×
Энэ сонирхолтой байна, Арваннэгдүгээр сар 2011
Сибирийн Ямалын эрдэмтэд Арабын нэгдсэн Эмирт  улсад Шонхроор агнах олон улсын наадамд Орос улсыг анх удаа төлөөлөх юм. Тэд «сапсан» шонхрын нүүдлийн замын ажиглалтын үр дүнг мэдээлнэ. Ховор шувууд оросын умард нутагт үүрлэж, дулаан орнуудад очиж өвөлждэг.  Хаанаас хаашаа нисч явдгийг тодорхойлохын тулд шувууны саварт энгийн төмөрлөг цагриг зүүж байсан үе улирч өнгөрлөө.
 Буриад улсын нийслэл Улаан-Үд хот Ази тивийн соёлын амьдралын төв боллоо.Энд ардын соёл урлагтай холбоотой хоёр наадам боллоо. Хөөмийн гайхамшигтай аялгуун дор Ардын урлагын төвийн тайзан дээгүүр монгол, буриад, орос сайхан бүсгүйчүүд хамгийн сүүлийн үеийн тэгэхдээ уламжлалаа хадгалсан шинэ загварын хувцас өмсөн гунхцгаалаа.
  Энэ баяр хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй байж чадахгүй. Эхчүүдийн өдрийг ОУ-д 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Бидний амьдралын гол хүн эх хүний ач тусыг өндөрт өргөхийн тулд 1998 онд энэ баярыг тэмдэглэхээр шийдсэн юм. Энэ баяр нь “Бүхний төлөө ээж тандаа баярлаж явдаг шүү гэж” хэлэх бас нэгэн боломж олгож байгаа юм.
    Орос улсын Халимагт  Буддын шашны ариун шүтээн – Будда бурхан Шакъямуны чандар мөнхөд хадгалагдаж байх болно. Халимагийн нийслэл Элст хотын Буддын шашны төв хийдэд тус улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов ариун шүтээнийг шилжүүлж өгчээ. Шри-Ланка улсын лам нар энэхүү эртний түүхэн шүтээнийг Буддын шашны үйл ажиллагааг дэмжиж буйг илэрхийлж Халимаг улсад  хүлээлгэн  өгчээ.
   Өвлийн улиралтай хамт  монголын нийслэл Улаанбаатар хотод дээр утаан суунагладаг аж. Сүүлийн тоо баримтаар Улаанбаатар хотын агаарын бохирдолт олон улсын стандартаас 10-15 дахин давжээ.  Бохирдолтын 90 хувь нь гэр хороолын пийшэн, зуухаас болж  байна.      Монголын эрх баригчид агаарын бохирдолтыг бууруулах арга хайсаар л байна.
   «Дэгжин эсгий гутал Ишимээс Амар хүртэл» үзэсгэлэн сибирийн Ишим хотын түүх-зургийн музейд нээгдлээ. Энд оросын үндэсний гуталыг дэлгэн тавьжээ. Орчин цагийн загварын эсгий гутал уламжлалт матрёшка хүүхэлдэйг шахан зайлуулж оросын хамгийн сонирхолтой бэлэг дурсгалын зүйл болов. Урт түрийтэй эсгий гутал оросын үндэсний баялаг болсон.
   Өнөөдөр орчин үеийн  ХМХ-үүдэд ажиглагдаж байгаа хямрал нь тэдгээрийг оршин тогтнох  шинэ  орон зайг эрэлхийлэхийг шаардаж байна. Ийм дүгнэлтийг Казахстаны нийслэл Астана хотод зохиогдсон  европ, азийн ХМХ-үүдийн зөвлөгөөнд оролцогчид гаргажээ. Тус хуралд ТУХН орнууд, Гүрж  улс, Балт орчмын улсуудын нийт 250 төлөөлөгчид оролцжээ.
   “ОДХ” радио сонсогчдын клубуудын холбоо Пакистанд байгуулсан байна. Энэ бол “ОДХ” радио сонсогчдын Бүх пакистаны 2-р бага хурлын гол дүн юм. Энэ бага хурал бямба гаригт Исламабадад болсон байна. Манай тусгай сурвалжлагч Ирина Максименко дэлгэрэнгүй мэдээлэж байна. Тус бага хурал дээр “ОДХ” радио компанийн дарга Андрей Быстрицкийн илгээлтийг уншиж танилцууллаа.
  Пакистанд “Оросын дуу хоолой” радиогийн соносгчдын клубын холбоо байгуулагдана.  Энэ тухай бямба гаригт  Исламабадад болох   “Оросын дуу хоолой”радиогийн сонсогчдын    Бүх пакистаны  хоёрдугаар бага хурал дээр зарлана. Чуулганд Пакистаны өнцөг булан бүрээс клубын идэвхтэнүүд хуран цугларна.
