×
Сансар, 2012
Өнөөдөр Хятад улсаас түркйин хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын талаас мэдээлснээр GK-2 хиймэл дагуул бүхий Long March 2D зөөгч пуужинг өчигдөр москвагийн цагаар 20 цаг 13 минутад БНХАУ-ын баруун-хойд хэсэгт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ.
ОУСС-ийн тойрог замыг өнөө үдэш өөрчлөхөөр дахин оролдох болно. ОУСС-ийн тойрог замыг 1 километрээр дээшлүүлэх ёстой юм. Уул нь энэ өөрчлөлтийг 12-р сарын 13-нд хийх ёстой байсан боловч маневр эхлэхэээс хэдхэн минутын өмнө америкийн талын хүсэлтээр хойшлуулсан байна.
Казахстан Байконур сансрын хөлгийн буудлын асуудлаар Орос улстай байгуулсан хэлэлцээрийг хянан үзэх бодолтой байна. Байконур сансрын хөлгийн буудлыг түрээслэх тухай хэлэлцээрийн нөлөөагуулга шавхагдаж дууссан гэж саяхан Казахстаны сансрын салбарын удирдагч Талгат Мусабаев мэдэгдлээ. Орос, Казахстан улсууд сансрын хөлгийн буудлыг хамтран ашиглах ёстой гэж тэрээр үзэж байна. Түрээслэхэд тулгуурлахгүй шинэ хэлэлцээрийг боловсруулах нь зайлшгүй чухал гэж тэрээр хэлжээ.
Сансар судлалын цаашдын хөгжил тухайлбал Сар болон Саран дээр суурин бааз байгуулахтай холбоотой гэж Оросын сансрын агентлагийн эрдэм шинжилгээний тэргүүлэх нэгэн хүрээлэнгийн удирдагч Геннадий Райкунов үзэж байна. Түүний хэлснээр Олон улсын сансрын станцын чадавхи бараг шавхагдаж дууссан байна. Иймээс өөд урагшлах цаг болсон байна. Эдүгээ ОУСС тойрог замд хийх маш олон туршилтад шаардагдах тоног төхөөрөмжийг арайхан багтааж байна.
Өмнөд Солонгос, Орос улсуудын KSLV-1 пуужин тээгчийн хөөргөлт дор хаяад нэг сараар хойшлогдлоо гэж оросын сансар, пуужингийн салбарынхан “Интерфакс” агентлагт өнөөдөр мэдээлсэн байна. Пуужингийн хөөргөлт11-р сарын 29-нд амжилтгүй болсны дараа солонгосын үйлдвэрийн хоёр дахь шатны бортын системийг дахин шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна.
Оросын “Союз-СТ-А” пуужин тээгч францийн хоёрдмол зориулалттай “Плеяды-1Б” хиймэл дагуулыг зорилтот тойрог замд нь амжилттай гаргалаа. Энэ пуужинг москвагийн цагаар 6.02 минутад Францын Гвианын Куру сансарын буудлаас хөөргөсөн гэж Роскосмос мэдээлсэн байна. Хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа “Фрегат” хурдасгуурын блоктой тойрог замын блок, пуужин тээгчийн 3 дахь шатаас салсан байна.
Улаан нүдэн гариг дээр хүмүүс амьдарч болох бололтой. Тус гаригийн цацраг идэвхижилтийн мандал нь одоо ОУСС нисэж байгаа дэлхий орчмын доод тойрог замын мандалтай төсөөтэй юм. Улаан нүдэн гаригийн цацраг идэвхижилтийн түвшинг анх удаа судалсан эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ шинжээчид Улаан нүдэн гариг руу явуулах ирээдүйн экспедицийг бэлтгэхдээ хүмүүсийг хамгаалах талаарх хандлагыг өөрчлөхийг яарахгүй байна.
Гэмтэл гарсны улмаас эрдэм шинжилгээний хиймэл дагуултай “Наро-1” пуужинг 10-р сарын 26-нд сансарт хөөргөхөд саад болсон деталийг солих хэсгийг ОУ-аас Өмнөд Солонгос улсад хүргэсэн байна. Өмнөд Солонгос улсын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамнаас өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
Оросын оюутнууд «Восточный» сансрын хөлгийн буудал барихад оролцоно. Оюутны барилгын отряд бол залуучуудыг ажлаар хангах чухал хэлбэр ба «амьдралын сайн сургууль» хэмээн түшмэд үзэж байна. Оюутны барилгын отрядууд ялангуяа ЗХУ-д өргөн дэлгэрсэн билээ. Чөлөөт цагаараа улсын янз бүрийн барилга байгууламж дээр ажиллах хөделмөрийн түр хамтлагийг сайн дурын үндсэн дээр оюутнуудаас бүрдүүлсэн юм.
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдийг жинхэнэ сансрын найр хүлээж байна. “Прогресс М-17 М” ачааны хөлөг тойрог замд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүд болон станцын эд ангиудаас гадна шинэ ургацын жимс: алим, бэрсүүт жүрж, лимон хүргэлээ.
