×
Энэ сонирхолтой байна, Зургаадугаар сар 2011
   Дэлхийд нэртэй хөгжмийн гурван зохиолч: Жон Коргильяно /АНУ/, Кшиштоф Пендерецкий /Польш/, ОХУ- ын Родион Щедрины бүтээлүүдээс анх удаагаа  Москва, Санкт-Петербург хотуудад 6-р сарын 20-21- болсон   Чайковскийн нэрэмжит XIV Олон улсын уралдаант шалгаруулалтан дээр  тоглолоо. Эдгээр зохиолууд нь  энэхүү нэр хүндтэй уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтанд зориулагдан бичигджээ.
Солгой х үмүүс дэлхийд дөнгөж 10 хувь эзлэж байна. Олонхи нь гоц авьяас билигтэй гэдэг. Гэвч солгой хүмүүс илүү авьяас билигтэй байх байтугай оюуны талаар бусдаас хоцорч байна гэж австралийн эрдэмтэд үзэж байна. Флиндерс их сүргүүлийн мэргэжилтнууд  таван настай 5 мянган хүүхдийн хөгжлийн онцлогод дүн шинжилгээ хийгээд тийм дүгнэлт хийжээ.
Өнөөдөр Өмнөд Курилийн усанд японы 260  далбаат онгоцууд тугаа мандуулан дохиогоо хангинуулан орж ирсэн байна. Хүн амьдардаггүй Сигнальный арлын ойролцоо тэд далайн байцаа цуглуулах юм байна. Мэддэг хүний ярьж байгаар энэ хавийн далайн байцаа онцгой амттай юм байна. Энэ байцааг цуглуулахын төлөө загасчид ОУ-д нэг сая гаруй доллар төлдөг байна.
Одоо «Уучлалын алба» ямар нэг хүний өмнөөс уучлал гуйх ер бусын  үйлчилгээ оросын оршин суугчдад үзүүлж байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлж буй агентлагууд олон хотод амжилттай ажиллаж байна. Жишээ нь Пермь хотноо «Уучлалын алба» дөнгөж 4-р сард ажиллаж эхлэсэн боловч 5-р сард хориод захиалгыг биелүүлжээ.
Москвагийн эрх баригчид оросын нийслэлд зочид буудлын сүлжээг хөгжүүлэх асуудлыг буурьтай шийдвэрлэнэ. Ойрын таван жилд энд шинэ 180 орчим зочид буудал барихаар төлөвлөжээ. Энэ нь Москвад аялаж буй жуулчдын урсгал байнга нэмэгдсээр байгаатай холбоотой юм. Түүнээс гадна Орос улс 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээнийг зохион явуулна.
Чайковскийн нэрэмжит Олон улсын ХIV тэмцээн 6-р сарын 14-өөс 7-р сарын 2-ныг дуустал Москва, Петербург хотуудад явагдана. Хөгжмийн дээд сургуулийн нэрд гарсан Том танхимыг засварлан шинэчлээд тэмцээний өмнөхөн нээжээ. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан ба оросын соёлын сэтгэл хөдөлгөм олон үйл явдал болсон танхимыг засварлан шинэчлэж амжих уу гэсэн асуудал тэмцээнд бэлтгэгчдийн сэтгэлийг түгшүүлсэн билээ.
Транссибирийн төмөр зам 120 нас хүрч байна. Зуу гаруй настай энэ төмөр зам одоо ч ач холбогдлоо ерөөс алдаагүй байна гэж шинжээчид үздэг юм. Одоо ч төмөр замын түүхэнд цорын ганц хэвээр байна. 1891 оны 6-р сарын 13-нд Оросын III Александр хаан аугаа Сибирийн төмөр зам байгуулах ажлыг эхлэх  тухай зарлиг гаргажээ.
Оросын иргэн, Якутскад амьдардаг  Лариса Троева өөрийн үсээр усан онгоц таатж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.  1,5 метр өндөртэй, 55 кг жинтэй  тэр эмэгтэй ган тросстой  холбон уясан өөрийн үсээр Лена голыг дундуур 5 метрын зайнд  90 метр урттай  усан онгоцыг  чирлээ. Лариса Троева нь –якутын нэртэй тамирчин эмэгтэй юм.
“Оросын дуу хоолой” АНУ –д өөрийн шинэ төслийг хэрэгжүүлж байна. “Оросын дуу хоолой”өдөр бүр Вашингтон  болон Нью-Йоркийн оршин суугчдад зориулан  орос-америк сэтгүүлчдийн багийнхны бэлтгэсэн  хөтөлбөрийг шууд нэвтрүүлгээр хүргэж  байх болно. Орчин үеийн америкийн сонсогч  руу “Оросын дуу хоолой” хүчтэй нэвтэрч чадлаа.
  Оросын эрдэмтэд  Арктикийн хамгаалвал зохих тэнгис, эрэг хавийн нутгийг газрын зураг дээр тэмдэглэв. Гараг дэлхийн хойд бүс нутгийн биологийн  төрөл зүйлийн  Атлас Орос улсад бий боллоо. Хэвлэл ан амьтан, ургамал, тэдний нутагшсан болон тархсан газрын 20 гаруй зураг агуулж байна.
   Анх тэднийг харахад залуу хөл бөмбөгчид байна гэж бодогдох боловч ерөөсөө ч тийм биш. Эдгээр хөвгүүд  Оросын спортын хамгийн залуу  төрөл хөл бөмбөгийн фристайлын шүтэн бишрэгчид юм. Хөл бөмбөгтэй нийтлэг зүйл нь гэвэл зөвхөн бөмбөг, өмсгөл юм. Фристайлчууд өөрсдийн сонирхлоо гоо сайхныг үнэлдэг  уран гулгалт, уран гимнастикийн төрөлтэй харьцуулдаг.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
2
3
5
8
10
12
14
15
17
18
19
20
21
24
26