×
Сансар, Наймдугаар сар 2012
2012 оны 10-р сард ОУСС руу нисэх Drаgon хөлгийн хувийн “арилжааны” анхны нислэг болно. Энэ тухай НАСА гийн тэргүүн Чарльз Болдены хэлснийг иш татан америкийн ХМХ үүд уламжилжээ. 2008 оны 12 –р сард Drаgon капсулын өмчлөгч Space X компани нь НАСА –тай ОУСС –д 12 удаа ачаа хүргэх гэрээг байгуулсан.
НАСА-гийн мэргэжилтэнүүд өнөөдөр “Кьюриосити”ангараг дээр явагч Ангараг гариг дээр явах чадвартай эсэхийг шалгана гэж мэдэгдэв. “Бид нэг тийм ижил орчныг бүрдүүлж тэст-драйвтай адилхан юмыг явуулна “гэж НАСАгийн “Кьюриосити” ажлыг хариуцсан ажилтан Майк Уоткинс мэдэгдэв. Энэ бүх ажил нь 30 орчим минут болно.
Олон улсын сансрын станцын /ОУСС/ багийн ахлагч, Орос улсын сансрын нисгэгчид Геннадий Падалка болон бортинженер Юрий Маленченко нар үндсэн даалгавар болох нээлттэй сансарт гарах даалгавраа биелүүлээд станцдаа буцаж ирлээ. Тэд агааргүй орон зайнд таван цаг орчим байв.
«Кьюриосити» ангарагаа явагч Ангараг гаригийн гадрагаас анхны гэрэл зураг дэлхийд уламжлаад байна. НАСА агентлагийн мэдээлснээр аппарат найман сарын нислэг хийгээд Ангараг гариг дээр амжилттай буусны дараагаар энэ үйл явдал боллоо. Ангараг гариг манай гаригаас маш хол байгаа учир дохио бүр 14 минут болоод хүрдэг.
«Кьюриосити» Ангарагаа явагч ба оросын ДАН нейтроны спектрометр бүхий «Ангарагийн эрдэм шинжилгээний лаборатории» гэдэг америкийн сансрын аппарат өнөө өглөө Ангараг гариг дээр буув. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр аппарат буусан дохиог Калифорни муж улсын Пасаден хотын Тийрэлтэт хөдөлгөөний лабораторид уламжлажээ.
НАСА хувийн компаниудад ашиглагдахаа больсон шатлл хөлгийг орлох сансрын хөлгүүдийг турших ажилд нь зориулан нэг тэрбум доллар олгоно. Энэ тухай америкийн сансрын байгууллагын албан сын төлөөлөгч мэдэгдэв. Дийлэнхи их 460 сая долларыг “Боинг” сансрын CST -100 сансрын хөлгийг хамтран боловсруулж байгаа “Бигело аэроспейс” компанитай хамт авна.
Америкийн “Кьюриосити” /Curiosity/ сансрын зонд Ангараг агариг дээр буухад бэлэн болоод байна гэж NASA уламжлав. Сансрын төхөөрөмжийн өртөг нь 2,5 сая доллар бөгөөд өнгөрсөн оны 11 –р сард хөөргөсөн. Одоо уг төхөөрөмж Улаан гаригийн орчимд байгаа бөгөөд эрдэмтэд түүнийг буулгах газрыг хйаж, түүний нислэгийн хамгийн оновчтой замыг тооцоолж байна.
Энэтхэг улс Ангараг гариг руу тойргийн станц хөөргөнө. Түүнийг хээргжүүлэх хөтөлбөрийг тус улсын Засгийн газар дэмжив. Төслийн өртөг 80 сая доллар. Ирэх оны 11-р сарын 26 нд уг төхөөрөмжийг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд 2014 оны 9-р сард станц Ангараг гаригт хүрэх ёстой аж. Үүний дараа Энэтхэгийн хөлөг Ангараг гариг дээр очсон зургаа дахь төхөөрөмж болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
1
2
3
4
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
23
24
25
27
28
29
30
31