Хятадын оршин суугчид Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоов. Тэд 1,7 км урт гурил бэлтгэсэн аж. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Өмнөд Хятадын Юньнань мужийн Дали Бай дүүрэгт өнгөрсөн шөнө ийм явдал болжээ. Нутгийн ерөнхий тогооч Су овогт мянган туслахуудынхаа туслалцаатай 25 минутын турш гурил элджээ.