    Оросын оюутан сурагчид ер бусын роботуудыг Москвад үзүүллээ. Н.Э. Бауманын нэрэмжит Москвагийн техникийн их сургууль дээр робот техник болон залуучуудын технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн инновацид зориулсан форум болж өнгөрлөө. Ихэнх хүмүүс “робот” гэдэг үгийг холбон үздэг андроидууд буюу хүний хувилмалыг энд олж үзэхгүй, учир нь залуу зохион бүтээгчдийн хувьд энэ нь дэндүү үнэтэй тоглоом юм.
  Хүмүүс бага балчир байхдаа ямар нэг дармал алт эрдэнэ олохыг мөрөөдөж, амин чухал хүслээ үүнтэй холбон үздэг. Зарим хүн азаар дармал эд эрдэнэ илрүүлж олдог. Москвад нээгдсэн «Оросын зоос, дармал эд эрдэнийн түүх» үзэсгэлэн нууж далдласан эрдэнийг олж илрүүлсэн сонин үйл явдлуудтай танилцуулж байна.
   Оросын эрдэмтэд гайхамшигт гоц узэгдэл-ногоон нутаг арктикын арлуудад илрүүлэв. Өвс ургамал бүр 10000 жил мөнх цэвдэгт байсан эртний үрээс соёлон ургажээ. Үүнд дэлхийн агаарын дулаарал нөлөөлсөн байна. Нэг ёсны цагийн машин эрт дээр үед шилжин судалгаа хийх боломж олгож, хэтийн өргөн төлөвийг нээж байна гэж мэргэжилтнүүд мэдээлэв.
   “Оросын дуу хоолой” радио эртний оросын хотууд, аялал жуулчлалын томоохон төвүүдийн тухай цуврал нэвтрүүлэгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид Ярославль хотоор тойрон аялах болно. Ярославль хот өөрийн түүхэн барилга байгууламжаараа их гойд сонин хот. Энд 16-19 зууны олон байшин  байдаг, харин одоо баригдаж байгаа цөөн барилгуудыг уламжлалт уран барилгын стилээр барьж байгуулж байна.
  Орос улсад уламжлалт шашинг судлаж, янз бүрийн шашны ёс уламжлалыг  мэдэх нь улс оронд тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын Боловсрол,ШУ-ны яам үзэж байна. Тусгай газрын олон нийтийн зөвлөлийн хуралдаанаар «Шашны соёл ба иргэний ёс суртахууны үндэс» гэдэг хичээл  хоёр жил зааж ирсний дүн гаргав.
    Дэлхийн аялал жуулчлалын  байгууллагын  таамгаар Орос улс  2020 онд дэлхийн хамгийн алдартай арван орны тоонд орох бөгөөд 40 сая хүртэл гадаадын зочин хүлээж авах нь. Холбооны улсын 2018 оны Жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр үүний нэгэн адил сэтгэл хөдлөм  байх аж. Түүний төсөв 332 сая рубль /10 сая доллароос илүү/юм.
    Орчин үеийн хүүхдүүдийн бие бялдрын  болон оюуны хөгжил өнгөрсөн урьд үеийнхэнтэй харьцуулахад нилээд хоцорч байгаа аж. Өсвөр насныхны тулгамдсан асуудлууд сэдвээр зохион явуулсан бага хуралд оролцогчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Оросын  Забайкалийн хязгаарын Чита хотод болсон уг хуралд багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон эмч нар уригдан оролцжээ. Тэнд Монгол улсын мэргэжилтнүүд бас оролцжээ.
   «ОДХ» радио олон улсын аялал жуулчлалын томоохон төв болсон оросын эртний хотуудын тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид эртний Их Ростов хотоор радио аялал хийнэ. Их Ростов Москвагаас холгүй оршдог. Гэвч урьд өмнө Ростовоос Москва хүртэл гэх нь зев байсан юм. Учир нь тус хот Оросын өнөөгийн нийслэлээс нэлээд өмнө үндэслэгдэн байгуулагджээ.
    Түрк улсад 10-р сарын 27-29- өдрүүдэд болж өнгөрсөн  Евразийн дэлхийн соёл,байгалийн өвийн  хотуудын бага хурал дээр Буриад улсын нийслэл Улаан-Үд хот түүхийн сэргээн засварлалтын төслөө өргөн барьсан юм. Нийслэлийн ойролцоох археологийн түүхэн дурсгалын  “Хүннүгийн Сужа хотын” зэрэгцээ “Хүнүгийн хотхон” бий болох аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
2
3
4
6
7
9
11
13
15
16
17
19
21
25
26
29
30