×
Сансар, Арваннэгдүгээр сар 2011
   Сансар оросын бүсгүйчүүдийг хүлээж байна. Сансрын  нисгэгчдийн отряд эмэгтэйчүүдийн дунд нээлттэй шалгаруулалт явуулна гэж оросын сансар судлалын байгууллагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Тэрээр, өнөөдрийн байдлаар отрядад байгаа цорын ганц эмэгтэй Елена Серова заавал сансарт нисэх болно гэж батлав.
   Олон улсын сансрын станц зочдыг хулээж байна. Ээлжит баг бүхий «Союз» сансрын хөлөг Байконур сансрын хөлгийн буудлаас амжилттай хөөрөв. Оросын хоёр, америкийн нэг сансрын нисгэгч  багийн бүрэлдэхүүнд оржээ.Энэ нь  оросын хурандаа Антон Шкаплеров, дэд хурандаа Анатолий Иванишин нарын  хувьд сансарт анх удаа хийх нислэг юм.
   Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан «Ангараг-500» туршилт Москвад хийж дууслаа. Олон улсын багийн  бүрэлдэхүүнд  сайн дураараа орсон гурван орос, нэгэн франц, итали, хятад туршигчид  өчигдөр хөлгийн загвараас гарсан байна. Тэд Анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн дэвсгэр нутагт 520 өдөр тусгаарлан ажилласан юм.
    Хятадын «Тяньгун» (Тэнгэрийн ордон) Олон улсын сансрын станцыг орлож мэднэ. 11-р сарын 3-нд Хятад улс нисэгчгүй сансрын хөлөгөө сансрын  модультой анх удаа залгасан үйл явдлыг оросын шинжээчид тэгж үнэлсэн байна. Энэ амжилт Хятад улс сансарт тойрог замын станцаа угсрах технологитэй байгааг тусган харуулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
2
3
6
7
8
9
10
11
12
13
15
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30