×
Геополитик, 15 Зургаадугаар сарын 2011
 ШХАБ байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн дотор тус улсуудын хийсэн стратегийн сонголт зөв бөгөөд алсын хараатай байсан гэдэг нь харагдлаа. Бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны хүрээнд ШХАБ нэр төртэй байгууллага гэдгээ батлаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдлөө. Астанад 10 жилийн ойд зориулан хийсэн дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдлээ.
Астанад болж байгаа ШХАБ-ын ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон нэг асуудал бол тус байгууллагыг өргөжүүлэх асуудал юм. Тус байгууллага магадгүй ойрын үед шинэ гишүүнээр хаяагаа тэлж мэдэх юм. ШХАБ-д Орос, Казахстан, Хятад, Киргиз, Таджик, Узбек улсууд багтдгийг сануулъя. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.
ШХАБ-д элсэх өргөдлөө өгсөн Энэтхэг улсыг ОУ дэмжиж байна. Астанад болж байгаа ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа оросын төлөөлөгчдийн эх сурвалжаас иш татан “Коммерсант” сонин өнөөдөр ингэж мэдээллээ. “Хэрвээ Энэтхэг улсыг элсүүлэх юм бол ШХАБ-д жин дарах 2 улс биш 3 улстай болох юм.
ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн албан ёсны зөвлөлгөөн өнөөдөр Казахстаны нийслэлд болж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг ШХАБ байгууласан тухай тунхагт гарын үсэг зурсны 10 жилийн ойд зориулсан юм. Дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тогтсон дэгийн дагуу ШХАБ-ын гишүүн Орос, Казахстан, Хятад, Киргиз, Таджик, Узбек улсуудын төрийн тэргүүнүүд тусдаа уулзснаар дээд хэмжээний уулзалт эхэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
2
4
5
10
11
13
16
17
18
19
20
21
22
23
25
26
28
30