×
Энэ сонирхолтой байна, Нэгдүгээр сар 2012
Оросууд ямар дуунд дуртай болон тэдний эрхэлдэг ажлаас энэ нь хэрхэн шалтгаалдагыг Superjob.ru интернет порталын судалгааны төв судлаж үзсэн байна. Рок, поп, сонгодог хөгжмийн урсгалыг ОУ-ын иргэдийн олонхи нь сонсдог болох нь тодорхой болжээ. Рокыг оросуудын 41% нь, поп хөгжмийг саналаа асуугдагсдын гуравны нэг нь, харин сонгодог хөгжмийг попоос арай цөөн хүн сонсдог байна.
Өнөөдөр бид “Орост тавтай морилно уу?” шинэ цуврал нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Бид эхнийхээ нэвтрүүлгээр дэлхийд хамгийн анх тулалдааны талбар дээр байгуулагдсан Бородины цэрэг-дайны дархан цаазтай газрын улсын музейн тухай ярих болно. Музей Москвагаас баруун хэсэгт 120 км зайтай оршдог юм. 110 гаруй  кв. м. талбайтай. Бородины тулалдаан – орос хүн бүрийн хувьд хамгийн ариун газар.
Оросын анхны алт, цагаан алтны музей  Уралын Берёзовский хотноо нээгдэнэ. Энэ нь манай орны эдгээр үнэт төмөрлөгийн эх нутаг юм. Алтны анхны орд газрыг энд бараг 300 жилийн өмнө 1745 онд олж илрүүлжээ. Музей сонирхогчид «Туулайн чих», «Хандгайн толгой» «Мефистофель» гэх мэт хосгүй сонин нэртэй цул алтыг удахгүй үзнэ.
«Цаг үе улирах тусам гуниг гутрал арилдаг» гэж францын яруу найрагч Жан Лафонтен бүр ХУ11 зуунд бичжээ. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг юм. Энэ үгийг якутын Хатико нохойн байдал нотлон харуулав.
«Оросын дуу хоолой» радио Орос ба Гүржийн ардын жүжигчин Тамара Гвердцителийн 50 насны ойд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Дуучин эмэгтэй Москвад олон жил сууж амьдарч байна. Тамара Гвердцителийн янз бүрийн хэлээр дуулдаг дуунууд дэлхий даяар бүр 25 жилийн турш цуурайтаж байна. Түүнийг «дэлхийн онцлох хүн» гэдэг.
 “Оросын дуу хоолой” радиокомпани оросын   эртний хотууд, олон улсын аялал жуулчлалын төвүүдээр хийх аялалаа үргэлжүүлж байна. Өнөөдөр бид та бүхнийг эртний рязаний газрын –Гусь-Железный хотхонд урьж байна.  Энэ нутгийн тухай үлгэр домогт их гардаг юм. Гусь-Железный  хот  нь Гусь голын огцом эрэг дээр байрладаг юм.
Оросын хөөмийчид тэтгэврийн наснаас өмнө  гавъяаныхаа амралтанд гарна. Энэ нь тэдний ажлын хүнд хэцүүтэй холбоотой аж. Орос улсын тува, алтай, башкир, хакас, якут /Саха/, буриад болон халимаг үндэстэнүүд  хөөмийлдөг юм. Тэдний дунд илүүтэй нэрд гарсан нь Тувагийн хөөмийчид юм.
Нисэх хүчний компаниуд  хүнд жинтэй  зорчигсодоос нэмэлт төлбөр авах гэж байгагаа тайлбарлахдаа  «ийм зорчигсодыг  тээвэрлэхэд компаниудын тулш, зардлын хэмжээ өсч байгаа учир нэмэлт өртөг төлөх ёстой» гэж тайлбар хийсэн байна. Харин олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл,шинжээчдийн  үзэж байгаагаар «ийм шийдвэр хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юмаа» гэж мэдэгдлээ.(аудио)
Новосибирск хотын амьтны хурээлэнд муурын үүлдрийн амьтан олон. Одоо ягуар буюу шар ирвэсийн гурван зулзага нэмэгдлээ. Эр ба хоёр эм ягуар энд байгаа. Хоёр настай эр ягуар(шар ирвэс) германы Дортмунд хотоос, зургаан настай эм Москвагаас өмнө 400 км зайтай оршдог Липецкийн амьтны хүрээлэнгээс Новосибирскад шилжсэн юм. Шар ирвэс сөнөх даваанд хүрсэн учир дэлхийн Улаан номд бүртгэгдсэн байна.
Орос улсын хойд нутгийн Каргополь хотод болж байгаа Олон улсын цорын ганц хонхны урлагын өвлийн наадамд оролцогчдыг ямарч хүйтэн айлгаж чадахгүй. Энэ шинэ жилийн 1-р сард ОУ-ын 16 хот, Герман, Финлянд улсуудаас 40 гаруй хонхчид, хөгжимчид 8дахь удаагаа цугларч байна. Энэ наадам "Болорын чимээ" гэдэг нэртэй юм.
