×
Энэ сонирхолтой байна, Дөрөвдүгээр сар 2012
Тэсрэх бодисыг мэдрэж илрүүлэх багажийг удахгуй оросын аюулгуй байдлын албадад дамжуулна. Тэр агаарт тэсрэх бодисын молекулыг мэдрэж илруулнэ. Сибирийн Томск хотын эрдэмтэд Оросын Холбооны аюулгуй байдлын албаны захиалгаар  тус багажийг зохион бүтээжээ.     Оросын ШУА-ийн Сибирийн салбарын гурван хүрээлэнд багажийг нэг зэрэг зохион бүтээсэн байна. Энэ ажил таван жил үргэлжлэсэн хийгээд одоо түүнийг ажиллуулахад бүрэн бэлэн болгосон.
Хувцас хунар, гоёл чимэглэл, нарны хаалт, гар утасны  гэр, сүлжмэл гутлууд, бэлэг дурсгалын зүйлүүд бөгөөд  нийт   300 гаруй хосгүй бүтээлүүд “Оросын алтан сүлжмэлүүд” үзэсгэлэн дээр тавигджээ. Липецкийн мужийг  “Сүлжмэлийн хязгаар ” гэж нэрлэдэг бөгөөд эндхийн  баярт оролцохоор  оросын 25 бүс нутгаас зуу гаруй уран гартанууд хүрэлцэн иржээ.
Москвагийн Бүх оросын үзэсгэлэнгийн төвд аялалын чиглэлүүд дахин нээгдэж байна. Энд хорь гаруй жил аялал явуулахыг больсон байлаа. Бүх холбоотны  үзэсгэлэнгийн  төв нь тухайн цаг үедээ нийслэл хотын соёлын төвүүдийн нэг бөгөөд хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар байсан юм. Эндхийн павильонуудын цогцолбор барилгуудыг  бүр 1939 онд  нээж байжээ.
Москвад болж байгаа “Эрхэм дээж бүтээлүүдийн дуураймалууд” үзэсгэлэн уран зургийн мэргэжилтэнүүд,цуглуулагчдыг болон жирийн сонирхогчдыг снилээд бодлогошрууллаа.  Дэлхийн шилдэг музейнүүд юу хадгалдаг вэ? Дуудлага худалдааны алханы цохилтоор толгой эргэм  их үнээр худалдагдах  тэдгээр  урлагийн бүтээлүүд жинхэн ориг бүтээл гэдгийн баталгааг хэн өгөх вэ. Эртний үнэт эдлэлийн хар захын нийт хэмжээ  ямар байдаг вэ?
Америкийн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь албан тушаал ахихыг амьдралынхаа тэргүүн шугам гэж үздэг байна. АНУ- ын   Pew Research Center төвөөс явуулсан  олон нийтийн  санал асуулгын дүн ийм гарчээ. Оросын олон эмэгтэйчүүдийн хувьд эхнэр, эхийн үүрэг мөн л төдийлөн  дасаагүй үүрэг хэвээр байна. Гэтэл албан тушаалын орой дээр хүрээд, тэд эмэгтэй хүнийхээ аз жаргалыг алдаж байна.
Улс үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэгчид жил дутам 2,1 триллион доллар олж байна. Байдал даамжирч мэднэ гэж мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн Юрий Федотов мэдэгдэв. Энэ нь улс орнуудын аюулгүй байдал,эдийн засгийн хөгжилд заналхийлж байна гэж тэрээр онцлов. Гэвч олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх механизм сайн ажиллахгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.
Забайкалын хязгаарын Агын буриадын тойрогын засаг захиргааны төв Агинск тосгоны иргэдийн тоо 7-р сард шууд хоёр дахин нэмэгдэнэ. Энд Буриадын үндэсний олон улсын 10-р наадам болох юм. Бүх дэлхийн буриадууд Агинскт цугларах юм. Буриадуудын баярыг зохион байгуулагчид “Алтаргана-2012” гэсэн сайхан нэрэнд нь тохируулж өргөн хүрээтэй, өнгө алаглуулсан наадам бологохоор зорьж байна.
Одоогоос бараг 26 жилийн тэртээ ЗХУ-д сибирийн гол мөрний урсгалыг эргүүлэх гэгч төслийг хэрэгжүүлэх ажлыг зогсоосон билээ. Энэ нь ХХ зууны инженер, барилгын хамгийн том сүржин төсөл байсан. Гэвч гол мөрнийг гэдрэгээ эргүүлэх асуудлаархи санал шүүмжлэл өнөө болтол үргэлжилж байна. ЗХУ оршиж байсан үед ч одоо ч сибирийн гол мөрөн, нуур улс орны цэнгэг устай томоохон сан байсаар байна.
Москвагийн Кремльд Ерөнхийлөгчийн хорооны энэ жилийн эхний явган болон морьт цэргийн харуулын цэргийн үзүүлэн тоглолт боллоо.  “Соборная плошадь” талбайд их үдээр 20-р зууны эхэн үеийн ёслолын хувцсаа өмссөн Кремлийн торгон цэргүүд гарч ирлээ. Цэргийн найрал хөгжмийн хамт дөрвөлжин чулуун шалан дээр тэднийг явж өнгөрөхөд, морьт цэргийн хороо тэдний халааг авлаа.
