×
Энэ сонирхолтой байна, Хоёрдугаар сар 2013
Орос улсад үнээ саах хосгүй төхөөрөмжийг бүтээгээд байна. Уг саалийн цогцолбор нь хотоос гаралгүйгээр тосгоны үнээний сүү уух боломж олгох юм. Энэхүү тасархай технологийн зохиогч нь оросын эрдэмтэн, физикч Александр Белоносов юм. Түүний бүтээлийн чухал нь саалийн процессыг нэгтгэж, сүүг нэг төхөөрөмжинд найруулж, хөргөхөд орших юм. Ингэхдээ сүүнд ямарч агаар оруулалгүйгээр шууд тусгай битүү савладаг аж.
Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн эмэгтэй доржпалам шигтгээтэй цагаан алтан бөгжий нь буцааж өгсөн гэр оронгүй нөхрийн нэр дээр өглөгийн сан байгуулсан байна. Шудрага зангийнхаа төлөө энэ гэр оронгүй эр 100000 доллароор баяжаад байна. Сара Дарлинг гэгч эмэгтэй хурмын бөгжөө хадгалах зорилгоор түрүүвчиндээ хийсэн байснаа гэр оронгүй Билл Рей Харрис гэгч эрэгтэйд задгай мөнгө өгөхдөө цуг өгсөн байна.
Камчаткийн Плоский Толбачик хэмээх дэлбэрч байгаа галт уулнаас холгүй жуулчдын баазыг байгуулна. Сэтгэл хөдөлгөм үзвэрийг сонирхсон хүмүүст майхант лагерь байгуулах юм. Аялагчдын аюулгүй байдлыг хангахын тулд галт уул судлаачид болон Онцгой байдлын яамны ажилтнууд холгүй байрлана. Камчаткийн 3 мянга гаруй метр өндөр галт уул бараг гурван сарын турш дэлбэрсээр байна. Энэ галт уулны идэвхжил байн байн нэмэгдэж, намжиж байдаг.
Байгалийн өврийн анхны оросын хот Нерчинск байгуулагдсаныхаа 360 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хотод анх орос-хятадын хил ба худалдааны тухай анхны гэрээг байгуулсан учир түүхэнд оржээ. Харин өнөөдөр Нерчинск нь Өвөрбайгалийн аялал жуулчны төв болох боломжтой болоод байна.
Москвагийн хамгийн эрт үеийн шоронгийн хананы цаана олон алдартай хүмүүс сууж байжээ. 250 жилийн тэртээ уг барилгын доод давхрын хонгилууд, камерууд болон цамхагнуудад гэмт хэрэгтэнүүд төдийгүй хувьсгалчид, зохиолчид болон, эрдэмтэд хоригдож байсан. Бутырскийн шорон хэзээ ч хоосорч байсангүй ажээ. Сталины дэглэмийн үед ч тэр, өөрчлөн байгуулалтын ч тэр.
Өнгөрсөн оны 12-р сард дэлхий сөнөхийг хүлээж байсан хүмүүсийн сэтгэл түгших шинэ шалтаг бий болсон юм. 2-р сарын 15-нд DA14 45 метрийн жижиг гариг дэлхий орчимд нисч өнгөрөх юм. Мөн гариг дэлхийд 28 км-ээр ойртоно. 90-д оноос ийм хэмжээний жижиг гариг дэлхийд ойртоогүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
1
2
3
4
6
7
8
9
10
11
12
13
15
17
18
19
20
21
22
25
27
28