×
Энэ сонирхолтой байна, Аравдугаар сар 2012
Оросын эрдэмтэд цаг уурын ямар ч эрс хувиралд автахгүй бетон зохион бүтээжээ. Тэр бусад сортын бетонээс илүү бөх бат, илүү түргэн хатах шинж чанартай байна. Энэ нь гүүр, далан, зам яаралтай засварлахад нэн чухал юм. Түүнээс гадна сэргээн босгох ажил цаг уурын ямар ч нөхцөлд хийж болно. Өнгөцхөн харахад элс, үүрмэг гантиг, цемент зэрэг ерийн материал хэрэглэж байна.
Дэлхийд ижилгүй бага оврын радио локацын станцыг ОУ-д бүтээлээ. “Радио техник болон мэдээллийн систем” нэгдэлийн мэргэжилтнүүд өөрийн бүтээгдхүүнээ «Сурок» (“тарвага”) гэж нэрлэсэн бөгөөд энэ хэрэгсэл нь маш сайн хардаг ба маш чухал объектын эргэн тойрны газрын агаарын орон зайг тасралтгүй ажиглах юм.
Түрк улсын Анталья хотод өчигдөр өндөрлөсөн гал түймэр унтраах спортын дэлхийн аврагын тэмцээнд ОУ-ын тамирчид 2-р байранд оржээ. Найм дахь удаагаа болж байгаа энэ тэмцээнд дэлхийн 15 орны тамирчид оролцсон байна. Багын дүнгээрээ 1-р байрыг Белоруссын тамирчид эзэлсэн бол Чех улсын тамирчид хүрэл медаль авчээ.
Британийн эрдэмтэд дэлхийн хамтын нийгэмлэгийг сэртхийлгэлээ. Даяарчлалыг хамарсан аюултай вирусын халдвар гарч магадгүй гэж тэд анхааруулж байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушгины хатгалгаатай төсөөтэй шинэ нянг британийн эмч нар илэрүүлсэн байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушигны хатгалгаанаас болж 2003 онд хэдэн зуун хүн амь насаа алдсан юм. Эрүүл мэндийн хамгаалалтын агентлаг лондонгийн лабораторт энэ шинэ нянг илэрүүлсэн байна.
Энэ өдрүүдэд Москва хотод загвар зохион бүтээгчдын жил бүрийн олон улсын долоо хоног болж байна. Долоо хоногийн хүрээнд хувцасны загвараас аваад аж үйлдвэр, уран барилга хүртлэх өргөн хүрээг хамарсан оросын болон гадаадын загвар зохион бүтээгчдын ололт амжилтыг үзүүлэж байна.
Оросын төмөр замчид тэдний хонжворт сугалаанд оролцож ялалт байгуулж 8 сая рубль буюу 260 мянга орчим доллар хожсон хүнийг хайж байна. Гэнэтийн аз тохиосон Баруун Сибирийн төмөр замын зорчигч бүтэн сарын турш шагналаа аваагүй байна.
Оросын хойд нутгийн Вологда хотын тэтгэвэрийхэн өвчин зовлонгийн тухай одоо бодохоо больсон байна. Тэдний ухаан санаа нь удахгүй болох олон улсын ушугийн тэмцээнд хэрхэн оролцоход чиглэгдсэн бөгөөд энэ тэмцээнд нэр хүндтэй оролцож, эх орондоо ялалт авчирна гэж найдаж байна. Тэд энэ тулаанаар маш идэвхитэй хичээллэж байгаа бөгөөд хайртай хүүхдүүд, ач гуч нартайгаа уулзахаа ч хойш тавиад байна.
Оросын Superjob.ru портолын судалгаа шинжилгээний төв оросууд ажлын цагаараа хувийн ажлаа шийдэхийг хэрхэн оролддогыг тодоруулсан байна. Хамгийн гайхалтай нь энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд тус болдог байна. Саналаа асуугдагсдын тэн хагас нь ажлын өдрийн туршид хувийн асуудлаа шийдэх боломж гарвал ажил хийх сэтгэлийг нэмэгдүүлдэг гэж хариулсан байна.
Москвагийн амтны хүрээлэн сахиусан тэмдэгтэй боллоо. Нийслэлийн амьтны цэцэрлэгийн билиг тэмдэг байсан мануул тус амьтны хүрээлэнгийн сахиусан тэмдэг болсон байна. Дэлхийн “Улаан ном”-д орсон энэ үсэрхэг зэрлэг муур устаж үгүй болж байгаа төрөл бөгөөд сахиусан тэмдэгт зориулан зарласан уралдаанд оролцогчдын гуравны нэгийнх нь саналыг авч итгэлтэйгээр ялалт байгуулсан байна.