Мороз-сити гэдэг цасан хотхон Сокольники цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. Оросын бүх бүс нутгийн залуу уран барималчид 2500 ам метр бүхий талбайд 13 мөсөн байшин барьж босгов. Цайны газарт халуун цай ууж, гэрлэх ордонд мөсөн бөгж солилцож, мөсөн бэлэг дурсгалын зүйл мухлагаас авч болно. Түүнчлэн диско клуб, зочид буудал, банк, филармони, фитнес-төв, шуудан, сургууль, халуун усны газар Мороз-ситид ажиллаж байна.
“Галав юүлэх өдрийг “ буюу дэлхийн цөмийн сүйрлийн заналхийлэлийн бэлэгдлийг хэмжигч цагийг “цөмийн салбарын болон цаг уурын тулгамдсан асуудлын “тогтворгүй дэвшлээс” болж    шөнө дундад ойртуулан нэг хором шилжүүлжээ. Энэ тухай лхагва гаригт британий Би-би-си уламжлав.
Энэ жил ямар болох вэ? 2012 оныг одоо ч өөрчлөлт гаргах жил хэмээн итгэлтэй нэрлэж болно.Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль бараг сар дутам  улс орнуудад  явагдах юм.Орос,Франц, АНУ болон арабын хувьсгал гэгчийг хийсэн орнуудад болох ерөнхийлөгчийн сонгуулиуд тэмдэглэлтэй үйл явдал болох байх. Түүнчлэн дэлхийн эрчим хүч,цөмийн аюулгүй байдлын асуудал дэлхий дахиныг түгшүүлж байна.
«Баярлалаа» гэдэг  олон улсын өдөр бол оны хамгийн «эелдэг» баярын өдөр билээ. 1-р сарын 11-нд тэмдэглэдэг  энэ өдөр «баярлалаа, гялайлаа» гэх нь хүн бүрт чухал байгаад анхаарлыг хандуулж байна. Эдгээр үг унэхээр шидит үр нөлөөтэй. Хүмүүс талархалаа илэрхийлээд бие биеэнээ баярлуулж,бусдыг анхааран халамжилж байгаагаа илэрхийлдэг.
 “Чингис Чита” угсаатны  түүхийн аялал жуулчлалын цогцолборын үзмэрүүдийн   нэг   “Чингис хааны чулуун хүрээ” нь Өвөр Байгалийн хязгаарт баригдаж эхлээд байна.  Соёлын дэд сайд Дулмажаб Жамсоевагийн ярьснаар, эндхийн олон газрууд их Хааны нэртэй түүхэн  холбоотой юм.
Ирвэсийн тоо Оросын Алс Дорнодод өсөн нэмэгдэж байгааг экологчид тэмдэглэв. Дэлхийн онгон байгалийн сангийн мэргэжилтнүүдээс Приморский хязгаар дахь «Ирвэсийн газар нутаг»  байгалийн нөөцийн газарт байрлуулсан гэрэл зургийн автомат камер шинэ ирвэсийг илрүүлэн бүртгэв. Энэ «зочин» хаанаас ирснийг эрдэмтэд судлан мэдэх ёстой.
“Хүмүүст тэднийг хүчирхэг, чадалтай  гэж хэлэхээр  би явж байна”. Оросын нэрт хөгжмийн зохиолч зохиолч Александр Скрябин өөрийн амьдралын болон уран бүтээлийнхээ хөтөлбөрийг ийн тодорхойлсон байдаг юм. Өнөөдөр 1-р сарын 7-нд түүний мэндэлсний 140 жилийн ой тохиож байна.
Өвлийн улирлын баярууд  орос ардын хөгжмийн уламжлалд тод тусгагдсан байна. Колядки бол ийм эртний нэгэн төрөл билээ.Христийн өмнөх Орост колядки  хуучин шашны Коляда гэдэг нарны бурханд зориулагдсан байв. Энэ баярыг өвлийн туйл болоход тэмдэглэж байсан хийгээд баяраар дуулах дуунууд  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байсан юм.
ЮНЕСКО-гоос  нэрд гарсан Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн энэ онд тэмдэглэх 150 жилийн ойг олон улсын онцлох  үйл явдал хэмээн үзэж байна. Хөгжмийн дээд сургуулийг үндэслэн байгуулсан анхны захирал Оросын гарамгай хөгжмийн зохиолч Антон Рубинштейн 1862 онд хөгжмийн дээд сургуулийг нээж үг хэлэхдээ энд сурах хүмүүс жинхэнэ хөгжимчин болно гэдэгт итгэл төгс байна гэж хэлсэн билээ.
Москвагийн эрх баригчид  хотын төвд  барилга барихыг зогсоохоор төлөвлөж байна. Саяхан  байгуулагдсан барилга, хот байгуулалтын асуудлыг хариуцах комиссийн анхны хуралдаанаар нийслэлийн түүхэн төрхийг хадгалахын тулд боломжтой  бүхнийг хийхээр    шийдвэрлэсэн байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
5
8
9
10
12
15
17
20
24
26
27
28
30
31