байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны чиг шугам хоёр талын   харилцааны хөгжлийн талаар мэдэгдэхдээ: хоёр талын харилцаа нь Цагаан Ордны эздийн урьд өмнийн бодлогоос  зарчимын хувьд ялгаатай гэж үзэж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров манай радиогийн Вашингтон дахь студид  өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
3
4
6
7
9
10
11
12
15
16
17
19
22
23
24
25
26
27
28
29
30
31