×
Геополитик, Дөрөвдүгээр сар 2011
Лхагва гаригт  НҮБ-ын АЗ нь 15 гишүүн орнуудынхаа дунд Сирийн эрх баригчдын  босогчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчирхийллийг буруушаах  асуудлаар тохиролцож чадсангүй. Их Британи, Франц, Герман болон Португал улс орнууд  нь НҮБ-ыг Дамаскийн энгийн ардуудын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн асуудлыг хэлэцэхээр санал оруулсан ажээ. Тэд уг баримтыг хараат бус шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан юм.
 ШХАБ нь арван жилийнхээ ойн үеэр нэгэн шинэ төрлийн харилцан ажиллгааны тухай мэдэгдэл хийв.  Энэхүү байгууллага байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалт хийлээ.
Олон улсын хүчний ажиллагаа явуулахдаа НҮБ-ын мандатыг хатуу мөрдөхийг ОУ удаа дараа, байнга уриалж байна. Москвад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахдаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр ингэж мэдэгдлээ. “Байгууллагын дүрмийг хатуу мөрдөх үндсэн дээр” НҮБ-ын эрх зүйн үндсийг бэхжүүлэхийг Орос улс дэмжиж байгаа гэдгийг Медведев баталлаа.
Гадаадад байдаг эх орон нэгтнүүдээ дэмжих санг ОУ-д байгуулж байна. Энэ сан 2012 оноос ажлаа эхлэх болно. Энэ төслийн гол зорилго нь эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг шийдэх, орос хэлтэй нутгийн зөвлөлд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зэрэг болно. Өнөөдөр Москва тэдэнд зөвхөн сэтгэл санааны ч биш материаллаг тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОУ-ын ГХЯ-ны департаментийн захирал Александр Чепурин мэдэгдлээ.
Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн  системүүдийг    Кавказын болон төв азийн бүс нутгуудад   удахгүй  байрлуулах талаар   Хамтын нөхөрлөлийн орнуудын БХ-ын сайд нар тохиролцлоо.Орос, Узбек, Украйн улсууд  Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлал-штабуудын  сургуулилтуудыг энэ оны 10-р сард  хийнэ.
Халуун бүсийн  Хайнань арлын загасчдын нэгэн тосгон Боао нь аажмаар  “Ази-Номхон далайн Давос” болж хувирч байна. Чухамдаа энд арав гаруй жилийн турш эдийн засгийн хамтын ажиллагааны  болон Ази-Номхон далайн бүсийн хамтын үйл ажиллагааг ярилцаж байна. Ингэхдээ юуны түрүүнд үүнийг бүс нутгийн орнуудын удирдагчид хийж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
2
3
4
5
7
8
9
10
11
12
13
14
16
17
18
19
20
21
23
24
26
27
29
30