×
Сансар, Долоодугаар сар 2012
Ачаа тээврийн “Прогресс” сансарын хөлөг өнөөдөр ОУСС-аас салж чөлөөт нислэгт шилжинэ. Энэ хөлгийг Номхон далайд шууд живүүлэхгүй юм. Гурван долоо хоног үргэлжлэх бие даасан нислэгийнхээ үеэр энэ хөлөг сансарын хөлгүүдийн хөдөлгүүрийн ажиллагаанаас үүсэж байгаа ион мандалын ойр хавийн ижил бус орчны хэлбэрийн хамаарлыг тодорхойлох үйл ажиллагаа явуулах “Радар Прогресс” туршилтад оролцох юм.
7-р сарын 21-нд японы өмнөд Танэгасима сансрын хөлгийн буудлаас хөөргэсэн «Цагаан өрөв тас» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөөдөр ОУСС-тай залгасан тухай Москва орчмын Нислэгийг удирдах төвөөс мэдээллээ. Америкийн нэгэн сансрын нисэгчийн удирдлагаар канадын «механик гар» гэгчийн тусламжтайгаар ачаа тээврийн сансрын хэлгийг залгав.
Хятад улсаас Tianlian I-03 дамжуулан нэвтрүүлэх хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 23 цаг 43 минүтэд Сичан сансрын хөлгийн буудлдаас хөөргөсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Энэ нь Хятадын дамжуулан нэвтрүүлэх системийн 3 дахь хиймэл дагуул билээ. Анхны хиймэл дагуулыг 2008 оны 4-р сард, 2 дахь нь өнгөрсөн оны 7-р сард хеергэжээ.
Япон, Орос улс сансрын тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх төлөвтэй байна. Энэ тухай Роскосмосын дэд тэргүүн Сергей Савельев Японд айлчах явцдаа мэдэгджээ. Оросын төлөөлөгчид японы сансрын ачааны хөлгийг /”Коонотори-3”/ олон улсын сансрын станцад хөөргөх үед байлцсан ажээ. Роскосмос болон Японы сансрын агентлаг ДЖАКСА хооронд энэ намар хоёр асуудлыг чухалчлан авч хэлэлцэхээр тохиролцсон.
Япон улс H-IIB нисэгчгүй пуужин тээгчийг “Конотори” ачааны хөлгийн хамт бямба гаригт Танэгасима сансрын буудлаас хөөргөв. Хөлөг Олон улсын сансрын станц руу явжээ. Хөлгийн бүхээгт хүнсний зүйл, хувцас болон тойрог замд хийх шинжилгээ судалгаа явуулахад зориулагдсан төхөрөөмжүүд байна. Хөлөг 7-р сарын 27 нд Олон улсын сансрын станцад очихоор төлөвлөжээ.
Орос улс Саран дээр буух жолоодлоготой хөлөг онгоц боловсруулах ажилдаа ороод байна. Туршилтын нислэгүүдийг 2015 оноос эхлэх аж. Үүний зэрэгцээ оросын эрдэмтэд Саран дээр буух болон тэндээс хөөрөх, тойргийн замуудын хооронд чирэх, тойргийн замын төхөөрөмжүүдэд техникийн үзлэг хийхэд зориулагдсан хөлөгийг бүтээхийг хүсч байна. Сарыг судлан шинжлэх санаа эрт дээрээс Оросын мэргэн ухантнуудыг эзэмдэж байсан билээ.
Орос улс Энэтхэгийн зөвшөөрлөөр «Сар-Неец» орос-энэтхэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг 2013 оноос хойшлуулсан тухай өнөөдөр Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин сэтгүүлчдэд мэдээллээ. Өнгөрсөн оны 11-р сард «Фобос-Херс» төсөл дампуурсан учир Сарны судлалын төслүүдийг хэрэгжүүлэх хугацааг хянаж үзсэн гэж тэрээр хэлжээ.
Тони Блэр ерөнхий сайдын албыг хаших хугацаанд Их Британийг харь гаригийнхнаас хамгаалахыг оролджээ. Энэ тухай саяхан тус улсын Үндэсний архиваас гаргасан нууц материалыг нийтлэгдсэний дараа тодорхой болжээ. Сонирхолтой нь, Блэр дэлхийн гадуурх соёл иргэншилүүдийн идэвхитэй байдлын тухай мэдээлэл цуглуулах харь гаригийнхны асуудлаар мэргэжилтэнүүдтэй тусгай комиссийнхонтой уулзалт хийжээ.
Эрдэмтэд хоёр гаригийн хооронд хуримтлагдсан харанхуй материэр бүрдсэн “гүүр” байгааг нотлох баталгааг анх удаагаа гарган авлаа. Ихэнхи эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү холбоос нь од, гаригсийн ердийн харагдахуйц бодит материйг өөртөө барьж байдаг ертөнцийн “араг ясны” агуу их сүлжээний нэг хэсэг байж мэдэх юм.
Олон улсын багтай оросын жолоодлогот “Союз” хөлөг өнөөдөр москвагийн цагаар 08:48 минутад ОУСС-аас автомат горимоор салсан байна. Оросын сансарын нисгэгч Олег Кононенко, НАСА-гийн одон орон судлаач Дональд Петтит, Европын сансарын агентлагын одон орон судлаач Андре Кейперс нарын суусан буугч аппарат москвагийн цагаар 12:15 минут орчимд казахстаны Жезказган хотоос зүүн урд 150 километр орчимд газардах ёстой юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
16
19
22
23
24
27
29
31