×
Энэ сонирхолтой байна, Есдүгээр сар 2011
    Москва хот Универсиадын далбааг угтан авч байна. Оюутны спортын олон улсын холбооны  /ОСОХ/ далбаа ОУ-аар болон томоохон их сургуулиудын төвөөр бараг сар гаран аялаж байна. Энэ далбаа одоогийн байдлаар 5000 орчим километр аялаад байна. одоо Уралын нуруу, Алс Дорнодоор аялах үлдээд байна.
    Москвагийн Их театрын түүхэн байрыг сэргээн засварласан олон жилийн нөр их ажил дуусч байна. 10-р сарын 28-нд танхимд  үзэгчид пиг дүүрэн байх үеэр хөшгий нь домогт тайзан дээр өлгөнө. Их театр тайзны хоёр тансаг  хөшигтэй.
    Спортын  олныг хамарсан төрөл Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтана. Татар-башкирын «курэш» бөх 2013 онд Казаньд болох Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт орсон спортын 26 төрлийн нэг болно. Үндэсний «курэш» бөх  эрт дээр үеэс өргөн дэлгэрч, спортын дуртай төрөл болжээ.
    Өнөөдрөөс Орос улсад  цахим засаглал бүрэн ажиллаж эхлэнэ. Одоо иргэн бүр gosuslugi. ru порталаар хандаж зөвлөмж авч болох төдийгүй өөрдөд нь ногдуулсан  татвар, торгуулийн  хэмжээг мэдэж, шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж тухайлбал паспорт,нийгмийн тусламж, тэтгэвэр авах баримт, өргөдөл, анкетаа бөглөнэ гэсэн үг.
   Өнөөдөр Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр. Дэлхийн ард түмнүүдийн хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /БДАЖБ/ 1979 онд энэ баярыг санаачилсан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жуулчлалын улирал дуусч өмнөд хагаст эхлэж байгаад энэ удаагийн баярыг зориулсан байна.
    Оросын эрдэмтэн Григорий Перельманы нэг сая долларын шагнал шинжлэх ухааны дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Францын Пуанкаре хүрээлэнд энэ хөрөнгөөр залуу математикчдэд тусгай алба байгуулна. Оросын эрдэмтэн Григорий Перельман Пуанкаре таамаглалыг нотлосноороо төдийгүй ер бус зангаараа дэлхий даяар алдаршав. 2006 онд тэрээр дэлхийн математикийн дээд шагнал - Филдсийн медалийг хүлээж авахаас татгалзав.
      Москвагийн Их театр  «Алтан тахиа» үлгэрийн  дууриар энэ удаагийн улиралаа нээв.Уран бүтээлчид олон жил сэлбэн шинэчлэж ирсэн  театрын түүхэн байрандаа энэ онд шилжинэ. Римский – Корсаковын «Алтан тахиа» дуурийг Их театрын шинэ тайзнаа одоогоор тоглож байна.
   Зөвлөлт засгийн жилүүдэд алдагдсан оросын буддистуудын  Х11 тэргүүн Итгэл хамбын Монгол улсын дээд шагнал  «Эрдэнийн очир» нэгдүгээр зэргийн одонгийг  эргүүлэн олголоо.Тэрээр Сангхуг 1911 оноос 1917 оныг дуустал тэргүүлжээ.Буриадын Иволгиний дацанд ОХУ-д айлчлах үеэрээ очсон Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хамба ламд одонг  нь эргүүлэн олголоо.
    Оросын хэсэг мотоциклчид орос ба монголын 17 мянган км урт түүний дотор монголын 1500 гаруй км бартаат замыг туулав. Нэрт  шашны зүтгэлтэн Дмитрий Меньшиков ер бусын энэ аялалыг тэргүүлжээ. Тэр залуу байхдаа мотоцикл их сонирхож байсан аж. Дмитрий санваартан  мотоциклийн клуб сүмийнхээ дэргэд байгуулж орон нутгийн залуучуудтай хамтран ажиллаж байна.
   Оросын дайверууд 12-р сарын эхээр 340 метр гүнд шумбаж, дээд амжилт тогтоох төлөвлөгөөтэй  байна гэж ирээдүйн амжилт гаргах гэж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний шумбагч отрядын удирдагч Дмитрий Шиллер мэдээллээ. Тэд Египетийн Дахабаас холгүй Улаан тэнгист шумбах юм. Францын Паскаль Бернабейн 330 метр гүнд шумбасан амжилтыг одоогоор эвдээгүй байна.
