×
Энэ сонирхолтой байна, Тавдугаар сар 2011
  Москвагийнхан жилд нэг удаа Кремлийг тойрсон засмал замаар, өөрөөр хэлбэл Москва голын эргээр цагт 300 км хурдтай уралдаж буй болид машинуудыг   үзэх боломжтой юм. Энэ нь «Формула-1» багуудын Кремлийг тойрон хурдлах Moscow City Racing  авто шоу билээ. Энэ оны 7-р сард болох автошоу дөрөвдэх нь.
  Тамхитай тэмцэх Олон улсын өдрийг дэлхий даяараа 5-р сарын 31-нд тэмдэглэдэг билээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээгээр манай гаригийн бүх эрчүүдийн тал хувь нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь тамхичин байна. Үүний шууд үр дүнд тамхинаас болж жил бүр манай дэлхийн арван том хүн тутмын нэг нь  нас барж байна.
Энэ зууны дунд үеэс манай гариг сэргээгдэх эрчим хүчинд бүрэн шилжин орж магадгүй болоод байна. Энэ тухай засгийн газар хоорондын    шинжээчдийн цаг уурын өөрчлөлтийн сэдвээр бичсэн илтгэлд дурджээ.
Зүрх-судасны өвчин дэлхийн бүх насны оршин суугчдын нас баралтын гол шалтгаан болсон юм. Чухам зүрх-судасны өвчинтэй хүмүүс халуун, гал түймрийг оролцуулан  байгалийн эрс хувиралыг арай хийж давж байна. Харин мэргэжилтнүүдийн 2011 оны таамаглал таагүй байна. Дэлхийн 80 гаруй орны нэрд гарсан эрдэмтэдийг нэгтгэсэн Geochange Олон улсын хорооны тоо баримтуудаас харахад дэлхий дахин байгалийн эрс хувирал идэвхжих үед шилжиж байна.
 “Монгол орон Эрхүүгийн зураачид бидний нүдээр” сэдэвт зургийн үзэсгэлэн Дорнод Сибирийн нийслэлд гарч өнгөрлөө. Бид гэдэг нь зөвхөн өөрсдийнхөө тухай бид юу бодож байгааг хэлээд зогсохгүй, бидний тухай бусад улсууд юу бодож байгааг бас хэлдэг аж. Зураач, уран бүтээлчид өөрсдийн бодол санааг уран бүтээлдээ тусгадаг. Орос улсад Монголын тухай оросын зураачдын зурсан олон  бүтээл байдаг юм.
Хүүхдүүд бол бидний ирээдүй мөн. Хүүхдүүдэд л элбэрэл хайр, анхаарал халамж шаардагдаж байна  гэж дэлхийн нэрд гарсан оросын удирдаач, хийлч Владимир Спиваков үзэж байна. Хөгжимчин «Москва анд нөхөдөө угтаж байна» Олон улсын хүүхдийн наадмыг 5-р сарын 21-нд нээв. Наадам 6-р сарын 2-нд хүртэл үргэлжлэнэ.
ОХУ-ын европын хэсгийн Пенза хотын амьтаны хүрээлэнд Бар жилд төрсөн амарын барын нэг бамбар байнга амьдрах шинэ газар Сөүл хотын амьтаны хүрээлэнг зорилоо. Бамбарын төрсөн хотынх нь нэрээр Пенза гэж нэрлэсэн байна.
Анх удаа Эверестэд шведын 29 настай аялагч эмэгтэй Аннели Помпе хүчилтөрөгч баггүй авирчээ.  “Би дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байх ёстой байх. Би өөрийн маш их хүч тэнхээг мэдэрч байна “гэж чөлөөт авиралтын аврга эмэгтэй  Эверестын оройд гарахын өмнө хэллээ.   Эверест нь 8800 мянган км өндөрт оршидог дэлхийн өндөр цэгүүдийн нэг юм.
 Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн бусад орнуудаас тусгаарласан төмөр хөшиг зөвлөлтийн  ихэнх хүмүүсийн сэтгэхүйд гадагшаа явах бодит  эрхтэй болсон тэр үед л  нурж унажээ. Энэ нь яг 20 жилийн өмнө  болжээ.  1991 оны 5-р сарын 20-ны өдөр ЗХУ-ын иргэд нь гадаад орнуудад чөлөөтэй зорчих  Хууль баталсан юм.
 Орос улс  байгалийн  гамшиг, эрс хувирал, техникийн  сүйрлийн хор уршигтай тэмцэх болон нэн чухал барилга байгууламжуудыг террорын аюулаас хамгаалах тусгай техник хэрэгслийн цоо шинэ загваруудыг  5-р сарын 17-20- Москвад ажиллах « Аюулгүй байдал-2011» олон улсын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Дэлхийн 15 улсын 500 гаруй компани түүнд оролцож байна.
