×
Энэ сонирхолтой байна, Хоёрдугаар сар 2012
Олон улсын хөдөө аж ахуйн 49-р үзэсгэлэн Парист нээгдлээ. Энэ үзэсгэлэнд 29 орны төлөөлөгчид тэр дундаа тус үзэсгэлэнгийн байнгын оролцогч ОУ-ын төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэнгийн зочид төлөөлөгчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, хүнсний болон дахин боловсруулах аж үйлдвэрийн  шинжлэх ухааны ололт амжилт, шинэхэн технологтой танилцах болно.
Хөгжөөн цэнгээн, инээд баясал, самоварын халуун цай, амтат бин энэ бүхэн юун тухай өгүүлнэ вэ? Бүхний дуртай Шар тосны баярын тухай ярьж байна гэж орос хүн бүхэн төвөггүй мэдэх болно. Орос орны баяруудын дотроос хамгийн хөгжилтэй, дүрсгүй баяр бол энэ баяр юм. Шар тосны баяр долоо хоног үргэлжилдэг ба энэ жил 2-р сарын 20-26- хооронд болох юм.
Туул голын эко системийг сайжруулахын тулд Монгол улс руу 2012 оны зун ОУ-ын Киров мужаас хэдэн арван минжийг явуулахаар төлөвлөөд байна. Монгол улсын нийслэлийн ойр орчмын экологт Улаанбаатар хотын засаг захиргаа санаа тавьж байгаа юм гэж Агнуурын аж ахуй болон амьтан үржүүлгийн эрдэм шинжилгээний бүх оросын хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэд Туул голын эко системийг сайжруулах ажил хийж байна.
Сибирийн өмнөд хэсэгт орших оросын БН Буриад улсын оршин суугчид цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 2-р сарын 22-нд Улаан-Үд хотын төв талбайд буриад үндэсний бүжиг ёхор хатирах болно. Буриадын нийслэлд болох ёхор бүжиг нь олон улсын өргөн хөдөлгөөний хүрээнд болох юм байна.
Таван  тивийн медаль бол ЮНЕСКО-ийн шагнал юм. Ардын бүжгийн Игорь Моисеевын нэрэмжит оросын алдартай чуулгыг энэ медалиар саяхан шагнасан нь хамтлагын уран бүтээлийг дэлхийн даяар явуулж байгаа концертын ажиллагааг  өндөр үнэлсний тэмдэг юм. Энэ чуулга уран бүтээлийнхээ 75 жилийн ойгоо Москвад,бас орон даяар  концертууд тоглож тэмдэглэх төлөвтэй  байна.(АУДИО)
 “Эрүүл биед саруул ухаан оршино“ гэж нэг сайхан мэргэн үг байдаг даа. Орчин үед мөнгө бүхнийг шийддэг болжээ. Тиймээс баяжих хүсэл төрөлгүй яах вэ? Ихэнхи хүмүүс үүнд тэмүүлэвч, тэр бүр болдоггүй байна. Тэдний зарим нь хөрөнгөтэй бөгөөд ихэнхи хүмүүс цалингаасаа цалингийн хооронд амьдарч байна.
Оросын нэрд гарсан жуулчин Фёдор Конюхов Эверестэд ахин авиран гарах бодолтой байна. Тэрээр одоогоос 20 жилийн өмнө  «Лада –Эверест» ууланд авиран гаргагчдын багийн бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн өндөр цэгт очсон билээ. Одоо 2012 оны хавар ахин авиран гарах гэж байна. Тэрээр ямар учраас мөн оргил сэтгэл татаж байгааг «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө хөнден ярив.
Орос улсын Ардын жүжигчин Лев Лещенкогийн 70 насны ойд зориулсан хөгжмийн хөтөлбөрөө "ОДХ" радио, Эрхэм сонсогч та бүхэндээ толилуулах гэж байна. Уран бүтээлийн урт замыг туулахдаа тэрээр хэдэн үеийнхний зүрх сэтгэлийг татсан юм. Лев Лещенкогийн дуулсан олон олон дууг эх орны эстрадын сонгодог дуунууд гэж зүй ёсоор үздэг ба "Төрсөн гэр минь" дуу тэдний нэг нь билээ.
Орос улсын Анагаахын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эм судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн оросын эрдэмтэд элэгний циррозыг эмчлэх гайхамшигтай эмийг бүтээх ажлаа үргэлжлүүлж байна. Томск болон новосибирскийн мэргэжилтнүүдийн гаргаж авсан нэгдэл энэ эмийн үндэс суурь нь болсон байна. Энэ нэгдэл дэлхийд хаана ч байхгүй юм.
ЗХУ-аас явуулсан 3 тэрбум долларын өртөг бүхий цул цагаан алт олсон гэж америкийн эрдэнэ хайгч Грег Брукс мэдээлэв. Түүний хэлснээр бол 71 тонн үнэт түмөрлөг 1942 онд германы шумбагч онгоцны АНУ-ын эрэг хавьд живүүлсэн Британийн «Порт Николсон» хөлөг онгоцны дотор байна. Брукс ачааг дээшээ гаргах эрх авчээ. Сонирхогч гол гол тал одоогоор үг дуугүй байна.
Индейчүүд Америк тивд Оросын Алтайн хязгаараас иржээ. Энэ шуугиан тарьсан мэдээлэл нь  орос, америкийн  эрдэмтдийн  хамтын судалгааны үр дүнд дүнгээс улбаатай аж. Мэргэжилтэнүүд алтайчуудад  генетикийн судалгаа явуулж, түүгээрээ АНУ-ын ууган иргэд тэдний  холын төрлүүд болохыг нотложээ. Шинэ ертөнцид хүн суурьших болсон асуудал аль эртнээс хүн төрөлхтөнд  сонирхолтой байдаг юм.
Нэр хүнд, боловсролын чанараар Орос улсад хоёрт ордог  Санкт-Петербургийн улсын их сургуульд «Балтын шинжлэх ухааны-инженерийн тэмцээн» 8 дахь удаагаа явагдаж байна. Энэ нь Бүх оросын сурагчдын  шинжлэх ухааны нээлтийн жил дутмын яармаг билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
3
7
8
9
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
25
27
28
29