×
Энэ сонирхолтой байна, Аравдугаар сар 2011
   Өнөөдөр буюу 10-р сарын 31-нд Оросын Калининград хотноо төрсөн хүү дэлхийн 7 тэрбумдэх оршин суугч болов. НҮБ-аас тус хотыг сонгож авсан нь тохиолдлын  хэрэг бишээ. Энэ байгууллага дэлхийн хүн амын тухай илтгэлээ энд сонирхуулж танилцуулна. Мэдээжээр ийм азтай оршин суугчийг  сонгож авахад хэцүү юм. Дэлхийд нэг минут дутам хүүхэд төрдөг.
    Энэ долоо хоногт соёлын амьдрал улсын хэмжээний үйл явдлаар дуурсагдлаа. Москвад Орос улсын гол хөгжмийн тайз Их театрийн түүхэн байшин маш өргөн хүрээний сэргээн засварлалт хийснийхээ дараа нээгдлээ.
   Манай Дэлхийн 7 тэрбум дахь иргэн 10-р сарын 31-нд төрнө. Энэ гайхамшигтай үйл явдал оросын Калининград хотод болно. Гариг дэлхийн хүн ам зүйн байдлын тухай олон улсын байгууллагын илтгэлийн танилцуулага тэнд болох учраас НҮБ энэ хотыг сонгосон юм.
   2011 оны 10-р сарын 28-ны өдөр ОУ-ын соёлын амьдралын тэмдэглэлт өдөр. Энэ өдөр москвагийн Их театрийн түүхэн байшин дахин ажиллаж эхэллээ. Зургаан жилийн сэргээн засварлалтын дараа ОУ-ын гол тайзны албан ёсны нээлтийг дэлхийн одод оролцсон том гала концертоор гайхуулах болно.
    Оросын мэдээлэл холбооны технолог дэлхийн зах зээл дээр улам нэр хүндтэй болж байна. Женевт 10-р сарын 24-27- болж байгаа Бүх дэлхийн теле харилцаа холбооны “Телеком-2011” үзэсгэлэн дээр оросын үйлдвэрлэгчид нааштай үнэлгээ аваад зогсоогүй хангалттай үнэ бүхий гэрээ хэлэлцээ байгуулсан байна.
     Интернетэд “ОУ-ын амьд газрын зураг” нэртэй шинэ мультмедийн мэдээлэлийн сан бий боллоо. Тус улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог харуулсан энэ портал http://www.livemaprus.ru хаяг дээр байна.
   Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна.
   Forbes сэтгүүлийн оросын хэвлэлийн “дэлхийг эзэгнэсэн” хүмүүс нэрсийн жагсаалтад 50 оросууд орсон байна. Тэдний дунд бизнесменүүд, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд байна. Агуу эрдэмтдийн “аравт” гадаадын тэргүүлэх шинжилгээний төвд ажиллаж байгаа нобелийн шагналт физикч эрдэмтэд Андрей Гейм, Константин Новоселов болон тэдний мэргэжил нэгт нөхдүүд орсон байна.
   Алс Дорнодод алт олборлож ирсэн түүхэнд хамгийн томд орох 7 кг 655 грамм цул алтыг «Иркиндан» орд газраас олж илрүүллээ.  Энэ алт Орос улсын гол Алмаз эрдэнийн музейн санд удахгүй багтах юм. Хабаровск хязгаарын «Восток» үйлдвэрийн олборлогчид хагас сая гаруй долларын үнэтэй цул алтыг олжээ.
 “ОДХ” радио оросын эртний хотууд болон олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал нэвтрүүлэг явуулдаг билээ. ОУ-ын европын хэсгийн төв хэсэгт оршдог эртний Владимир хотоос хэдхэн километрт байдаг том биш Боголюбово тосгоноор өнөөдөр бид аялах болно. Энэ тосгоны нутаг дэвсгэр дээр 12-р зуунд хамаарах байшин барилгууд үлдсэн юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011
3
4
5
6
7
8
9
11
16
19
20
23
30