×
Цэргийн сургууль, 2011
ОХУ-ын Номхон далайн флотын «Варяг» пуужин бүхий хэрэг онгоц тэргүүтэй  хөлөг онгоцуудын отряд Номхон далайн аялалынхаа хүрээнд өнөөдөр японы Майзуру боомтод орно. Номхон далайн флотын тэнгисчдийн Японд хийх аялал эрэх аврах, холбоо барих, манёврлах ажиллгааны хамтрасан сургууль хийх гол зорилготой.
    Орос улс  БНАСАУ-тай цэргийн харилцаа холбоогоо  сэргээж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Дорнын цэргийн  тойргийн  далайчид анхных болж байна.  Энэ цэргийн тойргийн командлагч адмирал Константин Сиденко, Солонгосын Ардын армийн  ерөнхий штабын дарга Ли Ен Хо нар хамтын ажиллгааны анхныхаа зөвлөгөөг явууллаа.
    9-р сарын эхээр Монгол улсад терроризмын эсрэг орос-монголын хамтарсан хээрийн сургуулилт болно. Орос, монгол цэргийнхний хамтарсан байнгын бус зэвсэглэсэн бүрэлдэхүүнүүдийг таслан зогсоон, устгах  тактикийн үйл ажиллагааны  анхны сургуулилтууд өнгөрсөн жил Буриад улсын  Хиагтын  районы нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн  юм.
Өмнөд Солонгос АНУ-тай хамтран мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. «Agent orange» гэдэг химийн их хэмжээний хорт бодисыг солонгосын  нутагт булсан гэж америкийн цэргийн албан хаагчдыг зэмлэж байна.
Орос, Хятад, Кыргыз болон Тажикистаны тусгай ангийнхан баасан гаригт Хятад улсын нутаг дэвсгэр дээр “Тянь-Шань-2” терроризмын эсрэг хээрийн сургуулилт хийлээ. Энэхүү  арга хэмжээг хэт даврагсдын хүчнийхний идэхжиж байгаад түгшсэн Бээжин  зохион явуулав. Эрх баригчид  оршин суугчдын ихэнх хэсэг нь исламын шашинтай,  тус улсын баруун хойд хэсгийн  Синьзяний байдлыг хурцадхаас болгоомжлож байна.
Өмнөд Солонгосын арми нь 4-р сарын эцэс хүртэл  АНУ-ын удирдлагын дор байлдааны сургууль хийж байгаа. Пхеньяны ГХЯ мягмар гаригт тэдний хамтарсан сургуулилтыг туйлын бүдүүлэг өдөөн хатгалага  гээд өөрсдийгөө хамгаалахын тулд сөрөг цохилт хийнэ гэдгээ мэдэгдэсэн аж. Өмнөд Солонгосын болон АНУ-ын генералууд нь дайсны дайралтын үед довтолгооны харилцан ажиллагааны арга барилыг боловсруулж байна.
Зүүн Өмнөд Азид хамгийн том нь болох «Алтан кобра могой-2011» цэргийн сургууль Тайландад эхэллээ. Түүнд АНУ, Тайланд, Индонези, Малайзи, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг 7 орны 13 мянган цэргийн албан хаагч оролцож, 17 орон ажиглагчидаа илгээсэн байна. Америкийн цэргийн нисэх хүчин, нисдэг тэргүүд болон завь эсэргүүцэгч нисэх онгоц тээгч усан онгоцыг оролцуулах болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31