   Орос, Монгол, Хятадын хотуудын музейнууд  Оросын БНБуриад улсад цайны  цуглуулгыг үзүүлжээ. «Цайны зам» олон улсын музейн төслийг Буриадын нийслэл Улаан Үд хотноо хэрэгжүүлэв. Хятадын Ханьчжоу, монголын Улаанбаатар, оросын Хиагт, Эрхүү, Новосибирск, Томск, Кунгур, Ульяновск  гээд тухайн үед Хятадаас Европт цай тээвэрлэж худалдах замыг дамжин гарч байсан хотуудын музейнууд цуглуулгаа ирүүлжээ.
  Пуужингийн музей Оросын БХЯ-ны сайтад нээгдлээ. Одооноос хүмүүс тив хоорондын баллистик пуужингуудыг жинхэнэ 3D хэмжээгээр үзэх боломжтой байна.БХЯ-ны сайт үзэгч олонд хаалттай  байдаг цэргийн пуужингийн  музейд очих боломж олгож байна.
   Оросын эрдэмтэд ширээний лазерын коллайдерын ажиллаж байгаа загварыг зохион бүтээв. Хэтдээ энэ авсаархан багаж том андрон коллайдероос цэнэгт бөөмсийг илүү эрчимтэй хурдасгана.  Тус багажийг швейцарын том колайдероос илүү өргөн хэрэглэх бололтой. Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгээс ширээний коллайдер зохион бүтээхийг санаачилжээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Москвагийн УИС-ийн туршигчидтай хамтран лаборатори байгуулж, авсаархан хурдасгуурын загварыг бүтээжээ.
   Ном, дэвтэр, үзэг, харандаа бүхий сургуулийн цүнхийг «РОСНАНО» нэгдлээс санаачилсан цахим сурах бичиг орлох бололтой. Найман миллиметр зузаан, 27 см ташуу,475 грамм жинтэй энэ сурах бичиг олон сая хуудастай. Ойрын үед оросын сургуулиудад шилжүүлэх шинэ төхөөрөмж  бол дээд зэргийн технологийн хүрээн дэх Орос Их Британийн хамтын ажиллагааны үр дүн юм.
   Сибирийн Томск хотын эрдэмтэд түймрийг шилээр унтраах санал дэвшүүлэв. Гал унтраах үр дүнтэй шинэ хэрэгслийг Онцгой байдлын яамтай хамтран туршсан байна.
    Хажуугаас нь харах юм бол энэ нь жирийн загас барихтай ижил юм. Завин дээрх хэдэн хүн нуурын гүнээс ямар нэгэн юмыг маш шаргуу татан гаргаж байна. Барьсан юмаа тэд маш сайн харж үзээд ямар нэг зүйлийг идэвхитэй хэлэлцэж байна. Харин завин дээр байгаа эрчүүд нь нуурын гүнээс ховор загас барьж байгаа загасчид биш биофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд юм.
    Стамбулд болсон  сонгодог болон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас оросын шигшээ баг  хоёр алтан медаль хүртжээ.   Үүний өмнө баг гурван хүрэл  медальтай  байв. 52 кг  жинд  Оросын тамирчин эмэгтэй Замира Рахманова финалын шийдвэрлэх тэмцээнд Монголын тамирчин Даваасүхийн Отгонцэцэгтэй таарчээ.
   Ирэх жил Олимпийн тоглолтуудыг явуулахад Лондонгийн танхай этгээдүүд саад болж мэднэ гэж Британий ДХЯ-ны тэргүүн анхааруулж байна. Наймдугаар сарын эхэн үе хүртэл Скотленд-Ярд нь алан хядагчдыг лондонгийн олимпийн гол заналхийлэл гэж үзэж байсан бол  одоо эдгээр нь ард үлдсэн юм.  Дэлхийн спортын арга хэмжээг ердийн балмад этгээдүүд тасалдуулж мэдэх болоод байна.
    Алтайн хязгаарт болж байгаа “Бяслагны баяр дээр” хамгийн бяслаглаг инээмсэглэлийг сонгох болно. Байгалын асар их баялагтай, экологийн хувьд цэвэр ОУ-ын энэ бүс нутагт энэ наадам 6 дахь жилдаа явагдаж байна. Алтайчууд шиг бяслагыг ийм их хэмжээгээр хийдэг бүс нутаг ОУ-д байхгүй бизээ. Дээд зэрэглэлийн бяслаг багтсан 7000 тонн бяслагыг жил бүр энэ хязгаарт хийж байна.
    9-р сарын хоёр дахь ням гаригт Байгаль нуурын өдрийг тэмдэглэдэг юм. Дорнод Сибирийн өмнө зүгт орших энэхүү гайхамшигт ижилгүй нуурын баярыг 12 жилийн өмнөөс ёслон тэмдэглэх болжээ. Дэлхийн цэнгэг усны нөццийн 20%, хамгийн цэвэр, хамгийн  эртний  нуур- гэж  Байгалийн тухай ярьдаг юм. Байгаль – баян нуур.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
3
5
6
11
12
14
15
17
24
25
30