×
Энэ сонирхолтой байна, Арваннэгдүгээр сар 2012
Ойрын үед Москва хотын төвд байдаг автобусын зогсоолууд нь сансрын хөлгийн зарим хэсэгтэй төсөөтэй байх юм. Оросын хэвлэлүүдэд үүнийг “Ирээдүйн зогсоолууд ”гэж нэрлээд байна. Тэдгээр нь хуруугаа хүргэхэд өөрчлөгдөх интерактивийн дэлгэцтэй бөгөөд тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний цагийн хуваарь болон зар сурталчилгааны самбаруудаар тоноглогдсон байна.
2012 оны 12-р сарын 21 ний өдөр айсуй явна. Галав юүлэхэд итгэсэн орос хүмүүсийн дунд бункэрын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. “Известия” сонинд “Делюкс Бункер” компаний ерөнхий захирал Артур Толасовын мэдээлснээр, түүний компани нь жил бүр Москвад хувь хүмүүст зориулан газар дор 10 орчим хоргодох байр барьдаг байна.
Москва хотод телевизийн хоёр дахь цамхагийг барьж байгуулна. Уг цамхаг алслагдсан дүүргүүдийг болон саяхан нийслэл хотод нэгдсэн нутгуудын радио-телевизийг хамрах юм. Одоогоор Москвагийн телевизийн нэвтрүүлгүүдийг Останкины телевизийн цамхаг хангаж байна. Останкины цамхаг нь 1967 онд баригдасан. Тэр үед энэ нь хамгийн өндөр байгууламжинд ордог байсан төдийгүй, өндөр нь 540 метр юм.
АНУ-д кибер орон зайн шинэ системийг боловсруулж байна. Энэхүү систем нь дээрэмчдийн бүлэгт нэвтрэн орохгуйгээр, дагаж мөрдөлгүй, араас нь хөөцөлдөхгүйгээр гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлж байх аж. Гэхдээ ийм төрлийн системийг ирээдүйд хэрэгжүүлэх нь ном зохиол болон кинонд гардаг ирээдүйн техногенны бүрхэг үйл явдлыг санагдуулах мэт.
Үлгэрт дургүй хүн энэ дэлхийд байхгүй л болов уу. Бүлээн дулаан уур амьсгалтай, гоё сайхан,сургамжтай үлгэрт хүүхдүүд төдийгүй томчууд ч дуртай байдаг. Тэгээд л Москва хотын эрх баригчид Шинэ жилийн баярын өмнө хотын иргэддээ өчүүхэн ид шидийг бэлэглэхээр шийджээ. Хэдхэн долоо хоногийн дараа Москвагийн дүүргүүдэд ер бусын ”үлгэрийн таксофонууд” гарч ирэх нь.
Чингис хааны сүүлчийн удаа нутагласан газар олон жилийн турш олон орны судлаачид, эрдэмтэд болон эрдэнэсийн нууц хайгчдын объект болж байна. Монгол улсад их эзэн Чингис хааны онгон Улаанбаатараас хойд хэсэгт байдаг гэж үздэг. Домогт гардагаар, түүнийг Бурхан-халдуун ууланд оршуулсан байдаг. Өнгөрсөн зууны 90-ээд оны үед Монгол улсад Чингис хааны онгоныг олох зорилгоор америк, японы экспедициуд чармайн ажиллаж байсан.
Сибирийн төвд орших жижигхэн Енисейск хотын нэгэн иргэн мод харуулын томоохон цуглуулгатай. Хувийн энэхүү цуглуулга нь хосгүй бөгөөд үүгээр музей байгуулахаар зорьж буй юм. Эрх баригчдын үзэж байгаагаар, модны харуулын музей нь хөдөөгийн жижигхэн хотод жуулчдыг татах ёстой гэнэ. Модны харуул бол модоор юм хийдэг мужааны хамгийн гол багаж. Энэ нь мод харвалдахад, модон эдлэлийг жигд болгоход ижилгүй юм.
Өмнөд Солонгос улсын Йонъин хотын амьтны хүрээлэнгийн заан хүний яриаг дууриаж сурсан байна гэж ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Заан хүний яриаг сонсож яг тэр хэвээр нь давтан хэлж байна гэж амьтны хүрээлэнгийн эмч Эверленд сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Харин эрдэмтэд заан хүний хэлсэн үгийг ойлгож байгаа эсхийг тайлбарлахыг оролдож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
1
2
3
5
6
7
8
9
11
13
15
17
18
19
20
21
23
24
25
26
28
29
30