×
Цэргийн сургууль, Долоодугаар сар 2013

Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм.

Орос улсын Дорнодын цэргийн тойргийн сругуулилтын зорилтууд болон явцтай 60 гаруй цэргийн атташе нар танилцав

Оросын ба хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» террорын эсрэг хамтын сургуулийн төлөвлөгөөг боловсруулав. Сургууль 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын Төв цэргийн тойргийн талбарт явагдана.

ОХУ-ын Цэргийн төвийн тойргийн болон Хятадын армийн Шэньяны цэргийн тойргийн нэгдсэн командлалын ажлын бүлгүүд “Энхийн ажиллагаа-2013” цэргийн хамтарсан сургуулилитын бэлтгэл ажлыг хийж дуусгалаа.

Өнгөрсөн долоо хоногт Сибирь, Алс-Дорнодод явагдсан цэргийн сургуулилтуудыг цэргийн мэргэжилтэнүүд үргэлжлэн тайларласаар байна. Тэдгээрийг гадаадын ажиглагчид нь Орос улсын Япон, Хятадын талын заналхийллүүдээс сэргийлсэн арга хэмжээ гэж хүлээж авч байна.

Монголын ардын армийн офицеруудын төлөөлөгчдийн сонирхолыг оросын “танкийн биатлон” маш татсан гэж Цэргийн төв тойргийн хэвэлийн албаны төлөөлөгч Анатолий Фомичев уламжлав.

АНУ- ын Номхон далайн зэвсэгт хүчний командлал мэдэгдэлдээ, АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпус нь “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих уламжлалт сургуулилтын зохион байгуулагчдын нэг байх болно гэж уламжилжээ. Сургуулилт 8-р сарын 3-14 ны өдрүүдэд Монгол улсын нутагт дэвсгэрт явагдана. 

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнодын ба Төв цэргийн тойрогуудын цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгасан өргөн цар хүрээтэй ажиллагааг өндөр үнэлэв.Байлдааны сургууль ер бус хүнд хэцүү нөхцөлд явагдаж байгаа боловч цэрэг байлдааны бэлэн байдал нь өндөр түвшинд байгааг харуулсан гэж Владимир Путин тэмдэглэжээ.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сахалин арлын «Успенский» талбарт Дорнодын цэргийн тойргийн байлдааны сургуулилтын явцтай танилцав.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнодын цэргийн тойргийн цэрэг дайчдын бэлэн байдлыг гэнэт шалгаж эхэлснээс хойш Москва-Бээжингийн хооронд үл итгэх явдал гараагүй юм.

Оросын Алс Дорнод дахь Дорнодын цэргийн тойргийн 36-р армийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр 7-р сарын 13-нд шилжих шөнө эхлэсэн тойргийн цэргийн анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг гэнэт шалгах долоо хоногийн ажиллагааны явцад ийн арга хэмжээ авсан байна.

ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог ба Цэргийн төв тойргийн цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгах ажиллагааны үеэр Орос улс олон улсын хэмжээнд авсан үүргээ бүрэн биелүүлж, зөрчил гаргахгуй байна гэж өчигдөр Москвад ОХУ-ын БХ-ын дэд сайд Анатолий Антонов мэдэгдлээ.

Орос-хятадын цэргийн хамтарсан томоохон сургуулилт Владивосток орчимд эхлэж байна. Уг сургуулилтанд хөлөг онгоцнууд болон нисэх хүчин оролцоно . Япон тэнгисийн ОХУ- ын Приморийн эргийн их Петр хааны буланд 7-р сарын 8-10 ны хооронд цэргийн сургуулилт зохиогдоно.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
9
10
11
12
13
18
19
21
25
26
27
28
30
31