×
Энэ сонирхолтой байна, Есдүгээр сар 2012
Сайхан мэдээ сонсмоор байна уу? За тэгвэл сонс! 2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрнө гэнэ дээ! Генийн түүхийг арваад жил судлаж байгаа москвагийн эрдэмтэн Евгений Виноградов ингэж үзэж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрээр маш авьяаслаг бараг 20 мянган хүний намтарыг судлаад ихээхэн сонин дүгнэлтэд хүрсэн байна.
158 карат бүхий лут том алмааз эрдэнэ Якутад олжээ. Эрдэнэ өнөөгийн байдлаараа 1,5 сая долларын үнэтэй. Оросын «АЛРОСА» компани Нюрба орд газраас үнэт чулууг олборлов. Гэрэл зургаас нь харахад энэ нь дугүй хэлбэртэй тунгалаг эрдэнэ байна.Төв хэсэг нь тунгалаг цэвэр. Хаяа нь харавтар өнгөтэй, ан сэвтэй. Алмааз эрдэнэ 35 миллиметр урт, 22 миллиметр өргөн байна.
ОУ-д гарффитийн мастерууд аажмаар хууль ёсны болж байна. Дөнгөж саяхан л байшин, хашааны хана, гарааш дээр элдвийн зураг зурах хориотой байлаа. Харин одоо үзэшгүй муухай хашаа, ханан дээр гоё зураг зуруулж хотынхны сэтгэл санааг дээшлүүлхийн тулд хотын захиргааныхан тэднийг өөрсдөө гуйдаг боллоо. Удаан хүлээсэн уран бүтээлийнхээ эрх чөлөөгөө олж авсан зураачид маань өндөр сэтгэгдэлтэйгээр ханцуй шамлан ажилдаа орлоо.
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд «сансрын алмаз эрдэнэ» гэгчийн орд газрын нууцыг тайлав. Эдгээр алмаз эрдэнэ ерийнхээс хоёр дахин хатуу байна.Орд газар Сибирьт Красноярск хязгаар, БНСаха Улсын хязгаарт оршино. Одоогоос 35 сая жилийн тэртээ бий болсон 100 км голчлол бүхий солирын цар энд оршдог.
Дэлбэрэгч бодисноос алмааз гаргаж авсныхаа төлөө Челябинск хотын инженер Игорь Петров дэлхийн Шнобелевийн шагнал хүртлээ. Орос улсаас гаралтай Руслан Кречетников «цалигуулах онолоор» бас шагнал хүртсэн байна. Физикийн салбар дахь хамгийн эргэлзээтэй бүтээлээр Руслан Кречетников болон түүний америк нөхөр Ханс Майер нар 2012 онд шагнал хүртсэн юм.
Дэлхийн анхны усанд шумбагч нохой ОУ-д байдаг юм. Тэр Бонифация гэдэг нэртэй юм. Бонифация хоёр жилийн өмнөөс дэлхий дахинд нэртэй болсон юм. Номхон далайн эргийн оросын Приморье хотод байдаг усанд шумабагч-нохойн тухай яг тэр үед сэтгүүлчид сонирхож эхэлсэн юм. Энэ такс үүлдрийн нохойн эзэн нь мэрэгжлийн усанд шумбагч, биологч Сергей Горбунов гэдэг хүн байдаг юм.
Шинэхэн “Рено” машин, Пьер Ришарын цоо шинэ кино эдгээр бол Благовещенск хотод 9-р сарын 15-23- хооронд болж байгаа “Амар мөрний намар” кино, театрийн оросын 10-р наадмын үзэгчидэд амалсан бэлэг билээ. Бэлгээ автал бас л хол байна даа. Наадмын сүүлчийн өдрүүдэд шагналыг гардуулах юм.
Орос-Казахстаны хил орчмын Оренбург мужид тахь өсгэх газрыг байгуулна. Тахь онгон байгалийн нөхцөлд аль хэдийнэ үгүй болсон юм. Тахь бол зэрлэг морины нэг төрөл мөн. Оросын жуулчин, байгаль судлаач Николай Пржевальский түүнийг ХIХ зууны 2 дахь хагаст Монголд нээжээ. Харин тэжээмэл морин 64 хромосомтой байхад тахь 64-тэй нь хожим илрэв.
Хүн унтаж байхдаа амьсгалаа зогсоох үйлдэл бүхий өвчин байж болзошгүй буюу хурхиралтыг оношлон, эмчлэх мастер-класс Орос улсад анх удаагаа зохиогдов. Уг арга хэмжээг явуулах нь чухал дэлхийн шаардлагатай буйг анагаах ухааны статистик харуулж байна: дэлхийн хүн амын хагасаас илүү нь унтахдаа хурхирдаг. Таван хүний нэг нь 30 наснаас хойш байнга хурхирдаг.
