×
Энэ сонирхолтой байна, Арванхоёрдугаар сар 2012
Оросын «Бурановские бабушки» мэргэжлийн бүс чуулга үнэхээр 2012 оны хөгжмийн нээлт болов. «Евровидение» дууны тэмцээнд Бураново тосгоны сүл цалинтнууд гайхамшигт амжилт гаргаж, 2-р байр эзлэв. Эдүгээ дэлхий даяар тэдний дуу хоолойг мэднэ. «Бурановские бабушки» чуулгын хижээл насны дуучид үндэсний хувцастай Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон «Евровидение» тэмцээний тайзнаа гарч ирлээ.
Дэлхий дахин сөнөөгүй.Харин энэ тухай их ярьцгааж шуугилдав. 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий дахин сөнөнө гэдэгт дэлхийн 10 оршин суугчийн нэг нь итгэжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид хүмүүс мэгдэн сандарч эмээсэн явдлаар завшиж багагүй ашиг олов.
Оросын эрдэмтэд холбооны хосгүй системийг бүтээгээд байна. Үүнийг ОХУ ын баруун-хойд хэсгийн Карелийн БНУ-ын Петрозаводскийн их сургууль дээр боловсруулжээ. Энэхүү төхөөрөмж нь газар дор хүнд нөхцөлд ажиллах боломжтой юм. Энэ нь уурхайчидтай болон диспетчертэй гар утасны холбоог ашиглан холбоо барихад зориулагджээ. Петрозаводын их сургуулийн мэргэжилтэнүүд Сибирийн Кузбассын нэгэн уурхайд утасгүй холбоог тогтоогоод байна.
Сүүлийн жилүүдэд Орос улсад Интернетээс аялалд хамт явах хүнээ олж авдаг болоод байна. Ингэхдээ гадаад орнуудаар явахдаа, эх орноороо тойрон аялал хийхдээ болон ажлаар болоод жуулчлахаар явахдаа… Оросын машин замуудын дэргэд гараа өргөөд зогсож яваа хүн олонтоо тааралддаг. Зарим нь бүр зориудаар ингэж зогсдог.
Японы 115 настай Зироэмон Кимура гариг дэлхийн аврага өндөр настан болсон тухай өчигдөр АП агентлаг мэдээллээ. Түүнийг Гиннесийн дээд амжилтын номд багтаана. Кимура 1887 оны 4-р сарын 19-нд төржээ. Тэрээр насаараа Киото муж улсын Кэтанго хотын шууданд ажиллажээ. Тэтгэвэрт гараад фермерийн ажил хийсэн.
Хүний нэр төрийг гутаан доромжлогчтой хатуу тэмцэж  оюуны өмч хулгайчидыг илрүүлнэ. ОХУ -ын ДХЯ зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс уран бүтээлээ сэтгэл санааны ямар үедээ туурвисныг тогтоох чадвартай систем боловсруулж өгөх захиалга өгчээ. Зохиол бүтээлүүдийн хулгайчийг таних системүүд нь аль хэдийнэ гарчээ. Тэгвэл сэтгэл санааны байдлыг олж тогтооно гэдэг бол маш хүнд байх ажээ.
Оросын археологчид Монгол улсын Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнуудыг шинжлэн судлах ажлаа дуусгав. МЭӨ 200 жилээс эхлэн бараг дөрвөн зуу орчим жил хүннүчүүд монголын тал болон сибирьт нутаглаж байжээ. Малтмалууд болон булшнуудын шинжилгээ судалгааны уг ажил нь Улаанбаатараас хойш 1З0 км зайд Сэлэнгэ мөрний хөндийд 7 жил үргэлжилжээ.
Москва хотын олон орцтой сууцны нэгэн орц. Орцны хаалганы дэргэд нэгэн зарлал байна, уншвал “ Ертөнц сөнөхтэй холбогдон орон сууцныхаа төлбөрийг 12-р сарын 21-ны дотор хийнэ үү “ гэжээ. Хэвлэлийнхний салж чадахгуй байгаа энэхүү шуугиантай сэдвийг нийтийн аж ахуйн албаныхан шүүрч авсан нь энэ ажээ. Энд эртний индианчуудын “майягийн цаг тооны” бичгийн тухай яригдаж байна.
Москва хотноо 1911-1917 онд Оросын буддын шашинтнуудын бандид хамба лам байсан, “амьд бурхан” Итгэлтийн төрсний 160 жилийн ойд зориулсан үзэсгэлэн зохиогдлоо. Дэлхийн буддын шашинтнуудын дунд Итгэлт хамбыг бишрэн шүтэх нь түүний амьдралтай холбоотой төдийгүй, түүний бие баралт нь буддын шашны агуу их ариун шүтээн болсонтой холбоотой. Үзэсгэлэн дээр Итгэлт хамбын хувийн эд зүйлсийг дэлгэн харуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
1
2
3
4
7
8
9
11
12
13
15
16
17
18
20
22
23
25
26
28
29
30