×
Сансар, 14 Гуравдугаар сарын 2011
1959 онд ЗХУ-ын Нисэхийн анагаах сургуульд сансарын нисгэгчдийг шалгаруулан авах хэлтэс байгуулагдав.Түүнийг анагаах ухааны доктор Николай Гуровский тэргүүлсэн юм. Цэргийн олон ангиудаас нисэгчид ирсээр байлаа, тэдний дунд Юрий Гагарин байсан юм. Сансарын нисгэгчдыг тусгай комисс шалган авч байлаа. Тэр нь тухайн үед хамгийн тэргүүний гэгдэх оношлогоо болон хүний бие организмын боломжийг ашиглаж байв.
Амур мужид Орос Улс сансарын шинэ “Восточный” хэмээх буудлыг барьж байгуулж байна. Дэлхийн хамгийн орчин үеийн сансарын  зогсоол нь пуужин хөөрөх  хоёр цогцолбор, аэровокзал, үйлдвэрийн асар том баазаас бүрдэнэ. “Восточный” зогсоол  нь өөрийн үйлдвэрүүд, автомашинууд болон төмөр замтай байх юм.  Анхны нислэгийн талбайг 2015 онд  анхны нисгэгчгүй хөлгийг хөөргөхөд ашиглалтанд оруулна.
Гагарины сансарт ниссэн түүхэн тэмдэглэлт ойг энэ жил өндөр хэмжээнд –тойрог замын түвшинд тэмдэглэнэ. Энэ үйл явдалд  Олон улсын сансарын /ОУС / станцын  27-р баг дараах бүрэлдэхүүнтэй бэлтгэж байна: Кэтрин Колмэн, италийн иргэн Паоло Несполи болон Олон улсын сансарын станцын багийн ахлагч  оросын иргэн Дмитрий Кондратьев  нар юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
4
10
11
12
13
15
19
20
24
25
26
27
29
30