×
Энэ сонирхолтой байна, Зургаадугаар сар 2012
Өмнөд Солонгос улсын хүн ам 50 саяаас давлаа гэж тус улсын статистикийн үндэсний алба мэдээллээ. Дөчин сая хүнтэй болсон өмнөх амжилтанд 29 жилийн өмнө хүрч байжээ.Хэрвээ дэлхийн хүн амыг 7,5 тэрбум гэж тооцвол өмнөд солонгосчуудад 0,71% л ногдож байгаа юм. Харин тус улс эдийн засгаараа дэлхийн хөгжингүй 15 улсын тоонд багтаж байгаа юм.
«Евразийн нүүдэлчид эзэн хаант улс руу чиглэх замд» түүхийн хосгүй үзэсгэлэн саяхан БНТатарстан Улсын нийслэлд ажиллаа. Энэ удаагийн үзэсгэлэнд Санкт-Петербургийн Эрмитаж улсын музейгээс авчирсэн 2000 гаруй үзмэрийг дэлгэн тавьжээ. Олон үзмэрийг урьд Эрмитажаас ердөө гаргаж явуулаагүй учир тэдгээрийг энэ үзэсглэнгийн хүрээнд л үзэж болох байсан.
“Ногоон уураг”гэж нэрлэгддэг амьд организмын биолюминесцентийн гэрэлтэлтээр 2008 онд химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Симомура Осаму Сибирийн холбооны их сургуульд \СХИС\ ажиллахаар Красноярск хотод хүрэлцэн иржээ. Ийм мундаг эрдэмтнийг ажиллуулахдаа ямар ч дээд сургууль баяртай байх болно. Оросын их, дээд сургуулиудад дэлхийд нэртэй эрдэмтдийг урьж ажиллуулах боломжийг хангах засгийн газрын грантыг СХИС авч чадсан юм.
Манай өнөөдрийн “Орос орноор аялъя“ булангаар тус орны зочлох ёсны тухай ярья.Таныг орос найз чинь гэртээ зочлохыг урьсан тохиолдолд та зочин юуг мэдэх ёстой вэ? Гэрийн эзэд таныг гэртээ зочлохыг урих нь тантай дотны найрсаг харилцаа тогтоох хүсэлтэйг илтгэнэ. Таныг аль нэгэн зоогийн газар урьж болох л байсан. Гадаадын ихэнх оронд энэ нь хэвшил болсон зүйл.
Оросын нийгэм судлаачид оросын иргэд юуг мөрөөдөж байдаг талаар судалгаа явуулжээ. Тэгсэн оросын иргэдэд тансаг, баян чинээлэг амьдрал биш, материаллаг бус үнэт зүйлсүүд нь илүү ойр байх аж. Оросын дийлэнхи иргэд ямар хүсэн мөрөөдөлтэй явдаг вэ? Үүнийг тодруулахын тулд нийгэм судлаачид хүмүүсийн дунд Алтан загаснаас ямар гурван хүсэлээ биелүүлэхийг хүсэх вэ гэж санал асуулга явуулжээ.
“Оросын дуу хоолой” радиогийн хөгжмийн хөтөлбөрөөр бид та бүхэнд Орос орны тухай дуунуудыг сонсгохоор бэлтгэлээ. Та бүхэн оросын ардын жүжигчин Иосиф Кобзоны дуулсан “Орос орон-миний эх орон” дууг сонслоо. Энэ дууг тавь гаруй жилийн өмнө зохиосон хэдий ч, өнөөг хүртэл оросуудын дунд хамгийн нэртэй  хайртай дуунуудын нэг нь юм.
Екатеринбургын амьтны хүрээлэнд хар ягаур зулзгалжээ. Шинэ төрсөн зулзага хар өнгөтэй байна. Хар ягуар байгал дээр хар леопард пантерагаас ч ховор байдаг байна. Энэ зулзага нь екатеринбургын “хосуудын” хоёр дахь төл нь юм. Ноднин төрсөн Наоми нэртэй охин зулзага бас хар өнгөтэй байсан юм.
Оросын археологчид асар том экспедицид бэлтгэж байна. Тувагийн БН улсын нийслэл Кызыл хотоос энэ экспедици тун удахгүй гараандаа орох гэж байна. Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Шойгу энэ тухай мэдээлсэн байна. Кызыл-Курагино чиглэлд тавихаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу археологийн малталт хийхээр дэлхийн арав гаруй орноос эрдэмтэд сайн дурынхан ирэх болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
3
5
6
7
8
9
10
13
14
15
16
19
20
21
23
25
26
27
28
29
30