×
Энэ сонирхолтой байна, Долоодугаар сар 2012
Удахгуй 33 шонхорыг Алтай хязгаарын шувуу өсгэх газраас Арабын Нэгдсэн Эмирт улс руу явуулна. Шонхроор агнах дуртай нэгэн шейх сөнөх даваанд хүрсэн шувуудын цэст багтсан шонхоруудыг худалдан авчээ. Гол төлөв эм шувуудыг тийшээ явуулна. Тэдгээр эр шувуунаас бараг бүтэн хагас дахин том юм. Эдгээр шонхорыг ямар үнээр худалдан авсныг зарлаагуй.
Францын археологийн мэргэжилтэний бүлэг Египтэд эртний үеийн завь олжээ. Тэр завь таван мянган жилийн настай аж. Энэ тухай египтийн эртний асуудал эрхэлсэн сайд мухаммед Ибрагим мэдэгдсэн байна. Хосгүй олдвор Каираас хойшоогоо хэдхэн км зайтай Абу-Раваш районоос олджээ. Эрдэмтэдийн үзэж байгаагаар, завь нь эртний Египтийн Ден /Уидму/ хаанчлалын үед бүтээгдсэн бөгөөд фараонуудыг оршуулахад зориулагдсан аж.
«Алтай-алтан нуруу» олон улсын экспедицид оролцогчид 4 мянга гаруй км замыг туулах ёстой. 7-р сарын 23-нд гараа авсан олон улсын авто аялал Орос,Монгол, Хятад, Казахстан зэрэг дөрвөн улсад оршдог Их Алтайн нутаг дэвсгрээр явна.
Орос улсын Бүгд найрамдах Буриад улсад Олон улсын “Алтаргана-2012” наадам явагдаж байна. Алтаргана бол буриад зоны хувьд үхэшгүй мөнхийн цэцэг юм. Хүч тэнхээтэй, бат бэх уламжлал ёс заншилтай гэж буриадын ард түмний тухай ярьдаг юм. Их наадамд Монгол, Хятад улсаас болон Орос улсын бүс нутгуудаас буриад зоны төлөөлөгчид хуран цугларчээ.
Ирэх амралтын өдрүүдээр Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үдэд нэгэн гайхамшигтай тоглолт болно. Сэлэнгэ мөрний эрэг дээр “Ёохорын шөнө” хосгүй баяр зохион явуулах гэж байна. Ёохор бол буриад зоны олны хамгийн дуртай, хамгийн их дэлгэрсэн бүжиг юм. Буриад улс нь ОХУ-ын нэг субъект бөгөөд тус улсын Зүүн Сибирьт оршдог.
Уфологийн хэлбэлзэлтэй жуучлалын шинэ чиглэл Ленинград мужид дэлгэрээд байна. Нэгдүгээрт, энэ нь харь гаригийнхны таваг унасан газар аваачих нь. Хоёрдугаарт, орон нутгийн финн-угорын бага ястан -вепсуудын өвөрмөц соёлтой танилцуулах юм. Вепсуудын амьдардаг, хүрч очиход саад бэрхшээл ихтэй ой мод руу хийх ер бусын аялал нь 1961 эхтэй юм.
Олон улсын олонд түгсэн хөгжим-театрын наадам өмнөд солонгосын Тэгу хотноо болж дууслаа. Москвагийн нэрд гарсан «У Никитских ворот» театр наадмыг хаах хүндэт үүрэг гүйцэтгэв. Театрын хамтлаг оросын сонгодог зохиолч Лев Толстойн зохиосон «Холстомер» өгүүллэгээр дэглэн тавьсан шинэ жүжгээ үзүүлжээ. Москвагийн «У Никистких ворот» театр Тэгуд хөгжим-театрын наадамд урьд оролцсон билээ.
Эртний уламжлал дээр тогтсон нүүдэлчдийн  дуу, дуулах арга барил он жилүүдийн удаанд нилээд өөрчлөгдсөн. Одоо нүүдэлчдийн дуу хоолой шинэ ноот, шинэ хэмнэл дээр эгшиглэж байна. Энэ жил 4 дэх удаагаа болох “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын хөгжмийн наадам энэ бүхний баталгаа болно. Энэ удаа 7-р сарын дундуур ОУ-ын Буриадын БН улсын нийслэл Улаан-Үд хотод болох юм.
«Сэлбэн зохиосон авиа» ер бусын үзэсгэлэн Москвагийн Политехникийн музейд нээгдэв. Энд өнгөрсөн зууны эхний хагаст оросын жужигчин, зохион бүтээгч Владимир Поповын зохион бүтээсэн театрын авианы 100 гаруй машины нарийн хуулбарыг дэлгэн тавьжээ.Тэр үед эдгээр багажийг театрын жүжиг, киноны авиаг зохиоход хэрэглэж байсан. Эдүгээ тэдгээрийг сэргээж үзэгч олны анхааралд толилуулав.
Холбооны улсын Алс-Дорнодын их сургуулийн оюутнууд хоёр жил дараалан дэлхийн робот техникийн аврага боллоо. Энэ удаагийн олон улсын уралдаанд усан доорх теле удирдлагын MATE International ROV Competition төхөөрөмжөөр 8 орны оюутны 23 баг оролцожээ. Оюутны бүтээлийг шалгаруулах нэр хүндтэй уралдаан тэмцээн нь америкийн Орландо хотод /Флорида муж/ зохиогдсон юм.
Орос улс олон үндэстний орон. Тус улсад 180 гаруй үндэстэн болон угсаатнууд аж төрдөг. Үндэстэн бүр өөрийн түүх, соёл, уламжлал ёс заншилтай төдийгүй өөрийн гэсэн тэмдэглэж өнгөрүүдэг баяртай. Бид өнөөдөр тэдгээрийн зарим дээр очих болно. Эхний буудал Казань хот. Татарстан улсын нийслэл Казань хот Ижил мөрний дунд урсгалын орчимд оршдог юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
2
4
6
7
8
9
12
14
15
16
17
18
19
21
22
23
24
27
29
30
31