Орос улсын хойд хэсгийн Саха улсаас олдсон хосгүй олдворын үр дүнд арслан зааныг хувилна. Олон улсын палеонтологийн экспедицид Орос, Өмнөд-Солонгос, АНУ, Канад, Швед болон Их Британий эрдэмтэд орж байна. Тэд түүхийн өмнөх үеийн амьтны ясыг олсны улмаас амьд эд эсийг олжээ. “Яна-2012” олон улсын палеонтологийн экспедиц нь наймдгууар сард ажлаа явуулсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд москвагийн “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнд 14 дэхь “Эквирос” олон улсын морины үзэсгэлэн зохиогдов. Оросын нийслэл хотод зохиогдсон тус үзэсгэлэн дээр туршлага солилцох, морь унах хэрэгсэл болон морины тоног худалдан авах, сэтгэл догдлуулсан морины шоуг үзэх болон зүгээр хүлэг морьдын сайхныг харах гэсэн хурдан хүлэгийн эзэд, морин заводын төлөөлөгчид, жирийн иргэд хуран цугларчээ.
Эмнэлэгийн анхан шатны тусламжийн дамжаанууд оросуудын дунд ихээхэн эрэлттэй байна. Хүн ухаан алдаж унах, машины осол болон бусад гай гамшгийн үед эмнэлэгийн тусламж ирхээс өмнө хүнд ямар тусламж үзүүлж болох вэ гэдгийг хотын улам олон хүн мэдэхийг хүсэж байна. ОУ-д онц байдлын албаны ажилтнууд анхан шатны тусламж үзүүлэх сургалтад заавал хамрагдах ёстой юм.
Энэ хичээлийн жилээс Орос улсын ерөнхий боловсролын сургуулиудын дөрөв дүгээр ангийн бүх сурагчдад “Шашны соёлуудын болон ёс зүйн үндэсүүд ” хичээл сургалтын хөтөлбөрт орж байна. Сурагчид Орос улсын уламжлалт шашнууд болох үнэн алдартны, иудаизм юм уу, буддын шашныг сонгон судлах юм. Түүнчлэн, бүх шашнууд болон ёс зүйн үндэстэй танилцуулах хичээлийн курс бас бий юм.
Хөлөг онгоцнууд болон тэнгисийн тавцангуудаас байгалийн сүйрлийг арилгахад зориулан бүтээсэн  нэн шинэ онгоц, нисдэг тэргүүдийг Олон улсын “Гидроавиасалон-2012” үзэсгэлэн дээр тавьжээ. Геленджикийн Гидроавиасалон үзэсгэлэн бол дэлхийд агаарын усан нисэх хүчинд зориулсан ганц арга хэмжээ. Энэ жил агаарын усан онгоцнуудад болон түймрийн нисэх хүчинд өндөржүүлсэн анхаарал тавьж байна.
АНУ-ад Морзийн цагаан толгой гарсны 175 жилийн ойг тэмдэглэж байна. Цэг, зураас ээлжлэх тэмдэгнүүдийн туслалцаатай үсэгнүүд дамжуулах систем нь Нью-Йоркийн их сургуулийн профессор Сэмюэл Морзийн боловсруулсан бүтээл. Түүний нээлтээс долоон жилийн дараа дэлхийн ан удаа цахилгаан утас бий болсон. Вашингтон, Балтиморын хооронд тавьсан 64 км зайд тавьсан кабелаар “Бурхан таны ажил үйлс гайхамшигтай!” библийн хэсгээс дамжуулж байжээ.
Москва хотын Бүх оросын үзэсгэлэнгийн төвд олон улсын томоохон мэргэжлийн цэцгийн шоу болов. Оросын ихэнхи цуглуулагчид болон цэцэрлэгчдийн хувьд энэхүү үзэсгэлэн нь уулзах газар болон туршлага солилцоо боллоо. Харин энд ирсэн хэдэн мянган үзэгчид тус цэцэрлэгийн анхилуун сайхан үнэрт умбан, хосгүй сайхан цэцгүүдийг үзэх төдийгүй тэдгээрийг худалдаж авах боломжтой байв.
Японы бие засах суултуур үйлдвэрлэгч ТОТО компани түлшний оронд амьтны ялгадас ашигладаг мотоцикл бүтээжээ. Энэ тухай “Интерфакс” агентлаг японы ХМХ-үүдээс иш татан уламжилжээ. Гурван дугуйтай мотоциклын суудлын оронд бие засах суултуур тавьж, ард талд нь дамартай ариун цэврийн цаас тогтоожээ. Ийм дизайныг компани зориудаар хүмүүсийн анхаарлыг татах гэж зохиожээ. ТОТО нь бие засах суултуурын үйлдвэрээр дагнадаг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
3
8
9
11
14
15
16
20
21
23
27
29
30