×
Сансар, Дөрөвдүгээр сар 2012
ОУСС-д хөөрхөөр бэлтгэж байгаа шинэ баг дасгал сургуулилтаа дуусаад гараандаа ороход бэлэн боллоо. Оросын иргэд Геннадий Падалка, Сергей Ревин, америкийн иргэн Жозеф Акаба нар ОУСС-ийн ижилхэн хувилбар байдаг Москва орчмын Сансарын нисгэгчдийг бэлтгэх төвд шалгалтаа амжилттай өглөө.
Москвад уламжлалт “Нави Тех-2012” байрлал тодорхойлох технологийн үзэсгэлэн зургаа дахь удаагаа нээгдээд байна. Энэ жилийн үзэсгэлэн   оросын хиймэл дагуулын байрлал тодорхойлох ГЛОНАСС системийг ашиглалтанд  оруулсанд зориулагдаж байгаа билээ.
Уралд “Солирын бороо” орж байна.  Ийм нэртэй үзэсгэлэн уралын Екатеринбург хотноо нээгдэв. Жил бүр манай гаригт таван мянга орчим солир унадаг. Солир нь  “метеорит” гэх  тэнгэрийн хамгийн том чулуу гэж орчуулагддаг бөгөөд Намибийн унасан  Гоба солирын жин 66 тонн орчим юм.
Оросын зохион бүтээгчид энэ  зун  олон нийтийн анхааралд  хувь хүмүүсийн хөрөнгө мөнгө болон хүчинд бий болсон  эх орны анхны саран дээр явагчийг  толилуулахад бэлэн болоод байна. Уг төхөөрөмж нь  Google Lunar X PRIZE  уралдаанд оролцсон “Селеноход” компаний өмч юм. Уралдааныг 2007 онд зарлажээ.
Энэ долоо хоногт хөөргөсөн хойд солонгосын хиймэл дагуултай пуужин зөвхөн Пхеньяний хөршүүдийг ч биш дэлхийн хамтын нийгэмлэгийг бужигнууллаа. “Тэнгэрийн заадас” нэртэй пуужингийн нислэг нэгхэн минут үргэлжилээд унасан ч түүнийг тойрсон шуугианыг намжаасангүй.
Орос улс сансрын уудмыг эзэмших шинэ үед бэлтгэл хийж байна. Өргөн цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхэд шинэ үеийн сансрын хөлөг төдийгүй шинэчлэсэн сансрын хөлгийн буудал шаардагдана. 2020 он гэхэд Орос сансрын бүх багажийнхаа 90 хувийг нутаг дэвсгэрээсээ хөөргөхээр төлөвлөсэн юм. Бүр ЗХУ оршиж байсан үед барьсан Байконур нэлээд удаан манай орны гол сансрын хөлгийн буудал байсаар байлаа.
1961 оны 4-р сарын 12-ний өдөр ЗСБНХУ-ын иргэн, Агаарын цэргийн зэвсэгт хүчний хошууч Юрий Гагарин “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтөний түүхэнд анх удаа  дэлхийн тойрог замд аялсан юм. Энэ нислэгийн тухай бүх юм тодорхой гэлтэй. Гэтэл  албан ёсны хэвлэлүүд  нэгэн мэдээг албаар орхигдуулж байв.
Оросын эрдэмтэд Нарны гаригуудын системийг цаашид дахин үзэхээр тогтлоо. Одооноос Ангараиг гариг бус, харин Сарыг судлах нь тэргүүн зорилт болоод байна гэж Оросын ШУА ийн  Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Зеленый     мэдэгдэв.”Фобос” төслийг давтах шаардлагатай гэж ШУА үзэж байна.
Сарыг судлан шинжлэх нь Оросын улсын сансрын  хөтөлбөрийн ойрын арван жилийн зорилт болж байна гэж Оросын ШУА- ийн сансар судлалын хүрээлэнгийн  захирал, академич Лев Зелёный  сансрын нисгэгчдийн өдрийн өмнө  хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв. Эрдэмтэд  чухамхүү Саран дээр ирээдүйн  Ангараг гариг болон Фобос дээр  хийх олон элементүүдээ боловсруулж үзэхээр төлөвлөж буй юм.
Умардсолонгосын  мэргэжилтэнүүд, тойрог замд хиймэл дагуул хөөргөхийн тулд баллистик пуужингийн түлшээр цэнэглэх тухайгаа зарлав. Умардсолонгосын хиймэл дагуулын хяналтын төвийн гаргасан тоо  баримтаар энэхүү ажиллагаа нь ойрын үед дуусах аж.  Өмнө нь мэдээлж байснаар,  пуужинг 4-рс арын 12-16 ны өдрүүдэд хөөргөхөөр төлөвлөж байна.
Удахгүй Алтайн жижиг суурин одот тэнгэрийг ажиглах хамгийн тухтай  газар болно. Сансрын биетүүдийг ажиглах хосгүй төвийг энд байгуулж байна. Тодорхойлолт нь дэлхийн өнөөгийн хамгийн хүчирхэг Гавай дахь америкийн одон орны оргилоос дутуу биш байна. Төвийг чухам энд байгуулах нь тохиолдлын хэрэг биш. Сибирийн зүүн-өмнөд хэсэгт оршдог Алтай бол байгалийн хосгүй өнцөг булан билээ.
Ким Чен Ын эцгийнхээ гэрээсийг биелүүлж,»Кимийнхны тэнгэрийн заадасаар умард солонгосын гялалзсан од руу» хэмээх том шинэ тоглоомыг дэлхийд тулгав. Улс төрийн серег этгээдүүд түүнийг хүлээж авав. «Тэнгэрийн заадас» зөөгч пуужингийн тусламжтайгаар «Гялалзсан од» умард солонгосын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргахын тойронд будлиан өдөөсэн байна.
Зүүн сибирийн төв болсон манай гариг дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуурт шинжлэх ухааны маш чухал туршилтыг хийх гэж байна. Оросын астро физикчид өөрсдийн зохион бүтээсэн хосгүй усан доорхи телескопын тусламжтайгаар алс холын гариг ертөнцийн тухай мэдээлэл цуглуулах болно. Энэ төхөөрөмжийг оросын 3 хотын эрдэмтэд угсарч байна.
«Ираны «Навид»  дагуул тойрог замд  ажиллагаагаа  2-3  өдрийн  дараа дуусгаж, агаарын дээрхи  давхаргаад шатна»  гэж тус   улсын  сансрын агентлагын төлөөлөгч  Моджтаба  Сарадеги  ИРНА  агентлагт өнөөдөр мэдээлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
3
4
6
8
9
10
13
14
17
19
20
22
23
24
25
26
27
28
30