×
Цэргийн сургууль, 2012
АНД-н нутаг дэвсгэрт АНУ-ын оролцоотой болдог америк, тайландын “Алтан хорт могой” томоохон хээрийн сургуульд ажиглагчдаа оролцуулахыг Мьянма улсад АНУ санал болголоо. Хятадыг тогтоон барих зорилготой цэргийн шинэ эвсэл байгуулах Вашингтоны хичээл зүтгэлийг энэ алхам харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Мьянмагийн хагас иргэний байдалтай засгийн газартай хүмүүнлэгийн яриа хэлэлцээг хөгжүүлэх далбаан дор Мьянма улстай ойртолт явагдаж байна.
Орос, Монгол улсуудын хамтарсан “Сэлэнгэ-2012” олон улсын хээрийн сургууль Буриадад өндөрлөсөн ба орос, монголын дайчдын бүлэглэл өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна. Дорнодын цэргийн тойргын хэвлэлийн албаны дарга Александр Гордеев өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна.
Монгол,Оросын зэвсэгт хүчний сургууль 9-р сарын 21-нд БНБуриад улсын Хиагт хот орчмын Оросын дорнод цэргийн тойргийн Бурдуны буудлагын талбарт гараа авна.Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны удирдагч хурандаа Александр Гордеев хэлэхдээ: «Оросын Дорнод цэргийн тойргийн 300 орчим, Монгол улсын 250 цэргийн албан хаагч «Сэлэнгэ-2012» цэргийн сургуульд оролцох юм.
Дөрвөн жил завсарласан Энэтхэг - БНХАУ – ын хамтарсан хээрийн сургалт сэргэнэ. Энэ тухай Делид айлчилж байгаа Хятадын БХЯ -ны сайд Лян Гуанли, Энэтхэгийн БХЯ - ны тэргүүн А.К.Энтонитэй хийсэн яриа хэлэлцээний дараа мэдэгдэв.
Орос улсын усанд  шумбагч онгоц олон улсын хууль эрхийн актуудыг зөрчилгүйгээр байлдааны бэлтгэлийн хүрээнд АНУ ын эргүүдийн орчимд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлэв. Далавчтай пуужингуудаар тоноглогдсон алсын зайны шумбагч онгоц нь Мексикийн буланд нэг сар аяласан. Энэ тухай америкийн Washington Free Beacon хэвлэл Пентагоны өндөр албан тушаалын хийгээд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн түшмэлийн хэлснийг иш татан уламжлав.
Дэлхийн 20 гаруй улс байлдааны онгоцуудаа минаг хоргуй болгох Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуульд оролцуулна. Цэргийн сургууль 9-р сарын 16-27 едруудэд Ойрхи Дорнод ба Персийн булангийн орчимд явагдана. Өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалоос мэдээлснээр энэ сургуулийн гол зорилго олон улсын усанд чөлөөтэй хөдөлгөөнийг хангахад оршино. Энэ нь цэргийн хүчээ сүрдүүлэн үзүүлсэн хэрэг гэж америкийн хараат бус шинжээчид дүгнэв.
АНУ-д болж байгаа “Римпак-2012” олон улсын хээрийн сургуульд оросын ТЦФ-ын хөлөг онгоцууд анх удаа оролцож байна. Энэ хээрийн сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Гавайн арлуудын Перл-Харбор боомт хотын тэнгисийн цэргийн бааз дээр боллоо.
АНУ нь Япон, Өмнөд Солонгосын хамт Солонгосын хойгийн өмнөд хэсгийн хийлийн усанд хүчтэйхэн хар салхи гаргана. 6-р сарын 21, 22-нд анх удаагаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болно. Дараа нь Вашингтон болон Сөүлийн цэргийн хамтын ажиллагааны түүхэнд анхны хоёр талын хосгүй сургуулилт Шар тэнгист эхэлнэ.
