×
Геополитик, Гуравдугаар сар 2011
Хойд Африк болон Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдал тус улсуудтай ОУ-ын хийж байгаа цэрэг техникийн хамтын ажиллагааны хөгжилд өөрчлөлт оруулж магадгүй. Ийм нөхцөлд алдагдлыг багасгах нь маш хэцүү юм. Москва дахь Оросын мэдээлэлийн агентлаг дээр болсон дугуй ширээний ярилцлагад оролцогчид энэ тухай ярилцлаа.Зэвсгийн экспорт байнга улс төржсөн байдаг учир нь энэ бол тусгай зориулалтын бараа юм.
АНУ-ын тусгай албаныхан терроризмын эсрэг ажиллагаа явуулахдаа   Төв Азийн орнуудад орох эрх авлаа. Америкийн тусгай албаны хүчнийхэн  Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекистаны нутаг дэвсгэрт террористуудыг мөрдөн мушгиж, устгаж болох болж байна.  Энэ  тухай АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын газар мэдэгджээ.
ШХАБ террорын эсрэг хээрийн сургуулиа үргэлжлүүлж, оролцогч орнуудын батлан хамгаалах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Казахстаны нийслэл Астана хотод пүрэв гаригт болсон ШХАБ-ийн Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлгөөн дээр ийм шийдвэр гаргасан байна. ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Таджик, Узбек улсуудыг нэгтгэдэг. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.
Орос улс мансууруулах бодистой бүх чиглэлээр тэмцэнэ. Шинэ байгууллага - Төв Азийн бүс нутгийн мэдээллийн төв мансууруулах бодистой тэмцэгчийн нэг боллоо. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Төв Азийн бүс нутгийн мэдээллийн төвийг байгуулах тухай ОХУ ба ТУХН-ийн гишүүн хэд хэдэн орны хоорондын хэлэлцээрийг батлах тухай холбооны хуульд гарын үсэг зурав.
АНУ мэдээллийн дайнд  арабын орнууд болон Хятад, Орос улсуудад ялагдаж байна гэж Хиллари Клинтон америкийн конгресст хийсэн сонсгол дээр мэдэгджээ. Гадаад орнууд руу явуулах нэвтрүүлгийг өргөжүүлэхийн тулд тусгай газрых нь төсвийг нэмэгдүүлэхийг  Төрийн нарийн бичгийн дарга уриалсан байна.  Америкийн суртал нэвтрүүлэг хүйтэн дайны үед  маш сайн ажилласан гэж  Хиллари Клинтон үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
5
6
7
8
9
10
12
13
14
15
16
17
18
20
24
25
26
27
28
29
30