Хоёрдахь жилдээ тэмдэглэж байгаа  Дэлхийн циркийн өдрийн өмнө /4-р сарын 21/  Орос улсад циркийн урлагийн суут гавьяатнуудад   “Шаривари”-гийн шагналыг олгов. Циркийн оддын шагнал олгох ёслол нь улаан хивсэн дээр, үзгэч олны  халуун алга ташилт болон уухайллын  дор болж өнгөрөв.  Бараг л Голливудын Оскарын шагнал гардуулах ёслол шиг л болов.
«Номын сангийн шөнө» хэмээн нэрлэсэн хосгүй үйл ажиллагаа урьд шөнө Орост болж өнгөрлөө. Түүний хүрээнд улс даяар олон номын сан ууд хаалгаа сонирхон ирэх хүмүүст нээв.Тэд ном уншиж, номын сангийн байдалтай танилцах төдийгүй кино, концерт үзэж, мастер-класс ба зохиолчидтэй хийх уулзалт, оюуны тоглоомд оролцлоо.
«Сколково» инновацийн төвийг зохион байгуулагчид ба удирдагчид дэлхийн томоохон тэргүүлэх технопаркийг байгуулсан туршлага ба алдагдлыг харгалзвал зохино гэж Москвад инновацийн талаархи шинжээчид мэдэгдлээ. Дэлхийд хамгийн амжилттай хөгжлийн байгуулагуудыг байгуулснаараа алдаршсан 13 менежер «Сколково» сангийн урилгаар оросын нийслэлд хүрэлцэн ирлээ.
Дундад-Азид сүйт бүсгүйг худалдаж авдаг  хурим олонтоо хийх болжээ.  Жишээ нь: Туркменд сүйт бүсгүйг 10 мянган доллароор худалдаж авч болох боловч, хэрвээ боловсролтой бол “үнэ нь” хоёр дахин өснө.
Халимагийн Андрей Кузнецов Азийн шилдэг эрэгтэй болж шалгарав. Тэр Москвад «Азийн шилдэг эрэгтэй» олон улсын тэмцээнд  түрүүлжээ. Халимаг, Буриад, Хакаси, Тыва, Якут зэрэг оросын бүс нутгийн болон хөрш зэргэлдээ Монгол улсын эрэгтэйчүүд тэмцээнд оролцов. Андрей Кузнецов бол мэргэжлийн жүжигчин, гайхамшигт бүжигчин юм.
Дорнод-сибирийн Красноярск хотын Киренскийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд шингэн кристаллыг  удирдах шинэ аргыг боловсруулжээ. Энэ нь бидэнтэй  өдөр тутамд таарч байдаг компьютерын  болон  телевизийн монитор, цахим номнууд болон   орчин үед ашиглагддаг  шингэн бүтцийн кристаллаас   зарчмын хувьд ялгаатай аж. Сибрийн эрдэмтэд шингэн кристаллыг дэлгэцнээ, тэжээлээс салсан үед   хадгалж сурсан юм.
«Тавтай нойрсоорой багачууд аа!» нэвтрүүлгийг оросын ба дэлхийн телевизийн туухийн хамгийн амжилттай төслийн нэг хэмээн үзсэн юм. Хүүхдийн нэвтрүүлгийг 1964 оны 9-р сараас нэвт руулж эхлэсэн. Тэр уеэс хойш үргэлж дэлгэцнээ гарч, сонирхолыг ямагт татсаар байна. Ийн удаан оршиж байгаа нэвтрүүлгийг Гиннесийн дээд амжилтын номд оруулахаар төлөвлөжээ. Эхлээд «Тавтай нойрсоорой багачууд аа!
Сургуулийн аялал хийж байгаа оросын далбаат онгоц “Паллада” өнөөдөр хятадын  Далянь боомтод хүрэлцэн ирлээ. Орон нутгийн оршин суугчидад зориулж энэ хөлөг гурав хоног нээлтэй байх болно. “Паллада” 1-р сарын сүүлчээр энэхүү аянд гарсан юм. Алс Дорнодын бүх тэнгисийн цэргийн дээд сургуулиудын 100 гаруй сонсогчид энэ хөлөг дээр хөвж явна.
Энэ намар Владивостокд зохион явагдах АНД-н орнуудын ДХУ-ын дараа Приморийн хязгаар болон эндхийн нийслэл хот олон тооны жуулчдыг хүлээж авахаар бэлтгэж байна. Аялал жуулчлалын салбарын шинжээчдийн үзэж байгаагаар,  Владивосток нь АНД-н бүс нутаг дахь хамгийн “европ маягийн” хот болох ажээ.
Чингис хааны таван метр өндөр морьт  хүрэл хөшөөг Лондон хотын төвд Камберлендийн хаалганы дэргэд 4-р сарын 14-нд сүндэрлүүлээ. Оросын нэрт уран барималч Даш Намдаков энэхүү бүтээлээ ”Хелсион” галерейд 5-р сарын 5-нд нээгдэх   “Нүүдэлчдийн ертөнц” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэндээ зориулж  буй юм.
Болгоомжлоорой! Хуурамч бөөгийн шашин! гэж оросын бөөгийн шашны төлөөлөгчид анхааруулав. Бөөгийн шашинд ноцтой аюул учрасан гэж тэд ярьцгааж байна. Уламжлалт шашин мөнгө олохыг л оролдож байгаа янз бүрийн луйварчдын анхаарлыг татаж байна. Бөөгийн шашны хүрээлэн ийнхүү оролдлогыг няцаахад туслана. Энэ эрдэм шинжилгээний төвийг нэг жилийн өмнө Эрхүү мужид байгуулжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
5
6
7
12
15
19
22
24
26
27