×
Энэ сонирхолтой байна, Тавдугаар сар 2012
Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг. Хэд хэдэн судалгаа шинжилгээ хийсэн канадын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хэн нэгэн хөл бөмбөгчийн ч юмуу, улс төрчийн албан тушаал ахиулах асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн эрчүүд бие биетэйгээ улам нягт холбогддог байна. Харин хүүхнүүдийн хов жив тэс ондоо байдлаар үйлчилдэг байна.
Дэлхийн томоохон музейн нэг Москва дахь Третьяковын зургийн музей шатрын хүрээний гол үйл явдлын талбар боллоо. Энд болж байгаа дэлхийн шатрын аврага цолын төлөө тэмцээн эртний тоглоомын мэргэжилтэн, нэрд гарсан зүтгэлтнүүд болон ерийн сонирхогчдын  анхаарлыг татав. Тэмцээн дууссаны дараа шатар улам их сонирхол татаж дэлгэрнэ гэж  энэ удаагийн тэмцээнийг санаачлан ивээж буй Андрей Филатов үзэж байна.
Франц улсын тусгай албуудыг өнгөрсөн зууны 50-иад оны сүүл 60-аад оны эхэн үед  удирдаж  байсан олон улсын болон францын тагнуулын домог Константин Мельник-Боткин “Оросын дуу хоолой”  радиод ярилцлага өгөв. 84 настай Константин Мельник идэвхитэй амьдралаа үргэлжлүүлэн, дурсамж,  нийтлэлүүдээ бичсээр байна.
Японы томоохон автомашины покрышкины үйлдвэрлэгч “Бриджстоун” компани  тэдгээрийг оросын багваахай цэцэгээр хийхийг зорьж байна. Энэ ургамлаас каучук гаргаж авах замаар тус компани “орос багваахай цэцгийг” ашиглах төлөвтэй байна. Чухамдаа энэхүү  жижигхэн шар цэцэг каучукийг үйлдвэрийн аргаар гаргаж авахад илүү таарч байгаа аж.
Буриадын үндэсний тэргүүлэх номын сан Чингис хааны тухай баримт, мэдээллийн цахим санг байгуулж байна. 2005 оноос энэ ажил хийж эхлэсэн гэж Буриадын Үндэсний номын сангийн захирал Жанна Ильина хэлээд: «Чингис хаан бол одоо сонирхол их татаж буй хувь хүн билээ. Их жанжны амьдрал, аян дайн, шинэтгэлүүд оюутан сурагчаас аваад олон хүний сонирхолыг татаж байна.
Дэлхийн шатрын аварга цолын төлөө тэмцэж байгаа Энэтхэгийн Вишванатан Ананд, Израилийн Борис Гельфанд хоёр зургаан өрөг шатар тавиад хайнцав. Тэд нийт 12 өрөг тавих ёстой. Эдгээр хоёр шатарч адилхан боломжтой байна. Тэмцээний үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү гэж 2012 оны Европын аварга оросын шатарч Валентина Гунина үзэж байна. Шатар бол урлаг, спорт  төдийгүй хувь хүн, сэтгэл зүйн харшилдаан юм.
2011 онд Хятадаас оросын эдийн засагт оруулсан хөрөнгө урьдын оныг бодоход гуравны нэгээр өсөн нэмэгджээ. Хятадын талаас эрчим хүч, төмөрлөг, тээвэрт хөрөнгө дуртайяа оруулж байна. Гэвч Оросын хөрөнгө оруулалтын чадавхи эдгээр салбараар хязгаарлагдахгүй байна. Аялал жуулчлалын салбарт хамтын хөрөнгө оруулалтын төслууд хэтийн төлөвтэй болж мэднэ.
Оросын эрдэмтэд хэт хөнгөн аппаратаар Байгал нуурыг шинжлэн судлана. Эдгээр аппаратыг 2013 оны зун Швейцариэс авчирнэ. Өнгөрсөн онд оросын «Мир-1», «Мир-2» гун усны аппаратууд Женевийн нуурыг судласан билээ. Одоо швейцарын техникээр оросын Байгал нуурыг судлах гэж байна. Швейцарын мэргэжилтнүүд хэт хөнгөн нисдэг аппаратаар Женевийн нуурыг судлажээ.
Хятадын хойд хэсгийн  Хэбэй мужид чулуун зэвсэгийн үеийн  арслан зааны эвэр болон түүний арга ясны  хэсгээс олдсон ьухай Синьхуа лхагва гаригт уламжилжээ.   Шинжээчдийн үзэж байгаагаар,  ийм төрлийн арслан заанууд нь Евразийн хйод хэсэгт мөсжилтийн үеийн эцсээр манай э.ө. 1,8-10 мянга хүртэл үед амьдарч байжээ.
НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 15-ний өдөр олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэх болсон юм. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол үр хүүхдээс эхэлдэг гэдэгт  Нижегород мужийн Крутой Майдан жижиг тосгонд амьдардаг  Елена болон Павел Котовынхан итгэлтэй байна.   Залуу гэр бүлийн есөн хүүхэдийн тав нь өргөмөл хүүхдүүд аж.
ОУ-д хамгийн том Будда бурханы барималыг Тува улсын нийслэл Кызыл хотоос холгүй энэ оны сүүлчээр босгож магадгүй. Энэ өргөн хүрээтэй төслийн ажил ид явагдаж байна.  Маш хөнгөн ба бат бөх материал шилэн волокнагаар хийж алтдах асар том барималыг Хятад улсын түвдийн дүүрэгт хийж дараа нь ОХУ-д хүргүүлэх юм.
Москвад дэлхийн шатрын титэмийн төлөөх тоглолт эхэллээ. Дэлхийн хамгийн шилдэг шатарчин, одоогийн дэлхийн аврага  Вишванатан Ананд /Энэтхэг/ болон энэхүү цолыг горилогч Борис Гельфанд /Израиль/  нарын халз тулаан болж байна. Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь оросын нийслэлд  сүүлийн удаа  1985 онд болж байв. Тэр үед титэмийн төлөө Анатолий Карпов, Гарри Каспаров нар тэмцэлдэж байсан.
Алтайн хатагтайн зандашуулсан шарил бол сүүлийн жилүүдэд оросын археологчдын олж илрүүлсэн хамгийн чухал олдворын нэг билээ. Энэ зун түүнийг Горно-Алтайск хотын Анохины нэрэмжит Үндэсний музейд байрлуулна. Баруун Сибирийн өмнөд хэсэгт оршдог хот бол ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог БНАлтай Улсын нийслэл юм. 1993 онд залуу эмэгтэйн занданшуулсан шарилыг  Монголын хил орчимд Алтай нурууны Укок тэгш өндөрлөгийн скифийн үеийн  булшнаас олжээ.
Оросын Superjob.ru Интернет-порталын эрдэм шинжилгээний төв оросын оршин суугчдаас чухам ямар мэргэжлийг хүндэтгэж байгааг тогтоожээ. Эмч, багш нар энэ талаар тэргүүн байр эзлэв. Эдгээр мэргэжлийг нийгэмд хамгийн чухал  энэрэнгүй хэмээн үзжээ. Асуултад хариулагсадын бараг гуравны нэг нь эмч нарыг хүндэтгэж тэд амь бие хайрлалгүй ажиллах энэрэнгүй сэтгэлтэй гэж үзсэн байна.
”Хар пиар» ажиллаж эхэллээ. АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн ор хөнжлийн амьдралын нарийн ширийн зүйлүүд америкийн хэвлэлийн хуудаснаа гарчээ. Барак Обамагийн нууц амраг, австралийн бүсгүй Женевьев Кукийн өгүүллийг  Vanity Fair сэтгүүл нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд  “Нэр хүндийг унагах дайн” сүүлийн үед  их газар авч байна.
ОХУ -ын  бүрэлдэхүүнд ордог Карачаево-Черкесын Бүгд Найрамдах Улсад ноос боловсруулах үйлдвэр  баригдаж байна. Оросын хувьд энхүү төсөл нь хосгүй  бөгөөд хаягдалгүй үйлдвэрлэл юм. Карачаево-Черкесын БНУ Хойд Кавказын уулын бэлд оршидог юм. Карачаево-Черкес бол аж үйлдвэр болон газар тариалангийн  орон. Тус улсын хойд хэсэгт хиймийн аж үйлдвэр, машин угсрах  болон хөнгөн үйлдвэр хөгжсөн юм.
Москвад Кремлийн дэргэд «Россия» зочид буудлыг татан буулгаснаас хойш бий болсон газар талбайг эзэмшихийн төлөө нээлттэй тэмцээнд 30 төсөл түрүүлжээ. Шуугчид үнэмлэхүй түрүүлэгчийг сонгон тогтоосонгүй. Юу гэвэл Москвагийн төв дунд түүхийн газар талбайг эзэмших ард олны саналыг шалгаруулах тэмцээн тодорхой үр дүнтэй үзлэг биш хотын оршин суугчдыг хүндэтгэх төдий арга хэмжээ болсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
6
7
8
9
10
12
13
16
20
21
24
25
28
29
30
31