Оросын сансрын агентлаг ба Европын сансрын агентлаг Сарны нэгэн туйлын хөрсийг дэлхийд тээвэрлэх автомат багаж хамтран хөөргөх асуудлыг эргэцүүлэн бодож байна. Энэ үйл явдал барагцаалбал 2020-2022 онд болж магадгүй гэж Европын сансрын агентлагийн төлөөлөгч Бруно Гардини мэдээлжээ. Энэ аппарат ямар болох нь одоогоор тодорхой биш байна. Үзэл баримтлал төдий зүйл л одоогоор байгаа.
Эрдэмтдийн Ангараг гариг дээр Curiosity Ангарагаа явагчийн дэргэд илрүүлсэн жижиг объект түүний эд анги байж магадгүй гэж НАСА мэдээллээ. Үүнтэй холбогдуулан эрдэм шинжилгээний аджлыг түр зогсоов. Ангарагаа явагчийн камерын тусламжтайгаар мөн объектын шинэ гэрэл зураг авч, тэр цаашдын ажилд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийг эрдэмтэд оролдож байна Curiosity Ангарагаа явагч 8-р сарын 6-нд тус гариг дээр буужээ.
Dragon хүвийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн ачаа тээврийн сансрын хөлөг арилжааны анхны нислэг ОУСС руу хийж эхлэв. Dragon сансрын хөлөг бухий Falcon 9 зеегч пуужин москвагийн цагаар о4 цаг 35 минутэд хойд америкийн Флорида муж улсын Канаверал хошууны сансрын хөлгийн буудлаас нисч гарав.
Дэлхийн анхны хиймэл дагуулыг 1957 оны 10-р сарын 4-нд хожим Байконур сансрын хөлгийн буудлын хувьд алдаршсан Тюратам туршилтын талбараас хөөргсэн юм. Пуужин-цөмийн бамбайг байгуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох зөвлөлтийн сансрын салбар хүйтэн дайны үед ЗХУ-ын цэргийн сур хүчний ноён нуруу болов. Эдүгээ батлан хамгаалах агаарсансрын цэрэг Оросын цэргийн машины нэн чухал эд анги болсон юм.
Өнөөдөр Хятад улс навигацийн хоёр хиймэл дагуулаа амжилттай хеергэв. Тэдгээрийг Сичан сансрын хелгийн буудлаас хөөргөсэн зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ. Хятад «Бэйдоу» навигацийн системийнхээ хоёр аппаратыг 2 дахь удаагаа нэг зэрэг хөөргэв. Энэ нь америкийн GPS, оросын ГЛОНААС-той төстэй хятадын систем билээ. Түүнийг 2000 онд Хятадад хэрэгжүүлж эхлэсэн. Анхны хиймэл дагуулыг 2007 онд тойрог замд гаргасан юм.
Орос улсын ЗГ-ын дээд тэргүүн Дмитрий Рогозины үзэж байгаагаар, оросын сансрын аж үйлдвэрт хэтийн зорилт болж мэдэх Сарны тойрог зам дээр станц байгуулах саналыг тавьлаа. Тэрээр хэлэхдээ, уг станц нь Орос улсын 2011 оны сансрын салбарын нилээд хэдэн амжилтгүй туршилтуудын дараа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусаа өгнө гэдэгт найдаж байгаа гэв.
2012 оны 10-р сард ОУСС руу нисэх Drаgon хөлгийн хувийн “арилжааны” анхны нислэг болно. Энэ тухай НАСА гийн тэргүүн Чарльз Болдены хэлснийг иш татан америкийн ХМХ үүд уламжилжээ. 2008 оны 12 –р сард Drаgon капсулын өмчлөгч Space X компани нь НАСА –тай ОУСС –д 12 удаа ачаа хүргэх гэрээг байгуулсан.
НАСА-гийн мэргэжилтэнүүд өнөөдөр “Кьюриосити”ангараг дээр явагч Ангараг гариг дээр явах чадвартай эсэхийг шалгана гэж мэдэгдэв. “Бид нэг тийм ижил орчныг бүрдүүлж тэст-драйвтай адилхан юмыг явуулна “гэж НАСАгийн “Кьюриосити” ажлыг хариуцсан ажилтан Майк Уоткинс мэдэгдэв. Энэ бүх ажил нь 30 орчим минут болно.
Олон улсын сансрын станцын /ОУСС/ багийн ахлагч, Орос улсын сансрын нисгэгчид Геннадий Падалка болон бортинженер Юрий Маленченко нар үндсэн даалгавар болох нээлттэй сансарт гарах даалгавраа биелүүлээд станцдаа буцаж ирлээ. Тэд агааргүй орон зайнд таван цаг орчим байв.
«Кьюриосити» ангарагаа явагч Ангараг гаригийн гадрагаас анхны гэрэл зураг дэлхийд уламжлаад байна. НАСА агентлагийн мэдээлснээр аппарат найман сарын нислэг хийгээд Ангараг гариг дээр амжилттай буусны дараагаар энэ үйл явдал боллоо. Ангараг гариг манай гаригаас маш хол байгаа учир дохио бүр 14 минут болоод хүрдэг.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
4
5
7
8
9
10
12
13
14
15
16
18
19
21
22
23
24
25
26
27
28
29
30