×
Сансар, Дөрөвдүгээр сар 2011
Саран дээр нарны зай хураагуурын талбай бий болж магадгүй. Энэ зай хураагуурт нарнаас хуримтлагдсан  эрчим хүчийг манай Дэлхий рүү явуулна. Энэ нь Сибирийн хагас дамжуулагчийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд, АНУ-ын Хьюстоны их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтарсан төсөл юм. Сэргээгдэх эрчим хүч, уламжлалт эрчим хүчний жинхэнэ өрсөлдөгч болоод байна.
Дэлхий орчмын сансарын орон зайд анхны хүн ниссэний 50 жилийн ойг дэлхий даяараа энэ долоо хоногт тэмдэглэлээ. 1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн нисэгч Юрий Гагарин “Восток” хөлгөөр манай гаригийг тойрон ниссэн билээ. Энэ өдрөөс эхлэн хүн төрлөхтөний сансарын эрин эхэлсэн юм.
Оросын шинэ пуужингуудад зориулан шинэ шинэ сансрын хөлгийн буудлыг барьж байгуулж байна. «Русь» жолоодлогот сансрын хөлөг Амар мужид барьж байгаа «Восточный» сансрын хөлгийн буудлаас гурван жилийн дараа хөөрнө. Оросын «Союз-СТ» зөөгч пуужинд зориулсан «Куру» цогцолборыг нэг сарын дараа Францын Гвианд барьж дуусана.
Одоогоос 50 жилийн өмнө - 1961 оны 4-р сарын 12- ны өдөр –Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансрын уудамд анх удаа нисч, хүн төрөлхтөний түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдал нь хүн төрөлхтөний сансрын шинэ эриний эхлэлийг тавьсан төдийгүй  сансар огторгуйн шинжилгээ судалгааны хөгжилд шинэ шинэ чиглэлүүд, технологиуд бий болгосноороо чухал ач холбогдолтой юм.
20 хүн сансрын нисгэгчдийн анхны отрядын гишүүн болжээ. Хүн бүр нислэг хийх мөрөөдөлтэй байсан ч Юрий Гагарин л сансрыг эзэмших замыг нээсэн юм. Тэрээр бидний дотор  хамгийн шилдэг нь байсан гэж ЗХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал, анхны сансрын нисэгчдийн нэг Виктор Горбатко үзэж байна.
Монголын анхны сансрын нисгэгч,  ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Жүгдэдэмидийн  Гүррагчаа сансарт анх хүн  ниссэний 50 жилийн ойн баярт оролцохоор Москвад ирээд байна. Өнөөдөр оросын болон дэлхийн сансар судлалд хувь нэмрээ оруулсан оросын болон гадаадын сансрын нисгэгчдийг Ю.Гагарины нэрэмжит одонгоор шагнах ёслол ОХУ-ын Холбооны Зөвлөл дээр боллоо.
Зөвлөлтийн сансрын нисгэгч Ю.А. Гагарины сансарт ниссэний 50 жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэж байна. 1961 оны 4-р сарын 12- ны өдөр Байконурын сансрын нисэлгийн буудлаас “Восток” хөлөг хөөрсөн юм. Хөлгийн бүхээгт ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин байсан юм. Тэрээр 108 минутын хугацаанд дэлхийн тойрсон юм.
Юрий Гагарины сансарын анхны нислэг 20-р зууны агуу үйл явдлуудын нэг байсан бөгөөд хүн төрөлхтний түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Сансар огторгуйг эзэмших хамгийн анхны шийдвэрлэх алхамыг эх орон нэгтэн нь хийсэнд оросууд бахархан бахдаж байдаг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
1
2
3
4
5
8
9
10
13
14
16
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30