×
Энэ сонирхолтой байна, 2 Дөрөвдүгээр сарын 2012
Оросын интернет хэрэглэгчид европыг бодвол бүс нутгийн хэмжээнд өргөжиж боломжтой юм. Өнгөрсөн жил тэдний сүлжээ 20%-иар нэмэгдсэн гэж “Яндекс” интернет компани болон “Олон нийтийн санал” сан тооцож үзсэн байна. Харин өсөлтийн дээд хэмжээг тосгонууд эвдсэн ба тэнд гуравны нэгээр өссөн байна.
Оросын эрдэмтэд дэлхийд анх удаа Канадын арктикийн хэсгээс олдсон эртний метасеквойя модны ДНК-г тайлж чадсан байна. Судлагдсан мод нь 50-55 сая жилийн настай бололтой. Судалгааны үр дүн нь хувьслын тухай хүн төрлөхтний төсөөллийг цоо шинээр эргэн харахыг шинжлэх ухаанаас шаардах болно гэж судлаачид үзэж байна.
Оросын нэрт зураач, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Николай Рерихийн уран бүтээл, үзэл бодлын өвд зориулсан үзэсгэлэнг Парис хот дахь ЮНЕСКО-ын төв байранд өнөөдөр нээлээ. Рерихийн олон улсын төв сангийн 100 гаруй архивын материалууд болон Рерихийн Гэрээг байгуулахтай холбогдсон түүхэн баримтуудыг энэ үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
5
6
7
12
15
19
22
24
26
27