×
Сансар, Есдүгээр сар 2011
   Орос улс алс хол сансарт буцаж байна. Энэ оны сүүлээр мөн чиглэлээр чухал алхам хийнэ. Ангариг гарагийн хиймэл дагуулаас хөрсний дээж дэлхийд шилжүүлэх «Фобос-Херс» гариг хоорондын автомат станцыг хөөргөх юм. Энэ оны 11-р сард «Зенит» зөөгч пуужингаар түүнийг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөнө.
Орос-украины «Зенит» пуужингаар европын «Atlantic Bird-7» хиймэл дагуулыг тойрог замд гаргав. Сансрын аппаратыг Номхон далай дахь экваторын «Одиссей» хөвөгч тавцангаас хөөргөсөн байна. Алсын холбоо харилцааны хиймэл дагуул бараг 5 тонн жинтэй бөгөөд 15 жил ажиллах ёстой. Үйл ажиллагаа нь Ойрхи Дорнод түүний дотор Персийн булангийн улсууд болон Хойд, Баруун-хойд Африкийг хамрана.
   Оросын “Союз” хөлөг өгөгдсөн казахстаны тал нутагт  буулаа. Олон улсын сансрын станц /ОУСС/ дээр хагас жил гаран ажилласан 28-р экспедицийн гишүүд: оросын иргэн Андрей Борисенко, Александр Самокутяев, америкийн иргэн Рональд Гэран нар эх дэлхийдээ  буцаж ирэв. Одоо сансарт туршлагатай гурван нисгэгч ажиллаж байна.
    Холбооны сансрын агентлагаас Холбооны сансрын хөтөлбөрт багтсан сансрын аппаратуудыг даатгах саналыг засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байна. «Прогресс» сансрын ачаа тээврийн  хөлөг бүхий «Союз-У» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарсаныг нийтээр мэднэ. Зөөгч пуужингийн 3 дахь угсрааны хөдөлгүүрийн техникийн гэмтлээс болж ачаа тээврийн хөлгийг алдав.
   Оросын нисгэгчтэй сансрын шинэ хөлгийг 2018 оноос туршиж эхэлнэ гэж Оросын пуужин-сансрын “Энергия”  корпорацын  ерөнхийлөгч Виталий Лапота мэдэгджээ. Шинэ сансрын хөлгийн загварыг Жуковскийд болсон Олон улсын сансрын салоны үзэсгэлэн дээр “Энергия” корпораци гаргаж тавьсан юм.  Шинэ хөлөг сансрын нисгэгчтэй болон нисгэгчгүй дэглэмийн үед асуудлыг шийдэж чадах юм.
   “Энергия” нэгдлийн зохион бүтээж байгаа сансарын жолоодлогот шинэ тээврийн хөлгийн туршилтыг ОУ 2018 онд эхлэнэ гэж Холбооны сансарын агентлагын орлогч дарга Виталий Давыдов Москвад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Ирээдүйтэй жолоодлогт тээврийн системийг зохион байгуулах ажлыг өнөөдөр зогсоогоогүй байна гэж тэр тэмдэглээд: «Ирээдүйд дэвшилттэй төслүүд дээр нухацтай ажиллах ажлын хэсгүүдийг бид байгуулаад байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
2
3
4
6
7
8
9
10
11
12
14
17
18
19
20
21
22
23
24
27
28
29
30