6-р сарын 8-нд Тажикистанд ШХАБ-ын “Энхийн элч -2012” штабын командлалын  сургуулилт  эхэлсэн бөгөөд 6-р сарын 14-нд хүртэл  үргэлжлэх юм. Сургуулилтын  явцад  уулархаг газрын нөхцөлд терроризмын эсрэг ажиллагааг хэрхэн бэлтгэн зохион  явуулахыг  харууллаа. Уг сургуулилт нь Бээжингийн ДХУ-ын дараа шууд явагдаж байгаагаараа онцлог юм.
Австрали болон Өмнөд-Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн ирэх долоо хоногт анд удаагаа хамтарсан цэргийн сургуулилт хийнэ.  Уг ажиллагааг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт явуулна. Энэ тухай  пүрэв гаригт Тэнгисийн цэргийн хүчний штабын албан ёсны төлөөлөгч  уламжлав. Хоёр долоо хоног үргэлжлэх  “Haedori-Wallaby” сургуулилт нь 5-р сарын 28 ны даваа гаригт өмнөд-солонгосын Чежуо арлын хилийн усанд эхлэнэ.
Хятадтай хийх хээрийн сургуульд оролцохоор оросын бүлэг хөлөг онгоц өнөөдөр Владивостокоос Шар тэнгисийг зорилоо. Энэ хээрийн сургууль “Тээнгисийн хамтын ажиллагаа-2012” гэсэн нууц нэрийн дор явагдах юм.
Оросын  Каспийн   флотын, их  бууны цэргийн   хөлөг,катерууд  сургууль хийхээр  Астрахань
Ирээдүйн цэргийг дээд зэргээр хамгаалах дүрмийн хуягт хувцасыг Орост боловсруулж байна. «Ратник» гэж нэрлэсэн шинэ иж бүрэн  дүрмийн хувцасыг 6-р сард туршаад ирэх онд ашиглаж эхлэнэ.
Өмнөд Солонгос, АНУ хоёр өнөөдөр өргөн хүрээтэй хэд хэдэн цэргийн хээрийн сургуулиа эхлэж Пхеньяны дургүйг хүргэлээ. БНАСАУ-ын арми болон ард түмэн “америк, өмнөд солонгосын дайныг өдөөгчдын эсрэг дайнд ороход бэлэн байна” гэж хойд солонгосын ЦТАК агентлагаас тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
БНАСАУ-ын хил орчимд хийсэн Өмнөд Солонгосын армийн цэргийн сургууль  будлиангүйгээр төгсөв. Ёнпхёндо арлаас холгүй маргаан үүсгэсэн усан хил орчимд их буугаар цуврал буудлага хийжээ. 2010 онд Пхеньян Сөүлийн ийм сургуулийн хариуд энд их буугаар гал нээсэн билээ.
Өмнөд Солонгос улс өнөөдөр  БНАСАУ-ын хилийн ойролцоох маргаантай хэсэгт хээрийн сургууль хийлээ. Хээрийн сургууль Йонпхёндо арлын ойролцоо болж байгаа ба байлдааны сум хэрэглэх юм байна. Хээрийн сургууль хийж байгаа газраас холгүй амьдардаг хүмүүсийг тус сургуулийг дуустал иргэний хамгаалалтын хорогдох байрандаа байхыг анхааруулсан гэж Өмнөд Солонгосын армийн жанжин штабын эх сурвалж Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлсэн байна.
Орос улсын Тэнгисийн  цэргийн флотын  /ТЦФ/ хөлөг онгоцнууд АНД орнуудын бүс нутгийн “РИМПАК-2012” сургуулилтуудад оролцоно. Энэ тухай РИА Новости агентлаг ОХУ ын БХЯ ны хэвлэл-мэдээллийн албаны төлөөлөгчийг иш татан уламжилжээ. Сургуулилитууд нь 2012 оны 6-р сарын 29- 8-р сарын 7 нд болох юм.
АНУ болон Өмнөд Солонгос цаашид Солонгосын хойгт   цэргийн хамтарсан сургуулилтаа   нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан өмнөдсолонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.  Өмнө нь Вашингтон болон Сеүл  жилд нэг удаа томоохон цэргийн сургуулилт  хамтран явуулдаг байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31