×
Сансар, Гуравдугаар сар 2012
3-р сарын 29 -нд Олон улсын сансрын объектуудад хор хөнөөл учруулахад хариуцлага хүлээлгэх тухай   конвенцийг  батласны 40 жилийн ой болж байна. Аз болоход  энэхүү конвенц нь өнөөг хүртэл  хууль зүйн практикт хэрэгжиж байгаа билээ.  Гэхдээ сүүлийн жилдүүдэд тойргийн замын шинэ төслүүдийн аюулгүй байдлыг хангах нь ихэд анхаарал татаж буй юм.
Энэ сарын 23-нд францын Куру сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн «Эдоардо Амальди» европын ачаа тээврийн сансрын хөлгийг өчигдөр орой Олон улсын сансрын станцын оросын хэсэгт залгав. Навигацийн нарийн багажаар тоноглосон сансрын хөлгийг «Од» модультой автомат дэглэмээр залгажээ. Италийн физикч Эдоардо Амальдийн нэрэмжит сансрын ачаа тээврийн  хөлгөөр станцын багийн гишүүдэд барагцаалбал 6,6 тонн ачаа хүргэв.
БНАСАУ-ын хиймэл дагуулыг хөөргөх пуужингийн гол эд ангийг улс орныхоо баруун-хойд нутагт байгаа  талбарт хүргэсэн тухай өнөөдөр  японы Киодо мэдээлийн агентлагаас Сеулд дэх диломат эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжиллаа. Зөөгч пуужингийн гол хэсэг хэмээн үзсэн тоомхон обьектийг галт тэргээр талбарт хүргэжээ. Тагнуулын хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг шинжлэн судлаад ийн мэдээлэл авсан юм. Одоогоор пуужингийг босоо байдалд оруулаагуй.
Оросын инженерууд задгай сансарт ажиллах роботыг зохион бүтээж, SAR-400 гэж нэрлэжээ. Энэ нь сансарт ажлуулахаар сүүлийн 20 жилд зохион бүтээсэн оросын анхны робот юм.(Аудио)
 Орос улс сансрын салбараа олон улсын хэмжээнд байлгаж, сансар судлалын талаар тэргүүлж буй гурван гүрэн улсын дотор байр сууриа бэхжүүлэх ёстой. Оросын засгийн газраас хэлэлцэж эхлэсэн «2030 он хүртэлх сансрын үйл ажиллагааны хөгжлийн стратегид» ийм гол зорилт тавьжээ. Саяхан Оросын сансрын агентлагаас баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхээр орууллаа. «Стратегийн» эх бичгийг хэвлэлд нийтлээгүй байна.
Оросын анхны робот-сансрын нисэгч ойрын хоёр жилд ОУСС руу явна. Тэнд тэр сансрын хөлгийн ачаа буулгах, задгай сансарт станцын бүрээсийн ан гагнах зэрэг хүнд түвэгтэй биш боловч хүнд аюултай ажил хийнэ. SAR-400 хэмээх робот чөлөөт цагаараа шатар буюу дам тоглож, багийн гишүүдийг зугаацуулна. SAR-400 бол дэлхийд байгаа операторчийн арга ажиллагааг яг дууриалган хийж буй хосгүй боловсруулалт билээ.
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа  оросын сансрын нисэгчид Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэв.Сансрын нисэгч Антон Шкаплеров, Анатолий Иванишин, Олег Кононенко нар  ойр дотно хүмүүстэйгээ ойлголцох болон гэр бүлийн зол жаргал, эрүүл энх,сайн сайхан бүхнийг бүх эмэгтэйд хүсэн өрөөв.
Дэлхийн сансрын анхны нисгэгч эмэгтэй Валентина Терешкова түүхэн  ойгоо тэмдэглэж байна.   Өнөөдөр тэр 75 насны ойгоо тэмдэглэж байна. Гурван хоног илүүтэй үргэлжилсэн алдартай сансрын нислэгийг тэр 1963 оны 6-р  сард гүйцэтгэсэн бөгөөд, дуудлагын дохио нь  “цахлай” нэртэй түүнийг дэлхий дахинд мэдэх болсон юм. Терешковаг сансрын “Үнсгэлжин” гэж нэрлэж байлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
4
5
7
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
22
23
26
27
28
30
31