«Оросоор аялах нь» булангийн өнөөдрийн нэвтрүүлгийг БНТатарстан Улсын нийслэл Казан хотод зориуллаа. 1,5 сая хүн амтай хотыг Орос улсын 3 дахь нийслэл гэдэг. Казан Москвагаас зүүн 800 км зайтай Ижил мөрний эрэг дээр оршдог. Казан хотын түүхийн цөөнгүй нууцыг тайлаагуй. Нэгэн нууц нь хотыг Монголын Өлөг-Мухаммад хаан үндэслэн байгуулсантай холбоотой.
Аюултай хуурамч архинаас өөрийн болон гадаадын хэрэглэгчдийг аврах аргыг оросын архи үйлдвэрлэгчид бодож олсон байна. Ирэх жил зарим нэгэн архи үйлдвэрлэгчид экспортын архины ярлык дээр тусгай тэмдэглэгээ тавихаар шийдээд байна. Архи худалдаж авсны дараа нууц кодны далдалсан хэсгийг хусаж арилган кодыг сайтан дээрээс юм уу мессежийн тусламжтайгаар шалгаж болно.
1 тэрбум сул цалинтан дэлхийн эдийн засгийг сүйдэж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид анхааруулав. Дэлхийн хүн амын эрс нас өтлөлтийг эдийн засагчид «аажим ажиллах бөмбөг» хэмээн нэрлэжээ. Хүн ам нас өтлөх нь гарцаагүй үйл явц гэж хүн ам зүйчид тэмдэглээд дэлхийн улс орнуудын засгийн газарт хандан сул цалинтны чадвар, мэдлэг, туршлагыг илүү оновчтой ашиглахыг уриалжээ.
Хүмүүс амьтны төлөө хариуцлагатай байх ёстойг Дэлхийн амьтны өдөр сануулж байна. 1931 онд байгаль хамгаалах хөдөлгөөний талынхны олон улсын их хурлаас мөн өдөр тогтоожээ. Дэлхийн амьтны өдрийг жил дутам 10-р сарын 4-нд тэмдэглэдэг. Хүмүүс гариг дэлхийн амьтны байдлыг хариуцах нь өнөөгийн бодит хатуу шируун нөхцөлтэй холбоотой. Олон улсын Улаан ном зузаарсаар байна.
Домогт Горнын хошуу одоогоос эхлэн оросын “Седов” далбаат онгоцны түүхэнд бичигдэх болно. Энэ онгоц 90 жилийн “настай” ч дэлхийг тойрох аялалд анх удаа гарлаа. Энэ далбаат онгоцны зам Өмнөд Америкийн баруун эргийн дагуух Чили, Перу улсуудын эргээр аюултай Горн хошуугаар дайрч өнгөрөх юм. Горны хошуу бол Галт газрын ольтрог арлуудын хамгийн захынх нь юм.
Галт уулын дэлбэрэлт, унасан солир эсвэл харь гаригийн сансарын хөлгийн сүйрэл аль нь вэ? Манай гаригийн хамгийн таагдашгүй газрын нэг Зүүн Сибирийн Патомын галт уулын тогооны гарал үүслийн тухай маргаанд оросын эрдэмтэд цэг тавих цаг нь болсон. Ирэх жилийн хавар энэ геологийн гайхалтай газрыг судлахаар 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний экспедиц Эрхүү мужийг зорих болно.
Орос улсад тун удахгүй нэгэн ер бусын ундаа гарах болно. Түүнийг шубат гэж нэрлэдэг ба тэмээний сүүгээр хийсэн тараг гэнэ. Монголоор бол ингэний хоормог юм. Астрахань мужид хоормогыг үйлдвэрлэх юм байна. ОУ-ын өмнөд нутгийн энэ бүсэд тэмээ үржүүлдэг юм. Астрахань муж 6000 тэмээтэй юм. “Цөлийн хөлөг”-ийн оросын хамгийн олон тоо толгой энд байдаг юм.
«Старая Русса хотын цэцэрлэг» бүс нутаг дундын хөдөө аж ахуйн 2 дахь яармаг ойрын амралтын өдрүүдэд Москва, Санкт-Петербургийн хооронд орших Старая Русса хотноо болно. Орос, Белоруссын янз бүрийн бүс нутгийн хөдеө аж ахуйн хөделмөрчид түүнд оролцоно. Алим яармагт оролцочдын гол сэдэв болно. Яармагийг зохион байгуулагчдын мэдэгдснээр бүх бараа таваар ямар нэг хэмжээгээр алимтай холбоотой байх ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
10
12
13
14
16
17
19
20
22
24
25
26
27
28
30
31