×
Энэ сонирхолтой байна, 13 Нэгдүгээр сарын 2012
Мороз-сити гэдэг цасан хотхон Сокольники цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. Оросын бүх бүс нутгийн залуу уран барималчид 2500 ам метр бүхий талбайд 13 мөсөн байшин барьж босгов. Цайны газарт халуун цай ууж, гэрлэх ордонд мөсөн бөгж солилцож, мөсөн бэлэг дурсгалын зүйл мухлагаас авч болно. Түүнчлэн диско клуб, зочид буудал, банк, филармони, фитнес-төв, шуудан, сургууль, халуун усны газар Мороз-ситид ажиллаж байна.
“Галав юүлэх өдрийг “ буюу дэлхийн цөмийн сүйрлийн заналхийлэлийн бэлэгдлийг хэмжигч цагийг “цөмийн салбарын болон цаг уурын тулгамдсан асуудлын “тогтворгүй дэвшлээс” болж    шөнө дундад ойртуулан нэг хором шилжүүлжээ. Энэ тухай лхагва гаригт британий Би-би-си уламжлав.
Энэ жил ямар болох вэ? 2012 оныг одоо ч өөрчлөлт гаргах жил хэмээн итгэлтэй нэрлэж болно.Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль бараг сар дутам  улс орнуудад  явагдах юм.Орос,Франц, АНУ болон арабын хувьсгал гэгчийг хийсэн орнуудад болох ерөнхийлөгчийн сонгуулиуд тэмдэглэлтэй үйл явдал болох байх. Түүнчлэн дэлхийн эрчим хүч,цөмийн аюулгүй байдлын асуудал дэлхий дахиныг түгшүүлж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
5
8
9
10
12
15
17
20
24
26
27
28
30
31