×
Энэ сонирхолтой байна, Гуравдугаар сар 2012
Жеймс Кэмерон 3-р сарын сүүлээр ганцаараа «дэлхийн ёроол» гэгддэг Марианы хотгорт дэлхийн далай тэнгисийн хамгийн гүнзгий цэгт хүрээд «Титаник» киногоо шинэ 3D хэлбрээр үзүүлэхээр Москвад хүрэлцэн ирлээ.Энэ нь үзэгчийн хувьд шинэ адал явдал болж, шинэ зүйл мэдрэх боломж олгоно гэж Холливудын нэрд гарсан найруулагч Жеймс Кэмерон итгэж байна.
Жуулчин Вячеслав Киплюксийн гэрэл зургийн үзэсгэлэн  Зүүн Сибирийн нийслэл Эрхүү хотноо нээгдлээ. Монгол,Тувд, Балба, Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсын  аялагчдийн үл мэдэх газар нутгийн тухай  түүний авсан зургуудыг дэлгэн тавьжээ. Вячеслав Киплюкс хуучин ЗХУ-ын Балтын Литва улсад төржээ. Харин тэрээр Азийн төв дунд Оросын БНБуриад улсад сууж байна. Киплюкс энд санамсаргүй ирсэн аж.
Этиоп улсад хүний чулуужсан мөр олдсон  бөгөөд 3,4 сая орчим жилийн өмнө харъяалагдах хийгээд хүний хувьслын түүхийн шинэ баримтууд илэрчээ.  Би-би-сигийн уламжилснаар, тус улсын төв хэсгийн Афар хэсгээс уг олдворууд олджээ. Хөлийн улнаас үлдэсэн мөрний том хурууны хээ нь түүний эзэн явгаар явахын зэрэгцээ хөлөөрөө модны мөчирт зүүгдэх боломжтой байжээ.
Санкт-Петербург хотын хурлын  депутатууд метронд зураг дарахыг дахин зөвшөөрөв. Хотын иргэд болон эрх баригчдын дунд метроны станцуудад зураг авч болох эсэх  тухай маргаан хэдэн жил үргэлжилсэн юм.     Санкт-Петербургийн метро нь  Москва хотын нэгэн адил  маш үзэсглэнтэй сайхан объект юм.
Орос улсад  гардаг дэлхий дахины гадаад бодлогын анхны сэтгүүл  их ойгоо тэмдэглэж байна.  “Международная жизнь” сэтгүүлийн анхны дугаар гарснаас хойш   3-р сард  90 нас хүрлээ.
Пушкины өндөрлөгүүд бол Оросын эртний музей-дархан цаазтай газрын нэг юм. Оросын оршин суугч бүр түүнийг андахгүй. Энэ үзэсгэлэнт газар Оросын аугаа их яруу найрагч Александр Пушкины амьдралтай  салшгүй холбоотой юм. Энэ өдрүүдэд музей 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ он жилүүдэд музейн-дархан цаазтай газар Пушкины амьдралтай холбоотой соёлын томоохон төв болж хувирлаа.
Аялал жуулчлал нь дэлхийн сан.хүүгийн хямралын нөхцөлд тэсч гарсан цорын ганц салбар бөгөөд, амжилттай хөгжиж буй юм. Өнгөрсөн жил дэлхийн аялал жуулчлалд   ДНБ-ний 5 % ноогдож байсан юм.   Дэлхийн нийт жуулчдын чансаанд 13-р байр эзлэсэн Орос улс энд дүрмийн гадуурх биш юм.
Орос улсад “хөдөөгийн доктор” төсөл хэрэгжиж эхэллээ. Одоогоор  төсөл нь зөвхөн нэг мужид хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд  залуу эмч нар алслагдсан нутгуудад амбулторын ажлыг өөд нь татахаар мордоцгоож байна. Оросын алслагдсан газруудын бэрх нөхцөлд ажиллахаар  явж байгаа залуу эмч нарт цалингаас гадна  нэгэн зэрэг 33 мянган ам.доллар болон  орон сууц өгнө.
Алс-дорнодын Камчатка дээр шинжилгээ судалгаа явуулж байсан оросын археологууд  нэгэн ер бусын чулуу олжээ. Эртний олборыг хэсэгчлэн судлахад төмөр механизмын хэсгүүд нь 400 сая жилийн настай байж магадгүй болоод байна. 400 сая жилийн түүхтэй төмрөөр хийсэн механизм нь палеонтолог археологийн салбарын   дэлхий нийтийн шугиан тарьж мэдэх юм.
Орос улсыг оролцуулан 44 орны 2 мянга гаруй хэвлэлийн газраас  Лепцигт нээгдсэн Олон улсын номын үзэсгэлэн-яармагт бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Шинэ 20 мянган номоос гадна цахим, дурс авианы бичлэг, зүргийн цомог, лазерийн дискийг  хүмүүст сонирхуулж байна. Европт хамгийн томд орох «Лейпциг уншиж байна» гэдэг утга зохиолын наадам бол яармагийн хүрээнд болох чухал үйл явдал билээ.
Монгол улс эрэгтэй эмэгтэйн адил тэгш байдлын талаар дэлхийд нэлээд өндөр рейтингтэй болж, мөн үзүүлэлтээр Норвеги, Швед, Шинэ Зеланди зэрэг улстай бараг тэнцэв.Social Watch олон улсын олон нийтийн байгууллагаас ийм рейтинг зохиодог. Мөн байгууллага янз бүрийн салбарт эрэгтэй эмэгтэйн байдал ямар ялгаатай байгааг харгалзан үздэг.
Өнөөдөр бид дэлхийн хамгийн эртний гүнзгий Байгал нуурт очно. Нуур Сибирийн төв дунд оршдог. Байгал 1,5  гаруй км гүн хийгээд 20-25 сая жилийн настай. Түүнийг нуур биш тэнгис хэмээн олонтаа нэрлэж байгаа нь учиртай. 23 мянган шоо метр устай  Байгал уртаашаа 636 км зайтай.
Хотыг гэрэлтүүлэх систем харанхүй үед хотынханы аюулгүй  байдлыг хангаж, хотын архитектурын дүр төрхийг тод харуулж, нүдээр ажиглах мэдээллийг хүлэж авахад тус дөхөм үзүүлж байна. Гэвч мөн систем бас зохисгүй талтай. Жишээлбэл асар их хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Дэлхийн олон улс орны мэргэжилтнүүд эл асуудал дээр ажиллаж байна.
Африкийн хамгийн өндөр Килиманжаро оргилд олноороо авиран гарах арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориүлжээ. Африкийн 30 орны төлөөлөгчид НУБ-ын ивээлийн дор зохион байгуулсан арга хэмжээнд оролцож байна. Тэд далайн түвшингээс 5895 метр өндөр Килиманжарод авиран гарах юм. Арга хэмжээ гэр  бүлд хүч хэрэглэх ба эмэгтэйн эрхийг зөрчихтэй тэмцэхэд анхаарлыг хандуулах  зорилготой юм.   
Оросын жүжигчид дэлхийд нэрд гарсан америкийн Дю Солей циркийн хамтлагийн бүрэлдэхүүнд байгааг хүмүүс бараг мэдэхгүй байна. Энэ циркэд ажиллахыг Улаан Үдийн дөрвөн бүсгүйг урисан байна. Дэлхийн нэр хүндтэй циркийн удирдлага  циркийн залуу жүжигчид их чадамгай тоглож байгааг  Мексикэд  ажиглажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
5
6
7
10
12
14
16
17
18
19
23
25
26
27
28