Энэ өдрүүдэд буддийн шашны дацан, хийдүүдэд  Бурхан багшийн их дүйцийн өдрийг өргөн тэмдэглэж байна. Энэхүү өдрийг Будда Шакъямуны  хорвоогийн амьдралын дурсгалд зориулан тэмдэглэх болжээ. Орос улсад буддизм нь албан ёсны шашны нэгээр тоооцогддог бөгөөд  Халимаг, Буриад болон  Тувагийн бүс нутгуудад өөрийн гол шашин гэж үздэг байна. Эдгээр улсуудад Бурхан багшийн дүйцсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм.
Орос улсад инновацийн хөгжилд тус дөхөм үзүүлэх «Сколковогийн инновацийн шагнал» шөвгийн уралдаанд зургаан төслийг шалгаруулахаар авчээ. Төсөл бүр үзэл санаа, арилжааны боломжоороо сонирхолтой юм. Тэмцээн чухам ийм болзолтой байна. Тэмцээнд оролцогчид төслийг боловсруулж төдийгүй түүгээр яаж мөнгө хөрөнгө олохыг тайлбарлав.
Мэдлэг боловсролын түвшин наслалтад нөлөөлнө гэсэн дүгнэлт Британийн зүрх судлалын холбооны шинжээчид хийсэн тухай Би Би Си мэдээлэв. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр өндөр мэдлэг боловсролтой хүмүүс эрүүл мэндийн хэтийн төлөвийн үүднээс зөв сонголт хийж чадна. Тэд бухимдалтай (стресстэй) бусдаас илүү сайн тэмцэдэг байна. 53-аас 75 хүртэлх насны  400 хүн судалгаанд хамрагдав.
Оросын замын  цагдаагийн газар  одооноос зам-тээврийн хэрэг зөрчил хаана болсныг  ГЛОНАСС системийн тусламжтайгаар тогтооно. ДХЯ-аас ийм  журам тогтоов. Цагдаа осолыг тодорхойлохдоо гэмт  хэрэг чухам  хаана болсныг баримт бичигт лавтай заах ёстой. Энэ зорилгоор ГЛОНАСС буюу Дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийг хэрэглэнэ. ГЛОНАСС систем америкийн GPS-тэй төстэй, түүнтэй өрсөлдөж байна.
Испани, Грек улсуудад газар хөдлеж, арабын орнуудын улс төрийн байдал тогтворгүй болсон явдал энэ онд аялал жуулчлалын зах зээлд өөрчлөлт гаргав. Египетэд аялаж амрах хүмүүсийн тоо хэмжээ хоёр дахин багасав. Пиренейн хойгт галт уулнууд дэлбэрэх аюул хүмүүсийг Испанид амрах төлөвлөгөөнөөс татгалзахад хүргэв. Иймээс аялан амрах шинэ газар нутгийг эрэж эхэллээ.
Олон нийтийн эртний байгууллага - Оросын энх тайвны сангийн 50 жилийн ойд зориулсан шуудангийн тусгай маркийг Москвад хэвлэн гаргав. Цагригийн төв дунд энх тайван, хайр дурлал, үр шимийн бэлэгдэл болох тагтаа бүхий сангийн бэлгэ тэмдэг марканд дүрслэгдсэн байна. Ойд зориулсан маркийг дөнгөж 265 мянган ширхэгээр хэвлэн гаргажээ. Анхны өдөр гэгч шуудангийн марк, дугтуйд тамга дарах үеэр сонгодог хөгжим эгшиглэв.
Хугарсан цохиур, цусдсан хамар, ухаанд багтамгүй гэмээр хурд, хоккейн талбарын сөөм хэсэг бүрт хэрхэвч буулт хийхгүй гэсэн тэмцэл Орос,Канадын хоккейн  шигшээ багуудын хагас шигшээг тодорхойлов. Вячеслав Быковын баг асар их хүчин чармайлт гаргаж энэ удаагийн дэлхийн хоккейн шигшээ баг шалгаруулах тэмцээний гарцаагүй ялагч  гэгдсэн канадын хоккейчдыг ялав.
Оросын утга зохиолын үнэ цэнэт  зүйл дэлхийг илүү сайн болгоход туслаж байна. Орос хэлний багш нарын олон улсын холбооны их хурал дээр үг хэлэгсэд үүнийг үргэлж онцлож байна. Орос хэл, утга зохиолын багш нарын уламжлалт уулзалт энэ онд Хятадад анх удаа хуралдаж байна. Дэлхийн 48 орны 1000 гаруй төлөөлөгч түүнд оролцож байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
2
3
4
8
9
15
18
25
27
28
29