×
Сансар, Гуравдугаар сар 2011
1981 оны 3-р сарын 22-ны шөнө Монголд олон хүн унтаагүй аж. Тэд хүлээн авагчийнхаа  өмнө тухлан суун, сансрын “Союз-39” хөлөг хөөрсөн тухай мэдээг сэтгэл догдлон сонсож байлаа. Багийн ахлагч сансрын нисгэгч Владимир Жанибеков болон БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар байв.
1981 оны 3-р сарын 22-нд Монгол улс сансарт нисгэгчээ илгээсэн дэлхийн арав дахь орон болсон юм. Сансарын  “Союз-39” хөлгийн бүрэлдэхүүнд: багийн ахлагч Владимир Жанибеков  болон сансарын нисгэгч,  судлаач   Жүгдэрдэмидийн Гүррагчаа.
Оросын «Союз» сансрын хөлгөөр америкийн сансрын нисгэгчдийг наанадаж 2016 он хүртэл Олон улсын сансрын станцад тээвэрлэнэ. Америкийн Space shuttle хөтөлбөрийг бүрэн зогсоонтой холбогдуулан ийм шийдвэр  гаргажээ. Ингээд дан оросын хүчээр Олон улсын сансрын станцын багийн гишүүдийг сэлгэнэ.
“Сансарт ниснэ гэдэг бол тийм нэг  амар зүйл биш. Түүнийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Пуужин манай хөлөг онгоцыг хөөргөн сансарын тойрог замд авчирж хөдөлгүүрүүд ажиллахад  Монголын бүх агт морьдыг нэгэн зэрэг тавьсан ч манай сансарын уудамд юу ч болохгүй тийм их чимээ гардаг.” Ийнхүү анх сансарт ниссэн тухайгаа монголын анхны сансарын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа тэмдэглэн үлдээжээ.
1959 онд ЗХУ-ын Нисэхийн анагаах сургуульд сансарын нисгэгчдийг шалгаруулан авах хэлтэс байгуулагдав.Түүнийг анагаах ухааны доктор Николай Гуровский тэргүүлсэн юм. Цэргийн олон ангиудаас нисэгчид ирсээр байлаа, тэдний дунд Юрий Гагарин байсан юм. Сансарын нисгэгчдыг тусгай комисс шалган авч байлаа. Тэр нь тухайн үед хамгийн тэргүүний гэгдэх оношлогоо болон хүний бие организмын боломжийг ашиглаж байв.
Амур мужид Орос Улс сансарын шинэ “Восточный” хэмээх буудлыг барьж байгуулж байна. Дэлхийн хамгийн орчин үеийн сансарын  зогсоол нь пуужин хөөрөх  хоёр цогцолбор, аэровокзал, үйлдвэрийн асар том баазаас бүрдэнэ. “Восточный” зогсоол  нь өөрийн үйлдвэрүүд, автомашинууд болон төмөр замтай байх юм.  Анхны нислэгийн талбайг 2015 онд  анхны нисгэгчгүй хөлгийг хөөргөхөд ашиглалтанд оруулна.
Гагарины сансарт ниссэн түүхэн тэмдэглэлт ойг энэ жил өндөр хэмжээнд –тойрог замын түвшинд тэмдэглэнэ. Энэ үйл явдалд  Олон улсын сансарын /ОУС / станцын  27-р баг дараах бүрэлдэхүүнтэй бэлтгэж байна: Кэтрин Колмэн, италийн иргэн Паоло Несполи болон Олон улсын сансарын станцын багийн ахлагч  оросын иргэн Дмитрий Кондратьев  нар юм.
3 –р сарын 9-нд  Юрий Гагарины төрсөн өдөр. Манай гаригийн анхны сансарын нисгэгч энх тунх байсан бол өнөөдөр 77 нас хүрэх байжээ. Энэ жил түүний сансарт ниссэний хагас зуун жилийн түүхэн ойг тэмдэглэнэ. Сансарт хөөрөх анхны тэр мөчид Юрий Гагарины хэлсэн” За, явцгаая!” гэх гайхалтай үгийг ихэнх хүмүүс мэддэг.
Гариг дэлхийн анхны сансарын нисгэгчийн төрсөн өдөр 3-р сарын 9-нд орос хэлний Гагарины нэрэмжит цомын тусгай шат болно. Хүн анх удаа сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан энэ соён гэгээрүүлэх интернет төсөл сансарт дуудагдсан анхны үг бол “Поехали” гэсэн орос үг байсан гэдгийг дэлхий дахинд сануулах зорилготой юм.
Сар гаригийг эзэмших оросын хөтөлбөр тодорхой агуулагаар баяжлаа. Энэ зууны 20-иод онд Дэлхийн дагуул руу нислэг үйлдэх асуудлыг Роскосмост одоо хэлэлцэж байна. Харин 30-аад онд судалгааны бааз байгуулах болно. Саяхан Сарны туйлын ойролцоо мөс хэлбэртэй усны нөөц илэрүүлсний дараа сарны сэдэв гойд сонирхол татах боллоо. Байдлыг судлахын тулд тийшээгээ оросын автоматжуулсан төхөөрөгийг хөөргөнө.
Хоёр багийн гишүүд Оддын хотхонд шалгалтын сургууль хийж байна. Нэгэн нь энэ сарын шувтаргаар «Союз» сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцад очиж, тэнд хагас жил ажиллана. Тус багийн гишүүд маш хариуцлагатай үүрэг гүйцэтгэнэ. Юрий Гагарины нислэгийн 50 жилийн ойтой холбогдон сансрын сэдэв нийтийн анхаарлын төвд байх болно.
Москвагийн сансар судлалын музейд саяхан нэгэн сонирхолтой үйл явдлыг үзэж болох байлаа. Музейг сонирхож байгаа олон үзэгчдийн дунд Владимир нэртэй Жанибеков, Коваленок, Ляхов зэрэг оросын гурван сансарын нисгэгчид болон тэдний монгол нөхөд сансарын нисгэгч, судлаач Ж.Гүррагчаа түүний орлон нисгэгч М.Ганзориг нар байлаа. Тэдний зургийг монголын зураглаач завсар зайгүй авч байлаа.
1. 1961 оны 4-р сарын 12ны  өдөр Москвагийн цагаар 09 цаг 07 минутад  Байконурын / Казахстаны нутаг дээр байдаг/ сансарын буудлаас дэлхийн  анхны сансарын нисэгч Юрий Гагарин  “Восток-1” хөлгөөр сансарт хөөрсөн юм.
Орос улсын санал болгож буй олон улсын аэросансарын систем нь дэлхийн хэмжээнд  улс орнуудыг  болон  олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч болох аймшигт сүйрлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ төслийг 11 орон сонирхоод байна.
Оросын эрдэмтэд Нарны системийг 2050 он хүртэл эзэмших  гурван хөтөлбөрийг эх орныхоо сансар сулдлалын ойд зориулан боловсруулсан тухай Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов «Оросын дуу хоолой» радио ярилцлага өгөхдөө мэдээлэв. Эрдэмтэдийн санаачилсан сансрын уудмыг эзэмших хөтөлбөрүүд цар хүрээгээрээ ч, өртгөөрөө  ч ялгаатай байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
4
10
11
12
13
15
19
20
24
25
26
27
29
30