×
Энэ сонирхолтой байна, Наймдугаар сар 2011
      Бүддийн шашинтнуудын  ариун, гэгээн шүтээн Богд Зонхав бурхан Буриадын  Агийн тойргийн Агниск тосгоны Цугольский хийдэд 77 жилийн дараа эргэн  ирлээ.  Тус хийд нь 1936 онд хаагдаж, 1988 онд сүсэгтэн олонд үүдээ нээх болсон юм. Саяхан хийд байгуулагдсаны  210 жил тохиожээ.
   Автомашины шинэ загварууд нь илүү бие даасан болж ирэх боллоо. Европын үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн загварууд гэхэд л  өөрсдөө машины зогсолдоо очих чадвартай болжээ. Түүнчлэн осол гарахыг жолоочоос түрүүлж мэдэрч урьдчилан сэргийлдэг системийг  боловсруулах гэж байна. Хятад улсад жолоочгүй автомашиныг туршиж байгаа бөгөөд түүнийг нилээд олноор гаргахыг зорьж байна.
   Өнөөдөр Москва орчмын Жуковский хотхонд Олон улсын сансрын болон агаарын хөлгийн “МАКС-2011" үзэсгэлэн 10 дахь удаагаа зохиогдож байна.  МАКС-2011 нь ерөнхий сайдууд оролцож байгаа тоогоороо ч  бүх дээд амжилтуудыг ардаа орхих юм. Энэ жил 200 гаруй  онгоц, нисдэг тэргүүд болон бусад төрлийн нисдэг төхөөрөмжүүд оролцож байна.
    2011 -2018 оны  холбооны   улсын дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Аялал жуулчлалын дэд бүтэц идэвхитэй, хамгийн урьтал хөгжих бүсийн тоонд Алтайн хязгаар зүй ёсоор багтсан юм. Тэнд “Белокуриха-2” амралт сувиллын цогцолбор барилгыг барьж байгуулах бэлтгэл ажил ид явагдаж  байна. Төсвийн хэмжээнд 8 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ.
  Тува улсад олон улсын монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болж байна. Хамгийн шилдэг бөхийн цолын төлөө хүч тэнхээгээ сорихоор Оросын бүс нутгийн – Буриад, Халимаг, Уулын Алтай, Хакасаас иржээ. Түүнчлэн энэхүү бөхийн барилдаанд Монгол улс, БНХАУ-аас хүчтэнгүүд оролцож байна. Энэ тэмцээн дөрөв дэхь удаагаа зохиогдож байгаа юм. Үүнйи өмнө Монгол, Хятад, Буриадад зохиогдож байсан билээ.
   Дэлхийн 2011 оны  Оюутны спортын зуны наадам хятадын Шэньжэнь хотод эхэллээ. Оюутнууд спортын 26 олимпийн төрлөөр 306 багц шагналын төлө өрсөлдөнө. Дэлхийн 150 орны 10 мянга гаруй тамирчин ач холбогдлоороо Олимпийн наадмын дараа хоёрт ордог   Оюутны спортын наадамд оролцоно. 476 залуу тамирчин Орос улсыг төлөөлж байна.
   8-р сарын 16-нд Москва орчмын Жуковскийд нээгдэх Оросын лизингийн томоохон “Ильюшин финанс Ко” компаний “МАКС-2011” онгоцны салонд шинэ захиалгуудыг хүлээж байна. МАКС-д “Ильюшин финанс Ко”/ИФК/ нэг бус удаа оролцож байгаа юм. Энэ нь онгоц борлуулах зах зээл бөгөөд яваандаа урт хугацаагаар түрээслэгддэг.
«Хэр хэмжээ, үзэсгэлэнт шинж чанараараа оросынхтой тэнцэх хонхууд дэлхийд үгүй» гэж түүхч онож бичжээ. Оросын ХVIII зууны цутгамал урлагийн хосгүй дурсгал, Москвагийн Кремлийн талбайд одоогоос яг 175 жилийн тэртээ байрлуулсан алдарт Хаан хонх  үүнийг нотлон харуулж байна. Хонх барималын нэгэн адил суурьтай. Кремлийг сонирхон үзэх жуулчин бүр хонхны дэргэд  гайхан зогсдог.
Оросын Их Театрын сэргээн-засварын ажил бараг таван жил үргэлжилсний эцэст энэ намар ашиглалтанд орох гэж байна. 10-р сарын 28-нд дэлхийд алдартай энэхүү театрын хөшиг татагдаж, гол танхимыг тойрсон таван давхар суудлууд нь үзэгч олноор дүүрнэ. Тэгээд урьдын адил үзэгчид тоглолтын өмнө театрын гоё тансаг дэнлүүг бишрэн харж, таалах болно.
Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна! Манай нэвтрүүлэг үргэлжилж байна! Хээрийн зогсоолын төхөөрөмж болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрдэс судлалын мэдлэг болоод сансраас авсан  газрын хөрсний дээд давхаргын зургийг уншиж тайлах. Энэ бүгд болон өөр бусад олон зүйлүүдийг Сибирийн  Томск хотод ажлаа эхэлсэн  Бүхоросын өсвөрийн хайгуулчдын  VIII олимпиад харуулж байна.
Оросын Екатеринбург хот ЭКСПО-2020 Олон улсын үзэсгэлэнг зохион явуулах эрхийн  төлөө өрсөлдөж болно. Хотын нэрийг  дэвшүүлэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев дэмжсэн юм. Шинжээчид үзэхдээ Орос улс өнгөрсөн онд Хятадын шанхайд болж өнгөрсөн ЭКСПО-2010 үзэсгэлэнд амжилттай оролцсны дараа энэхүү чуулганыг өөртөө зохион явуулах боломжтой гэж үзсэн.
  Эрэгтэйчүүд  салалтаас эмэгтэйчүүдээс илүү их эмээж байгааг статистикийн албаны тоо баримтууд нотлон харуулав. Салалт жинхэнэ эмгэнэлт явдал хэмээн эрэгтэйчүүдийн 21 хувь нь үзэж байна. Харин эмэгтэйчүүдийн дөнгөж 15 хувь нь мөн адил санаа бодолтой байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
2
4
8
9
11
14
17
18
19
20
22
23
24
25
27
28
29
30
31